Нас ахих тусам найзууд яагаад хөндийрдөг вэ?

Нөхөрлөл гэдэг магадгүй энэ хорвоо ертөнц дээрх хамгийн гайхалтай харилцаа байж мэдэх юм. Гэвч цаг хугацааны эрхээр, тодорхой шалтгаануудын улмаас нөхөрлөл үгүй болж, найз нөхөд нэг нэгнээсээ хөндийрөх хандлага ажиглагддаг нь нууц биш юм. Тэгвэл чухам ямар зүйл үүнд нөлөөлдөг болохыг дараах мэдээллээс мэдэж авцгаая.

Нас ахих тусам найзууд яагаад хөндийрдөг вэ?

1 Нөхөрлөлийн үнэ цэнэ

Нөхөрлөл бол хүмүүсийн хувьд юу юунаас илүү эрхэм чухал холбоо юм. Нэг ёсондоо тухайн нөхөрлөлийг бий болгосон хүмүүсийг хооронд нь холбосон гинж гэж ойлгож болох бөгөөд энэ гинж ямар нэгэн байдлаар тасрах үед нөхөрлөл үгүй болох нь бий. Хүнд байх ёстой хамгийн эрхэм хүмүүсийн нэг бол мэдээж хэрэг найз билээ. Учир нь хүнд эмээ өвөө, эцэг эх, эгч ах, эхнэр хүүхэд байхад болох хэдий ч, найз гэдэг хүний хэн нэгэнтэй харьцуулшгүй орон зай цаг ямагт үгүйлэгдэж байдаг нь нууц биш юм. Тийм ч учраас "Зовох цагт нөхрийн чанар танигдана" гэж үг хүртэл байдаг шүү дээ. 

Нөхөрлөлийн үнэ цэнэ

2 Нөхөрлөл үгүй болох шалтгаан

Гэвч юм бүхэн шинэ дээрээ амттай, сонирхолтой байдгийн адилаар нөхөрлөл ч гэсэн он, цаг хугацааны эрхээр хуучирч, энэ холбоог үүсгэсэн хүмүүс тодорхой шалтгаануудын улмаас бие биенээсээ хөндийрч, танил төдий болж хувирдаг ажээ. Магадгүй энэ нь цаг хугацааны шалгуур байж болох хэдий ч үүнд олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Тухайлбал:

  • Гэр бүл зохиох
  • Алс хол, хүний нутгийг зорих
  • Нас барах
  • Нэгнийхээ итгэлийг алдах
  • Цаг хугацааны эрхээр зам замаа хөөх

Нөхөрлөл үгүй болох шалтгаан

Дээрх шалтгаануудаас мэдээж хэрэг хамгийн түгээмэл тохиолдог нь гэр бүл зохиох явдал билээ. Хэн нэгэнтэй хайр сэтгэлийн холбоотой болж, айл болж амьдарна гэдэг бодож байгаа шиг тийм ч амар бүтэх хялбар зүйл биш. Тиймээс найз нөхөддөө өмнө нь зарцуулдаг байсан цаг хугацаа багасч, өөрт байгаа бүх л цаг заваа зөвхөн гэр бүлдээ зориулах хэрэгтэй болдог. Үүнийг амьдралын бичигдээгүй хууль гэж ойлгож болох бөгөөд гэр бүл зохионо гэдэг өөрөө асар их хариуцлага хүлээлгэдэг зүйл шүү дээ. Мөн зуурдаар, эсвэл хүнд өвчний улмаас дотны найз нөхдөө алдах шиг харамсалтай зүйл байхгүйгээс гадна, энэ нь хэн нэгний маш том орон зайг үлдээж, нөхөрлөлийг үгүй хийх үндэс болдог байна. Дээр дурдагдсан бусад шалтгаанууд ч гэсэн, их бага хэмжээгээр нөлөөлдөг нь юм. 

Мөн бид та бүхэндээ олны танил эрхмүүдийн "Нөхөрлөл"-ийн талаар хэлсэн үгсийг сонирхуулж байна.

Ариана Грандэ: "Жинхэнэ нөхөрлөл гэж хэсэг хугацаанд ямар ч холбоогүй байж байгаад эргээд уулзах үедээ яг л анхных шиг ээ нэг нэгнээ хүлээж авч буй хүмүүсийн дотно сэтгэлийг хэлдэг."

Эмма Уатсон: "Надад хоёр сайн эмэгтэй найз байдаг. Би тэднийг гомдоочихоод хэзээ ч уучлалт гуйдаггүй. Бас баярлуулчихаад хариу нэхдэггүй. Яагаад гэвэл бид нэг нэгнээ маш сайн мэддэг хүмүүс учраас хэрэгтэй, хэрэггүй зүйлд цаг зарцуулаад байдаггүй."

Боб Марли: "Дэлхий дээрх цор ганц үнэн гэвэл хүн бүр чиний итгэлийг алдах болно. Тиймээс чиний итгэлийг алдахад хэзээ ч харамсахгүй хүнд итгэл хүлээлгэ. Миний хувьд тэр хүн нь найз минь юм."

Мухаммед Али: "Сайн найзыг олно гэдэг хэцүү зүйл. Сургууль, ажил гээд хаана ч сайн найзтай болох талаар зааж өгөхгүй. Цаг хугацаа аяандаа чамайг сайн, муу хүмүүстэй учруулах болно. Харин чи тэднээс сонголтоо хийнэ."

Тэйлор Свифт: "Хүн бүрт олон найз байдаг. Харин цаг хугацаа тэдний хэн нь хэн болохыг мэдрүүлэх болно. Мөн найз олон байхаас илүүтэй, чанартай цөөхөн найзтай байх нь орчин цагт хавьгүй илүү дээр."

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()