Хуучин түрийвчээ яагаад хаяж болохгүй вэ?

Амьдрал хайр дээр тогтдог ч гэлээ, мөнгө төгрөг ч бас дээгүүр байр суурь эзэлж, хүний амьдралыг тэр чигт нь өөрчлөх хүчтэй юм. Хүн болгон мөнгө олж, юугаар ч дутахгүй сайхан амьдрах гэсэндээ ядрахыг ч үл анзааран ажиллаж байна. Гэхдээ олсон мөнгөө хэрхэн хадгалж, зарцуулж байх ёстой болохыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ.. 

Хуучин түрийвчээ яагаад хаяж болохгүй вэ?

1 Түрийвч

  • Мөнгө улаан өнгө болон байгалийн гаралтай материалд дуртай байдаг. Иймд та арьсан, улаан түрийвчийг сонгоорой.
  • Түрийвчээ хоосон байлгаж огт болохгүй. Ядаж хэдхэн төгрөг үлдээж хэвших хэрэгтэй.
  • Банкны баримт, НӨАТ-ийн баримт зэргээ мөнгөтэйгээ хамт хадгалж болохгүй. Түрийвчнийхээ тусгай хэсэг эсвэл цүнхнийхээ халаасанд хийж байгаарай.
  • Түрийвчиндээ бохир төлбөрийн баримт, урагдсан цаас хийж болохгүй.
  • Хуучирсан түрийвчээ хаяхын оронд хадгалаарай. Энэ нь их хэмжээний аз авчрахаас гадна, орлогын үүдийг нээдэг.
  • Мөнгөнийхөө толгойг зөв харуулж хийх хэрэгтэй.
  • Та болж өгвөл түрийвчиндээ мөнгөнөөс өөр зүйл хадгалах гэсний хэрэггүй.
  • Түрийвчин дэх мөнгөө бусдад харуулах нь эд баялагаа алдах үндэс болдог. 

Түрийвч

2 Гудамж талбай болон сургууль

  • Гудамжинд явж байхад замд тань мөнгө таарвал шууд аваарай. Энэ нь 10 төгрөг, 20 төгрөг байна уу? огт хамаагүй бөгөөд шууд л авах хэрэгтэй. Учир нь хөл доор байгаа мөнгийг орхиж явснаар мөнгөний заяа гомддог аж. 
  • Замын уулзвар дээр тогтсон мөнгөнд хүрч болохгүй хэмээдэг. Энэхүү мөнгийг авснаар эрүүл мэндээр хохирч, илүү их мөнгө зарлагадах хэрэг гардаг байна. 
  • Зөөгчид цайны мөнгө гар таталгүй өгч байгаарай. Учир нь таны өгсөн мөнгө эргээд гурав дахин үржигдэж ирэх болно. 

Гудамж талбай болон сургууль

3 Гэртээ

  • Хоолны ширээ нь идээ будаа тавьдаг, нэг ёсондоо хүндэтгэлийн бэлэг тэмдэг билээ. Харин үүн дээр суухыг хориглодог бөгөөд өрөнд орно хэмээн үздэг байна.
  • Та гэртээ их хэмжээний мөнгөтэй ирвэл хэдхэн төгрөг авч, хоолны ширээний бүтээлгэн доор хийгээрэй. Ингэснээр мөнгө арвижихийн бэлэгдэл хэмээдэг аж.
  • Мөнгөтэй түрийвчээ хоолны ширээ болон орон дээр тавьж болохгүй.
  • Таны гэрт нэг шүүр байх ёстойг анхаараарай. Эс бөгөөс гарлагын үүд нээгддэг байна.
  • Задгай мөнгийг энд тэнд тарааж, хаяж болохгүй. Үүний оронд мөнгөний гахайнд цуглуулж, түрүүвчиндээ хадгалах хэрэгтэй. 
  • Гэртээ хадгалж байгаа мөнгөө тогтмол тоолж, дутсан, өссөн эсэхийг шалгаж байгаарай.
  • Та мөнгө цуглуулж эхлэхээсээ өмнө юунд хэрэглэх гэж байгаа зорилгоо тодорхойлох ёстой. Мөн бороотой өдөр мөнгө хурааж эхлэхэд тохиромжгүй байдаг.
  • Аалз нь их мөнгө, баялагийн бэлэг тэмдэг билээ. Та хаа нэгтээ аалз харвал алахын оронд явах замыг нь чөлөөлж өгөөрэй.
  • Гэртээ шүгэлдэх нь гарлагын үүд хаалгыг нээж, орлогын үүдийг хаадаг байна.
  • Бусдаас талх болон давс гуйж болохгүй. Энэ нь гэрээс тань хамаг баялаг, эд хөрөнгийг тань үлдэн хөөх аюултай.
  • Нар жаргасны дараа хогоо гаргаж асгах нь хөрөнгө мөнгөө гаргаж байгаагаас өөрцгүй хэрэг юм.
  • Мөнгөтэй цүнхээ газар тавьж болохгүй. Энэ нь мөнгөний заяаг хариулдаг гэж үздэг байна.
  • Хутгаа талханд зоолттой орхих нь өрөнд оруулдаг.
  • Үр тариаг гаргаж хаяснаар санхүүгийн асуудалтай тулгарч мэднэ.
  • Цонхоороо хог битгий хаяарай. Энэ нь хамаг мөнгөө гаргаж хаяж байгаагаас өөрцгүй хэрэг юм.
  • Аквариум нь мөнгө дууддаг байна. Гэхдээ аквариумын ус үргэлж цэвэрхэн байх ёстой.

Гэртээ

4 Нийтлэг зүйлс

  • Мөнгө гуйж суугаа хүнд хандив өгөхдөө нүд рүү нь харж болохгүй.
  • Цамц, өмд болон куртикний тань халаас урагдсан бол заавал оёорой. 
  • Үнэтэй эдлэл зүүснээр мөнгө орж ирдэг.
  • Үсээ өөрөө тайрч болохгүй. Ингэснээр өөрөө мөнгөний эх үүсвэрээ тасалж хаяж байгаагаас өөрцгүй хэрэг юм.
  • Зүүн алга загтнавал мөнгө орж ирнэ, баруун алга загтнавал мөнгө үрэгдэнэ гэж үздэг.
  • Цагдаа эсвэл гал сөнөөгчтэй таарвал мөнгө үрэгдэнэ, жирэмсэн эмэгтэйтэй таарвал мөнгө үржихийн бэлэг тэмдэг болдог.
  • Өөрөөсөө илүү мөнгөтэй хүмүүст атаархах хэрэггүй.

Нийтлэг зүйлс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()