Нурууны өвчин
Үнэнийг хэлэхэд өнөөдөр нуруу нь өвдөггүй хүн гэж өдрийн од шиг ховор биз ээ. Өдөржин суугаа ажил хийсний дараа босох төдийд нуруугаар өвддөг бөгөөд энэ нь нас харгалзахгүй тохиолдох өвчин юм. Харин бид энэхүү өвчнөөр шаналж буй хүмүүст зориулан нурууны өвдөлтийг эмчилж, намдаах 5 дасгалыг танилцуулж байна.
1
Дасгал - 1
- Гэдсээрээ газар тулж хэвтээд, гараа чигээр нь урагш тавина.
- Дараа нь гар болон хөлөө зэрэг дээш нь өргөнө.
- Тус байрлалаа ойролцоогоор 8 секунд хадгалж, буцаад эхний байрлалдаа очно.
- Энэхүү дасгалыг та 10 удаагийн давтамжтай хийгээрэй.
2
Дасгал - 2
Нуруугаараа хэвтэж, зүүн хөлөө өвдгөөр нь нугалж, баруун хөлөө дээш өргөнө. Хоёр гараараа баруун хөлийнхөө тахимнаас барьж, өөр рүүгээ татна. Энэ байрлалаараа 30 секунд барьж, хоёр хөлөөрөө ээлжилж хийгээрэй.
3
Дасгал - 3
Зүүн хөлөө хойш сунгаж, баруун хөлөөрөө газар өвдөглөнө. Энэ байрлалаараа 30 секунд болоод нөгөө хөлөө сэлгэж хийнэ.
4
Дасгал - 4
Баруун талаараа хэвтэж, зүүн хөлөө өвдгөөр нь нугалж, шагайнаас нь атгаж, зөөлөн татна. Ингэснээр зүүн гуяны булчинд даралт өгөх юм. Нуруугаа цэх байлгаж, бөхийж болохгүй. Энэ байрлалаараа 30 секунд болоод нөгөө тийш харж давтаарай.
5
Дасгал - 5
- Дээш харж хэвтээд хоёр гараараа өвдгөө нугалж тэвэрнэ.
- Тус байрлалаа хадгалж 8 секунд байлгасны дараа эхний байрлалдаа очно.
- Дараа нь өвдгөө бие рүүгээ сайн татаж, гараараа дарж, цээжиндээ хүргэнэ.
- Энэхүү байрлалаа ч мөн 8 секунд хадгалах хэрэгтэй.
- Та 10 удаа тус дасгалыг давтаж хийгээрэй.
Та энэ 5 дасгалыг бүгдийг нь дарааллын дагуу хийвэл илүү хурдан нурууны өвчнөөс ангижрах болно!