1
Бөөр өвчлүүлдэг
Уруулын будганд кадиум, магни, хром зэрэг химийн хүнд металууд агуулагддаг бөгөөд эдгээр нь хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг байна. Тухайлбал бөөр болон ходоодыг өвчлүүлж, бөөрний дутагдал болон ходоодны хорт хавдартай болоход хүргэдэг ажээ.
2
Стресс, бухимдал
Хар тугалга бол уруулын будагны найрлаганд хамгийн ихээр агуулагддаг зүйл юм. Гэвч хар тугалганаас ялгарах "неуротоксин" гэх хорт бодис нь мэдрэлийн системийг гэмтээж, улмаар амархан уурлаж бухимдах, стресстэх гол үндэс болдог байна. Энэ нь цааш даамжирсаар тархийг гэмтээж, гормоний тэнцвэржилтийг алдагдуулдаг болохыг эрдэмтэд олж тогтоожээ.
3
Нефтийн хорт бодис
Ихэнх уруулын будагны орц, найрлагад нефтийн хорт бодис агуулагддаг гэдгийг та мэдэх үү? Өөрөөр хэлбэл уруулын будгийг түүхий тос, байгалийн хийгээр хийдэг байна. Хамгийн аюултай нь энэ төрлийн уруулын будагнууд дотоод шүүрлийн булчирхайг гэмтээж, ой санамжийг бага багаар устгадаг ажээ.
4
Арьс загатнуулах
"Карцероген" буюу бидний сайн мэдэхээр хорт хавдар үүсгэгч бодис нь уруулын будганд найрлаганд багтдаг бөгөөд үүнээс үүдэлтэй нүд загатнах, хоолой сэнгэнэх, амьсгаадах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.
5
Химийн гаж нөлөө
Уруулын будганд агуулагдах "Бисмутын оксихлорид" нь хүний биед хэд хэдэн сөрөг нөлөө үзүүлдэг байна. Үүнд:
- Ходоод гэдэс цочроох
- Хоолны дуршил бууруулах
- Арьс загатнуулах
6
Нян, бактери
Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, уруулын будган дээр төрөл бүрийн нян, бактери байдаг бөгөөд үүнийг төдийлөн сайн мэддэггүйгээсээ болж охид, бүсгүйчүүд уруулаа будах болон ямар нэгэн зүйл идэж уух үедээ биедээ шингээх нь бий. Энэ нь уруулын будганы найрлаганд агуулагдаж буй химийн гаралтай зүйлс нян, бактерийг үржих үндэс болдог ажээ.