Энэхүү шинэ сурталчилгаа нь Хайнекены "Champion the Match" буюу тоглолтод тэргүүл кампанит ажлын нэг хэсэг бөгөөд лигийн 2016-2017 оны улирлыг тохиолдуулан телевиз болон онлайн дижитал хэлбэрээр гарч байгаа юм. Сурталчилгаанд Моуриньо дэлхий даяар байгаа хөл бөмбөгийн фэнүүдэд хандан тэднийг хаана ч байсан, хэдэн цаг ч болж байсан тоглолтондоо бэлэн байхыг уриалан зоригжуулж байгаагаар гарна.
Prep Talk-г үзэх:
ХАЙНЕКЕН-ы Глобал Хайнекен брэнд хариуцсан захирал Жианлука Ди Тондо хэлэхдээ "Аваргуудын лигийн тоглолтыг урьдчилан бэлдэж үзвэл бүр гоё байдаг. Жаахан бодоод чармайлт гаргавал фэнүүд илүү сайхан мэдрэмжийг тоглолтоос авах боломжтой. Гэхдээ тэднийг заримдаа бага зэрэг зоригжуулах хэрэгтэй бол Жозе Моуриньо л үүнийг хамгийн сайн хийж чадна" гэлээ.
Жозе Моуриньо өөрөө "Намайг ЕХБХ-ны аваргуудын лигд ажиллах бүхий л хугацаанд Хайнекен брэнд хамт байсан. Тэдний түгээж буй мессеж, ялангуяа хариуцлагатай хэрэглээний тал дээр баримталдаг байр суурь нь надад таалагддаг. Prep Talk-д оролцсон нь их шинэлэг, таатай ажил байлаа. Алдарт найруулагч Гай Ричи өөрөө зааж зөвлөн найруулсан нь намайг илүү хурцалж чадсан" гэж хэллээ.
Хайнекен Аваргуудын лигтэй хамтарч байгаа 11 дэх жилдээ энэхүү сурталчилгааг “Паблисис Италиа”-аар хийлгэн гаргаж байгаа юм. Кампанит ажлын хүрээнд орон орны фэнүүдийн онцлогт тохируулсан товч хувилбар, богино рекламны шторк зэргийг мөн хийсэн байна. Тус кампанит ажил 2016-2017 оны улирлын турш явагдаж 90 гаран улсыг хамрах юм.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.