Бодит явдлаас сэдэвлэсэн таны заавал үзэх ёстой 20 кино

Урлаг урлагийн дотроос хүнд ухаарал, сургамж хайрлаж, сэтгэл зүрхнийх нь нарийн хөг утсыг хөндөж чаддаг нь кино урлаг юм. Харин бодит амьдралаас сэдэвлэсэн кинонууд илүүтэй хүмүүсийн сэтгэлд хүрч, догдлол, баяр хөөрийг мэдрүүлж чаддаг билээ. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ бодит амьдралаас сэдэвлэн бүтсэн гайхалтай кинонуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Бодит явдлаас сэдэвлэсэн таны заавал үзэх ёстой 20 кино
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Schindler’s List" - 1993

Найруулагч: Стивен Спилберг (Steven Spielberg)

Гол дүрд: Лиам Нийсон (Liam Neeson), Ралф Финн (Ralph Fiennes)

Үйл явдал: Австралийн зохиолч Томас Кенелли (Thomas Keneally)-ийн бичсэн зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү кинонд дэлхийн хоёрдугаар дайны үеийн аж байдал, амьдралыг харуулдаг ажээ.

"Schindler’s List" - 1993

2 "Saving Private Ryan" - 1998

Найруулагч: Стивен Спилберг (Steven Spielberg)

Гол дүрд: Том Хэнкс (Tom Hanks), Вин Дизел (Vin Diesel)

Үйл явдал: Кинонд ахмад Жон Миллер, байлдагч Жэймс Райныг хайж олохоор дайснуудтай тулалдаж буй тухай гардаг бөгөөд та уг киноноос дайны хор уршиг ямар их гарз хохирол авчирдаг болохыг мэдэж авах боломжтой юм.

"Saving Private Ryan" - 1998

3 "Patch Adams" 1998

Найруулагч: Том Шадъяк (Tom Shadyak)

Гол дүрд: Робин Уиллиамс (Robin Williams), Моника Поттер (Monica Potter)

Үйл явдал: Петр бол төрөлхийн хүнд өвчтэй нэгэн бөгөөд эмнэлэгт удаан хугацаанд эмчлүүлсний эцэст өөрийн гэсэн хувийн эмнэлэг нээхийг хүсдэг байна. Ингээд түүний амьдрал адал явдлаар дүүрэн цааш үргэлжлэх бөгөөд олон хүнд ухаарал хайрласан гайхалтай бүтээл болсон билээ.

"Patch Adams" 1998

4 "October Sky" - 1999

Найруулагч: Жо Жонстон (Joe Johnston)

Гол дүрд: Жэйк Гилленхол (Jake Gillenhaal), Крис Купер (Chris Cooper)

Үйл явдал: Та энэхүү киног үзсэнээр бүтээлч, хичээнгүй, тууштай зан чанар хүнийг хэрхэн амжилт өөд хөтөлдөг болохыг ойлгож авах болно. Амралтын өдрүүдээрээ гэр бүлийнхэнтэй уг киног заавал үзээрэй гэж зөвлөх байна.

"October Sky" - 1999

5 "A Beautiful Mind" - 2001

Найруулагч: Рон Ховард (Ron Howard)

Гол дүрд: Расселл Кроу (Rusell Crowe), Женнифер Коннелли (Jennifer Connelly)

Үйл явдал: Гайхалтай, ер бусын оюун ухаантай Жош Нэш гэх залуугийн тухай энэхүү кинонд гарах бөгөөд тэрээр математикийн ухаанд гаршсан нэгэн байсны дээр хэний ч төсөөлж байгаагүй амжилтын эзэн болох болно. Гэвч түүний зам дардан байдаггүй бөгөөд киноны үйл явдал таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.

"A Beautiful Mind" - 2001

6 "Catch Me If You Can" - 2002

Найруулагч: Стивен Спилберг (Steven Spielberg)

Гол дүрд: Леонардо ДиКаприо (Leonardo DiCaprio), Том Хэнкс (Tom Hanks)

Үйл явдал: АНУ-ын гэмт хэргийн ертөнцөд өөрийн нэрээ арилшгүй үлдээж чадсан цуутай этгээдүүдийн нэг болох Фрэнк Эбэгнэлийн амьдралаас сэдэвлэн уг киног хийж, 2002 онд үзэгчдийн хүртээл болгосон юм.

"Catch Me If You Can" - 2002

7 "Hotel Rwanda" - 2004

Найруулагч: Терри Жорж (Terry George)

Гол дүрд: Дон Чидль (Don Cheadle), Софи Оконедо (Sophie Okonedo)

Үйл явдал: Хэрвээ таны нүдэн дээр гэр бүлийнхнийг тань хөнөөвөл яах вэ? Эр хүний хувьд бүхнээс илүү гэр бүлээ эрхэмлэж, хамгаалах ёстой гэдэгтэй санал нийлэх үү? Шударга ёс гэж үнэхээр байдаг уу? Энэ мэтчилэн олон асуултуудад хариулт өгөх уг киног та заавал үзээрэй.

"Hotel Rwanda" - 2004

8 "The Aviator" - 2004

Найруулагч: Мартин Скорсес (Martin Scorsese)

Гол дүрд: Леонардо ДиКаприо (Leonardo DiCaprio), Кэйт Бэкинсэйл (Kate Beckinsale)

Үйл явдал: Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн, мөн дээрээс нь охид, бүсгүйчүүдийн хүслэн болсон жүжигчин Леонардо ДиКаприо тоглосон гэдэг утгаараа энэхүү кино үзэгчдийг жинхэнэ утгаар нь байлдан дагуулж чадсанаар барахгүй, олон хүний сэтгэлд хүрсэн чанартай бүтээл болсон билээ.

"The Aviator" - 2004

9 "Coach Carter" - 2005

Найруулагч: Томас Картер (Thomas Carter)

Гол дүрд: Чэннинг Татум (Channing Tatum), Самуэл Жэксон (Samuel Jackson)

Үйл явдал: Сагсан бөмбөгийн спорт гэдэг дан ганц бөмбөгийг цагираганд хийх биш бөгөөд багаар ажиллах ухаанд суралцах, хүнийг тэсвэр хатуужил, хүсэл тэмүүлэлтэй болгох үндэс болохыг уг киноноос харж болох юм. Мөн ялалт, ялагдлын амт хүнд яаж нөлөөлдгийг та энэхүү киноноос үзээрэй.

"Coach Carter" - 2005

10 "The World’s Fastest Indian" - 2005

Найруулагч: Рожер Доналдсон (Roger Donaldson)

Гол дүрд: Энтони Хопкинс (Anthony Hopkins), Дианэ Лэдд (Diane Ladd)

Үйл явдал: Өөрийн олон жил унасан мотоциклоороо дэлхийн дээд амжилтыг эвдэх хүсэлтэй нэгэн эрийн тухай гарах уг киноноос хүнд заавал ч үгүй байх ёстой эрхэм зан чанаруудыг та ойлгож, мэдэж авах болно.

"The World’s Fastest Indian" - 2005

11 "Rescue Dawn" - 2006

Найруулагч: Уэрнэр Хэрцог (Werner Herzog)

Гол дүрд: Кристийн Бэйл (Christian Bale), Жереми Дэвис (Jeremy Davis)

Үйл явдал: Бас нэгэн дайны хор уршгийн тухай энэ кинонд харуулсан бөгөөд таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.

"Rescue Dawn" - 2006

12 "Pursuit of Happyness" - 2006

Найруулагч: Габриэллэ Муччино (Gabrielle Muccino)

Гол дүрд: Уилл Смит (Will Smith), Жэйден Смит (Jaden Smith)

Үйл явдал: Жүжигчин Уилл Смит өөрийн төрсөн хүү Жэйдентэй хамт уг киноны гол дүрийг бүтээсэн бөгөөд та энэхүү гайхалтай бүтээлээс аав хүний ухаан, уужуу тайвал зан, амьдралын төлөө гэсэн хүсэл эрмэлзлэлийг харж, ойлгож авч болох юм.

"Pursuit of Happyness" - 2006

13 "Glory Road" - 2006

Найруулагч: Жэймс Гартнер (James Gartner)

Гол дүрд: Жош Лукас (Josh Lucas), Дон Хаскинс (Don Huskins)

Үйл явдал: Сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг болон шимтэн үзэх дуртай хүн бүрээс өндөр үнэлгээ авсан цөөн хэдэн кинонуудын нэг билээ. Тус дэлгэцийн бүтээл нь олон залууст урам зориг хайрласан, итгэл үнэмшил олгосон гайхалтай бүтээл болсон аж. 

"Glory Road" - 2006

14 "Freedom Writers" - 2007

Найруулагч: Ричард ЛаГраванэс (Richard LaGravanes)

Гол дүрд: Хилари Свэнк (Hilary Swank), Патрик Дэмпси (Patrick Dempsey)

Үйл явдал: Арьс өнгөөр ялгаварлан гадуурхал газар авсан сургуульд багшилдаг нэгэн бүсгүйн амьдралыг та энэхүү киноноос үзэх боломжтой бөгөөд танд бүсгүй хүний сэтгэлийн хат, итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэл, ур ухаан гэдэг ямар агуу зүйл байдгийг ойлгуулах болно. 

"Freedom Writers" - 2007

15 "Into the Wild" - 2007

Найруулагч: Шон Пенн (Sean Penn)

Гол дүрд: Эмил Хирш (Emile Hirsch), Кристен Стюарт (Kristen Stewart)

Үйл явдал: Байгалийн хүнд хэцүү нөхцөлд та амьд үлдэж чадах уу? Байгалийн хуулийн эсрэг та юу хийж чадах вэ? Тэгвэл эдгээр асуултуудад хариулт болгож, энэхүү бүтээлийг үзээрэй гэж зөвлөе. Магадгүй хэзээ нэг өдөр таны амьдралд хэрэг болох ч юм билүү.

"Into the Wild" - 2007

16 "The Blind Side" - 2009

Найруулагч: Жон Лий Хэнкок (John Lee Hancock)

Гол дүрд: Сандра Баллок (Sandra Bullock), Куйнтен Эрон (Quinton Aaron)

Үйл явдал: Спорт хүнийг арьс өнгө, нас хүйс, үндэс угсаагаар хэзээ ч ялгадаггүй. Өөрөөр хэлбэл цэвэр ариун өрсөлдөөний талбар юм. Хүн хэрвээ хүсвэл болохгүй, бүтэхгүй зүйл гэж байдаггүй болохыг тод томруунаар харуулсан энэхүү кино нь спорт төрөл жанрын кинонуудаас олны таашаалд хамгийн ихээр нийцсэн цөөн хэдэн уран бүтээлүүдийн нэг юм.

"The Blind Side" - 2009

17 "Intouchables" - 2011

Найруулагч: Эрик Толедано (Eric Toledano), Оливье Накачо (Olivier Nakacke)

Гол дүрд: Омар Си (Omar Sy), Франсуа Клузе (Francois Cluzet)

Үйл явдал: Арьс өнгөөр ялгаварлагч дэлхийн томоохон тэрбумтан  эр хүнд өвчин тусч, тэргэнцэр суудаг бөгөөд хувийн асрагч авах шаардлагатай болдог. Гэвч түүний хувийн асрагчаар нэгэн өнгөт арьст эр ажиллахаар болдог төдийгүй тэр өдрөөс хойш тэрбумтны ертөнцийг үзэх үзэл бүхэлдээ өөрчлөгддөг байна. Бодит амьдралаас сэдэвлэсэн энэхүү кино танд олон ухаарал хайрлах биз ээ.

"Intouchables" - 2011

18 "Lincoln" - 2012

Найруулагч: Стивен Спилберг (Steven Spielberg)

Гол дүрд: Дэниел Дэй (Daniel Day), Салли Филд (Sally Field)

Үйл явдал: АНУ-ын ерөнхийлөгч Абрэхэм Линкольн (Abraham Lincoln)-ийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн уг кинонд түүний ерөнхийлөгч байх үедээ авч хэрэгжүүлж байсан бодлогууд болон ажил хэргийг уран сайхны байдлаар үзүүлжээ.

"Lincoln" - 2012

19 "12 Years a Slave" - 2013

Найруулагч: Стив МакКуйн (Steve McQueen)

Гол дүрд: Лупита Ньонго'o (Lupita Nyongo'o), Чиветел Эжиофор (Chiwetel Ejiofor)

Үйл явдал: Боолчлолын нийгмийн үнэн төрхийг уг киногоор тусган харуулсан бөгөөд ямар харгис, хэрцгий, хатуу нийгэмд өнгөт арьстай хүмүүс амьдарч байсныг та энэхүү киноноос үзээрэй.

"12 Years a Slave" - 2013

20 "The Theory of Everything" - 2014

Найруулагч: Стив МакКуйн (Steve McQueen)

Гол дүрд: Лупита Ньонго'o (Lupita Nyongo'o), Чиветел Эжиофор (Chiwetel Ejiofor)

Үйл явдал: Шинжлэх ухаанч Стифен Хоукинг (Stephen Hawking) болон философийн ангийн оюутан Жэйн Вайлд (Jane Wild) нарын хайр сэтгэлийн тухай өгүүлэх уг кинонд булчин сулрах өвчин туссан шинжлэх ухаанч залуугийн хайр сэтгэлийн тухай гардаг аж. Гол дүрийг бүтээсэн жүжигчин Эдди Редмэйн (Addy Redmayne) энэхүү дүрээрээ "Academy Awards"-д нэр дэвшиж, Оскарын наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг авсан юм.

"The Theory of Everything" - 2014

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()