Монгол цаатнуудын амьдрал

Монгол орны хойд хэсэгт орших үзэсгэлэнт байгаль, өнгө төрхөөрөө гайхагдсан Хөвсгөл аймагт Цаатан ард түмэн цаа бугаа хариулан амьдардаг билээ. Тус аймгийн Цагаан нуур суманд ойролцоогоор 500 гаруй Цаатан хүмүүс аж төрөх бөгөөд тэдний амьдрал, үзэсгэлэнт байгаль, сонин содон бүхнийг гэрэл зурагчин Батзаяа хальснаа буулгаж, олон хүний нүдийг хужирлаж, эх орноо дэлхийд сурталчлахыг зорьсон нь биелэлээ олж, гадны сайтуудад тавигджээ. Харин бид түүний авсан зурагнуудыг тайлбарын хамт хүргэж байна. 

Монгол цаатнуудын амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Гэрэл зурагчин Батзаяа, 4 найзынхаа хамтаар 11-р сард цаа бугануудын өвөлжөөний зургийг авахаар аян замдаа гарчээ. 

2

Зүүн болон Баруун Тайгад ойролцоогоор ердөө 40 гаруй айл өрх, 1,500 цаа буга байдаг аж. Овгийн ахлагч болох Ганбаа болон түүний гэргий Пүрэвээ нар гэрэл зурагчдыг найрсгаар хүлээн авч, Тайгын тухай ярьж өгсөн байна. 

3

Ганбаа гуай гэрэл зурагчдад 20 цаа буга, 3 хөтөч гаргаж өгөөд, зорьсон хэрэг нь сэтгэчлэн бүтэх болтугай хэмээн ерөөл айлдан хоцорсон аж. 

4

Бяцхан хүүхдүүдийн хувьд өвлийн улирал маш олон зүйлийг зааж, амьдралд сургадаг байна. 

5

Цаа бугыг өдрийн цагаар сул тавьж явуулдаг бол үдэш оройн цагаар уяж хонуулдаг байна. Сарны гэрэлд тэд үнэхээр үзэсгэлэнтэй харагдана. 

6

Тайгад нар оройтож манддаг бол эрт жаргадаг аж. 

7

Цаатан хүмүүсийн амьдрал ердөө цаа бугаа маллах дээр тогтдог. Тэд цаа буганаас өөр ямар нэгэн мал малладаггүй бөгөөд зуны цагт хэдхэн тооны морь маллаж, ахуйдаа ашигладаг.

8

Анх удаагаа цаа буга унаж байгаа хүмүүсийн хувьд их өвөрмөц мэдрэмж төрдөг. Энэ нь морь унахаас тэс өөр бөгөөд таатай сайхан санагддаг байна. 

9

Овгийн тэргүүн Ганбаа гуайн хүү болох Санчир нь цаа буга маллаж, аав ээждээ туслаж амьдардаг. Тэр гэрэл зургийн багийнханд зам зааж, хүссэн газартаа хүрэхэд нь тусласан юм. 

10

4-5 цагийн турш тасралтгүй цаа буга унаж явсаар хүмүүс болон цаа буга их ядарсан харагдана. 

11

Цаатангууд цаа бугаа хоорондоо шөргөлдөж, бэртэх вий гэсэндээ эврийг нь тасалж авдаг аж. 

12

Өвлийн цагт цаа буганд илүү их давс хэрэг болдог байна. Тиймдээ ч гэрэл зургийн багийнхан тэднийг хооллохын тулд их хэмжээний давс тээвэрлэж явжээ. 

13

Батхүү гэх Цаатан эр гэрэл зурагчдад зам зааж, хөтөч болж явсан бөгөөд сүүлийн үеийн хөгжил дэвшил нь эртний уламжлал, ёс заншлыг бага багаар үгүй хийх хандлагатай байгаад ихэд эмзэглэж явдаг болохоо дурдсан байна. 

14

Цаа буганууд зузаан тогтсон цасан доороос өвс олж идэхдээ гаргууд аж. Тэд ямар ч гүн цаснаас өвс олж идэн, өөрийгөө хооллодог. 

15

Гэрэл зурагчдын авч очсон давс нь Цаатангуудад маш том бэлэг болжээ. Тэд давсаар цаа бугануудаа хооллож, ихэд баяртай харагдана.

16

Цаа буга нь бөө мөргөлийн ёслолд маш чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэднийг ариун амьтад хэмээн нэрийддэг байна. 

17

Сүүлийн үеийн хөгжил дэвшил нь тэдний эртнээс баримталсаар ирсэн ёс заншил, уламжлалыг мартагнуулж, үгүй хийхэд ойртож ирээд байгаад Цаатан хүн бүхэн сэтгэл эмзэглэж суудаг гэнэ. 

18

Зүүн Тайгад амьдран суудаг Сүрэн эмээ гэрэл зурагчдыг баяртай нь аргагүй хүлээж аван, Урцандаа урьж, хоолоор дайлжээ. 

19

Эр цаа бугыг уналга болгон ашигладаг бөгөөд нэг цаа буга өдөрт 30 гаруй км газрыг туулах хүчтэй юм. 

20

Хавар ирж, цас мөс хайлах хүртэл Цаатангууд цаа бугаа уулсын өвөрт аваачиж, орхидог аж. Энэ нь тэднийг зэрлэг чононоос хамгаалж байгаа нэгээхэн арга билээ. 

21

Цаа буганууд нь хүч чадалтай мэт боловч чононоос өөрийгөө хамгаалж чадалгүй тоо толгойгоо цөөрүүлж байдаг. Тиймдээ ч Цаатангуудын хамгийн том асуудал, толгойны өвчин болсон зүйл нь чоно юм. 

22

Тэд цаа бугаа аюулгүй газарт аваачихын тулд Тэнгис голыг дайран өнгөрдөг аж. Энэхүү гол нь өвлийн улиралд бүхэлдээ хөлдөггүй гэдгээрээ онцлог билээ. 

"Би эх орныхоо өнцөг булан бүрээр аялан, нүүдэлчдийн ахуй соёлтой танилцах дуртай. Тиймдээ ч аялал жуулчлалын салбарт хөл тавьж, "Аян трэйвэл" компанийхаа үйл ажиллагааг амжилттай явуулж, багагүй хугацааг ардаа үджээ. Аяллын явцад харсан сонин содон өнгө төрх, сайхан зүйлсээ бусдад үзүүлэхийн тулд, тэдгээрийг камерын дуранд булгаж эхлэсэн нь намайг гэрэл зургийн салбарт эргэлт буцалтгүй оруулсан" - хэмээн эдгээр гайхалтай зургийг авсан Ч.Батзаяа бидэнд өөрийгөө товч танилцуулсан юм. 

Гэрэл зурагчин Батзаяагийн фэйсбүүк хуудсаар зочлох бол доорх линкээр ороорой.
www.facebook.com/Ch.BatzayaPhotography

Эх сурвалж: www.toursmongolia.com

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()