Оросын засгийн газрын хүмүүсээс нуусан аймшигт 15 баримт

2017-03-02, 16:35
38,148

Дэлхийн I болон II дайнд үнэлж баршгүй их гавъяа байгуулж, хүн төрөлхтөнд энх тайвныг цогцлоосон гэх алдар нэрийг хүртсэн ОХУ (хуучин ЗХУ) бол яах аргагүй энэ цаг үеийн дэлхийд тэргүүлэгчийн статустай байгаа цөөн хэдэн улс орнуудын нэг билээ. Тэгвэл энэ агуу гүрний засгийн газар дэлхий нийтээс ямар зүйлсийг нууцалсаар өдийг хүрсэн юм бол? Хамтдаа гадаадын томоохон эх сурвалжуудын мэдээллэж буй тэдгээр аймшигт нууцуудтай танилцацгаая.

Оросын засгийн газрын хүмүүсээс нуусан аймшигт 15 баримт

1 Гулаг

Оросууд хэзээ ч "Гулаг"-ийн талаар ярихыг хүсдэггүй. Олон сая хүмүүс Гулаг гэх газарт алагдсан ба Германы хорих лагераас дээрдэх зүйлгүй байсан юм. Гэсэн хэдий ч нэг үйл явдал энэ харгислалаас урган гарсан юм. ЗХУ Цагаан нуураас "Онего" гол хүртэл 227 километр үргэлжлэх маш том сувгийг байгуулжээ. Мэдээж уг ажлыг Гулаг-ийн хоригдлууд хийж дуусгасан юм. Тэд энэ аймшигтай нөхцөлд ажиллах маш хүнд байсныг нэмж хэлэх хэрэгтэй байх. Үйл явц 20 сар үргэлжилсэн ба 25000-аас 10000 хүн хөлдөж, мөн осолдож үхсэн байна. Суваг дуусахад хэдхэн километр үлдсэн байхад нуран унажээ. ЗХУ сувгийг ашиглаж чадаагүй бөгөөд маш олон тооны гэм зэмгүй иргэдийн амь нас үрэгдсэн юм. 

Гулаг

2 Хиллари Клинтоныг сүйрүүлсэн нь

Хилари Клинтон сонгуульд бараг ялах гэж байх үед түүний и-мэйл хаягийг хэн нэгэн хакердаж байсныг та санаж байна уу? Хэдийгээр хэргийн зэн олдоогүй ч гэсэн, олны анхаарал Орос дээр туссаар ирсэн юм. Орос улс Америкийн сонгуулийг үймүүлэх ямар шаардлага байв? Зарим хүмүүс Путиныг Клинтоноос илүү Трампад сайн гэж итгэдэг. Оросуудын хакердах болсон шалтгаан юу ч байсан гэсэн, энэ нь маш асуудал билээ. Эдгээр и-мэйлүүдийг бичсэн нь Хиларигийн буруу хэдий ч, Оросын засгийн газар энэ бүгдийг олонд дэлгэсэн нь ойлгомжтой биз ээ.

Хиллари Клинтоныг сүйрүүлсэн нь

3 Тачаангүй тагнуулч Анна Чапман

Анна бол 2009 онд Америкийг тагнаж байсан улаан үст, тагнуулч бүсгүй юм. Тэрээр эх нутагтаа гавъяа байгуулсан од мэт буцаж ирсэн бөгөөд оросын алдартай сэтгүүлийн нүүрийг хүртэл чимээд амжсан юм. Анна ихэвчлэн загварлаг алхалж, телевизийн нэвтрүүлэг болон загварын шоу хөтлөх болсон бөгөөд гадаадын томоохон эх сурвалжууд Оросууд түүний дэлхий дахинд учруулсан гарз хохирлыг нуун дарагдуулж байна хэмээн бичиж эхэлжээ. Арга ч үгүй биз ээ. Энэ царайлаг бүсгүй Оросуудад олон нууц мэдээллийг авчирч өгсөн нэгэн шүү дээ.

Тачаангүй тагнуулч Анна Чапман

4 Алахын тулд Сибир рүү хүмүүс явуулав

ЗХУ түрэмгийллээ эхлэх үед хэн ч хяналтаа алдана гэж тооцоолоогүй юм. Гэсэн хэдий ч тэдний зүүн Европ, тэр дундаа Польш, Литва, Чех гэх мэт улсууд руу хийх дайралтад цаг хугацаа гэж байсангүй. Удалгүй ЗХУ хөлдөөх лагерийг бий болгосон бөгөөд энэ нь Сибирт байрладаг байжээ. 1950 онд 130.000 Литвачууд Сибир рүү цөлөгджээ. Эдгээр хүмүүсийн 70 хувь нь эмэгтэйчүүд болон хүүхдүүд байв. Тэднээс 28.000 хүн нь хэзээ ч буцаж гэртээ хариагүй бөгөөд хөлдөөх лагерт амьдаараа тарчилж байгаад амь насаа алдсан гэж ярих нь бий.

Алахын тулд Сибир рүү хүмүүс явуулав

5 Чернобилийн цөмийн гамшиг

Дэлхийн хамгийн том цөмийн гамшиг ЗХУ-ын үед болсон. 1986 оны 4 сарын 26-нд болсон энэ цөмийн дэлбэрэлтийн дэлхий нийт хэзээ ч мартахгүй нь лавтай. Гамшгийн шалтгаан нь анхаарал болгоомжгүйгээс болон нууц системийн гажуудлаас болсон байдаг. Дэлбэрэлтийн хамгийн хүчтэй цацрагны дараагаар 330.000 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Хэдэн мянган хүн бэртэж гэмтсэнийг тоолох боломжгүй байсан гэдэг. Олон зуун хүүхдүүд энэ хүнд хэцүү нөхцөлд төрснийг ч бас энд дурдах нь зүйтэй. Оросын засгийн газар уг хэрэг явдлаас нүүрээ буруулсан бөгөөд энэ нь тэдний устгал хийх шалтгаан байсан гэж үзэх хүмүүс цөөнгүй байдаг ажээ.

Чернобилийн цөмийн гамшиг

6 Анхны сансрын нисэгчийн үхэл

Валентин Бондаренко гэж хүний тухай та өмнө нь сонсож байсан уу? Мэдээж үгүй болов уу. Яагаад гэвэл ЗХУ түүний тухай бусдад мэдэгдэхийг хүсээгүй. Валентин нь сансарт ниссэн анхны хүн байсан юм. Тэрээр 1961 онд нас барсан ба түүнийг маш хэрцгийгээр хөнөөсөн байв. Валентин амьдаараа шатаж үхжээ. Энэ нь тусламж ирэхээс хэдхэн минутын өмнө болсон үйл явдал ба тэрээр туршилт хийж байх үедээ амь насаа алдсан байна. Эмч нар зөвхөн түүний хөлийг таньж, Валентин мөн болохыг мэдэж байсан гэдэг. Үхэхийнхээ өмнө тэрээр: "Маш их өвдөж байна" гэж хэлжээ. Оросын засгийн газар энэ бүхнийг нууцалсан хэвээр байдаг ч, 20 жилийн дараа бид бүгдэд энэ бүхэн ил болсон юм.

Анхны сансрын нисэгчийн үхэл

7 Нууц хотууд

Орост газрын зураг дээр тэмдэглэгдээгүй маш олон нууц хотууд байдаг. Энэ нь магадгүй аймшгийн кино шиг сонсогдож байгаа ч, үнэн зүйл юм. Хэдэн сая хүн энэ нууцлаг хотуудад жаргалтай амьдардаг. Эдгээр хүмүүс маш өндөр цалин авч тансаг хоол унд зооглодог. Тэгвэл яагаад энэ хотууд нууцлагдсан юм бол? Учир нь Оросын засгийн газар эдгээр хотууддаа цөмийн станцуудаа байршуулсан ажээ. 

Нууц хотууд

8 Гулагийн хоригдлуудын дайн

Хулгайч нарынхаа эсрэг Оросоын засгийн газар болон цагдаа нар нь нэг чухал дүрмийг баримталдаг. Шорондоо буцаж ирээд хоригдлууд нэгнийгээ өлөгчингүүд гэж дууддаг ба засгийн газартаа туслах зорилгоор нэг нэгнээ алдаг байв. Ямартай ч дэлхийн 2 дугаар дайны үед ЗХУ маш их зовлон амссан учир тэдэнд хоригдлуудын тусламж шаардлагтай байжээ. Хоригдлууд тэдэнд тусалсаныхаа хариуд ялын хугацааг багасгах арга хэмжээг авахуулж байсан юм. Мэдээж хэрэг олон луйварчид энэ боломжийг ашигласан байдаг.

Гулагийн хоригдлуудын дайн

9 1932-33 оны Зөвлөлтийн өлсгөлөн

ЗХУ олон хүний аминд хүрсэн ч, хамгийн аймшигтайг нь дурдах гэж байна. Энэ бол 1932-33 оны Оросын өлсгөлөн юм. Энэхүү өлсгөлөн 6-8 сая хүний аминд хүрчээ.  Үүний гол шалтгаан нь юу байв? Мэдээж засгийн газрын буруу бодлого. Бүх үйлдвэрүүдээ цуглуулж, хөдөөнөөс ажилчилщд оруулж ирж, ажиллуулж байсан ч, энэ нь бүтэлтэй болоогүй юм. Үйлдвэрлэл зогсонги байдалд орсноор Украйн, Кавказ, Урал болон Сибирийн нутгууд өлсгөлөнд өртжээ. Хүмүүс идэх хоолгүй байсан ч засгийн газар тэдэнд туслаагүй юм. Зарим хүмүүс үүнийг Оросын засгийн газар Украйныг устгахын тулд хийсэн гэж үздэг. 

1932-33 оны Зөвлөлтийн өлсгөлөн

10 Цөмийн тагнуулчид

Жулиус болон Росенберг нар нь Америкийн иргэд байсан хэдий ч, тэдний зүрх сэтгэл үргэлж ЗХУ-тай хамт байжээ. Үнэн хэрэгтэй тэд Зөвлөлтийн тагнуулчид байв. Энэ хосууд атомын бөмбөг болон цэргийн хүчний зэвсгүүдийн хамаг нууцыг мэддэг байна гэж хэн санах билээ. Гэвч Жулиус Америкийн засгийн газарт баригдсан юм. Түүнийг 1953 онд Нью Йорк хотод цаазаар авчээ. 

Цөмийн тагнуулчид

11 Недилиний сүйрэл

1960 оны арван сарын 24-нд ЗХУ-ын түүхэн дэх хамгийн том сансрын пуужингийн осол болсон юм. Сансрын станцад армийнхан болон техникийн мэрэгжилтнүүд сансрын пуужингийн шинэ загварыг туршихаар цугларсан байв. Харамсалтай нь хөдөлгүүр ажиллаж эхэлэхэд удирдлага хяналтаас гарчээ. Мэдээж хэрэг ийм нөхцөлд бүх хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ёстой, гэвч ЗХУ-ын хувьд тийм биш байв. Генерал Неделин өөрийн хүмүүст хандаж пуужинг засварлахыг үүрэг болгов. Харамсалтай нь хэтэрхий оройтсон байсан бөгөөд дэлбэрэлтийн улмаас 100 гаруй цэргийнхэн болон техникийн ажилчид амь насаа алдах нь тэр. Энэхүү явдал нь хүн төрлөхтний түүхэн дэх хамгийн аймшигтай пуужингийн осол юм. 

Недилиний сүйрэл

12 Гулаг-ийн худал хуурмаг мэдээ баримтууд

Гулагийн талаар болон бусад зүйлсийн талаар мэдээлэл олоход маш хэцүү байдаг. Энэ бол яг хэдэн хүн Гулагт амиа алдсаныг хэлж чадахгүй байгаа шалтгаан юм. Хамгийн ойрын тоогоор 50 сая хүн гэж үздэг. Гэсэн хэдий ч Зөвлөлтийнхөн 1934-1953 оны хооронд Гулагт  1.053.829 хүн нас барсан гэж хэлж байжээ.  Магадгүй бид аль тоо нь үнэн болохыг хэзээ ч мэдэхгүй байх.

Гулаг-ийн худал хуурмаг мэдээ баримтууд

13 Жон Биргэс

1957 онд Жон Биргэс гэгч Унгар эр Сибирийн чанга дэглэмтэй шоронгоос оргосон юм. Жон өөрийгөө тэсрэх бөмбөгөөр ороож, Гулаг-ийг галдан шатаасан. Тэрээр Гулагаас оргосон маш цөөн тооны цагаачдын нэг байсан юм. 1980 онд тэсрэх бөмбөг зохион бүтээж, мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхээр завджээ. Мэдээж алуурчдаас илүү оргон зугтагч байсан түүний хувьд цагдаа нарын шүдний өвчин байсан юм. Түүний тухай Оросууд дурсахыг хүсдэггүй бөгөөд энэ нь шоронгоос төвөггүй оргосонтой нь холбоотой биз ээ.

Жон Биргэс

14 Украйнд болсон Оросын цэргийн хүчний довтолгоо

Хэрвээ ЗХУ-ын уналтын дараа Орос улсыг амар амгалан орон болсон гэж боддог хэн нэгэн байвал дахин нэг бодоод үз гэж хэлье!Арга барил нь бага зэрэг ардчилсан болсон байж магадгүй ч, Оросын эргэн тойрныхоо нутаг дэвсгэрт нөлөөлөх бодлого нь хэвэндээ байсаар ирсэн нь нууц биш юм. 2014 онд Оросын цэргийн хүчин ямар ч шалтгаангүйгээр Кримд халдсан бөгөөд энэхүү 3 жилийн өмнө болсон үйл явдал нь үнэхээр сэтгэл түгшээсэн хэрэг байв. Энэ халдлага одоо хүртэл үргэлжилсээр байгаа билээ. 

Украйнд болсон Оросын цэргийн хүчний довтолгоо

15 Польш ерөнхийлөгчийн үхэл

Оросын Смоленскийн ойролцоо Польшийн ерөнхийлөгч Лех Кашински онгоцны ослоор нас барсныг та санаж байна уу? Олон хүмүүс ослын улмаас түүний эхнэр болон Польшийн үндэсний банкны ерөнхийлөгч, парламентийн 18 гишүүн болон  хагийн чухал цэргийн хүчний тэн хагас нь амиа алдсаныг мартсан байдаг.  Цөөн үгээр бол Польшийн удирдагчид нэг онгоцны ослоор нас баржээ.

Осол хэрхэн болов? Албан ёсны баталгаатай хувилбараар нисгэгчдийн буруу гэж үзсэн ч, олон хүмүүс энэ бол Оросын зохион байгуулалттай халдлага гэдэгт итгэдэг. Яагаад хэн нэгэн амар тайван орны ерөнхийлөгчийг алахыг хүсэв? Бид бүгд Орос улсыг цаг ирэх тусам үл ойлгогдох шалтгаангүйгээр түрэмгий болж байгааг мэдэж байгаа. Польшийн ерөнхийлөгчийн үхлийн сүүдэр үүрд Оросын засгийн газарт хамаатай байх биз ээ. Мэдээж тэр өдөр яг юу болсныг мэдэхгүй ч, Орос улс өшөө авахын тулд энэ бүгдийг хийсэн байж болзошгүй юм.

Польш ерөнхийлөгчийн үхэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()