Татвар нэмсэнээр та бидний нуруун дээр ямар дарамт ирэх вэ?

2017-02-20, 11:40
11,483
Татвар нэмсэнээр та бидний нуруун дээр ямар дарамт ирэх вэ?

УИХ-ын гишүүн, Мэргэжлийн засгийн газрын Сангийн сайд ийнхүү хэллээ. Төрийн албан хаагчдын тоог бууруулахгүй, халамжаа зогсоохгүй, үрэлгэн зардлаа хасахгүй мөртлөө хөдөлмөрлөж буй дундаж давхарга, нийт ажилтан анги, компаниудыг золиослон хямралаас гарах юм байх. 

 

Татвар нэмсэнээр:

- 2017 онд 203.4,

- 2018 онд 476.1, 

- 2019 онд 497.9 тэрбум төгрөг төсөвт нэмж цуглуулахаар тооцоолол хийгдсэн. 

 

Нэмэгдэх татварууд нь:

- Шатахууны онцгой албан татварыг долдугаар сарын 1-нээс /Бүх барааны үнэ өснө/

- Хүн амын орлогын албан татварыг орлогоос шалтгаалан 10-20 хувь шатлалтай нэмэх /Орлого буурах/

- Нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлэх /Компаниуд сөхрөх/

- Суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар, цилиндрийн багтаамж 4501 см куб метрээс илүү бол 40-250 хувиар /Нийт иргэдийн халаасыг ухах/

- Тамхи, согтууруулах ундааны татварыг 2018 онд 10 хувь, 2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар /Цомхотгол хийгдэх, Чанаргүй бүтээгдэхүүн олноор бий болох/

- Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар 2018 онд хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар нэмэгдэх байсныг наашлуулж, 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болсон. /Нийт ажил олгогч нарын халаасыг ухах/

- Импортын тамхинд ногдох Гаалийн албан татвар таван хувь байсныг 30 хувиар нэмэгдүүлэх /Импортын нийт татвар 30 хувь нэмэх/

- Татварын удирдлагыг сайжруулах, татварын орлогыг нэмэгдүүлэхээр ажиллах /төрийн хяналт, хуулийн байгууллагууд компаниуд руу дайрах, торгууль тавих, актлах/ зэрэг найман арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

 

ТӨСВИЙН ЗАРЛАГА БУУРУУЛАХ ТАЛААР ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ АВНА:

/Үүнд улстөрийн албан тушаалтан, төрийнхөн хамрахгүй/

Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, нэгдсэн нэг тогтолцоогоор тендер зарлаж, үүний үр дүнд өртөг 10 хувь бууруулна.

Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлж, 2026 он гэхэд эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 65 болгох, 2036 он гэхэд эмэгтэй хүний тэтгэврийн насыг 65 болгоно.

Ирэх хоёр жилдээ цалингийн зардлыг нэмэхгүй байх шийдвэрт хүрсэн. 2019 оноос хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдэд өгөх боломжгүй. Зорилтот бүлгийн 40 хувьд өгнө. Гэхдээ үүнийг хоолны талон олгох байдлаар олгоно. Зорилтот бүлгээ зөв тодорхойлох.

Нийгмийн халамжийн давхцуулахгүй байх чиглэл өгчээ. Гэхдээ цалинтай ээж, насны хишиг үлдэнэ.

Төрөөс цэргийн албан хаагчид орон сууц болгох эсвэл түрээсийн мөнгө өгөх заалт баталсан байсан. Энэ хүрээнд төсөвт 50 орчим тэрбум төгрөгийн зардал үүсэхээр байсан. Харин үүний ОУВС-аас хуулийн хэрэгжилтийг хүчингүй болгох заалт оруулжээ.

Ипотекийн зээлийн санхүүжилтийг үргэлжлүүлнэ. Ингэхдээ ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн шинжтэй хөтөлбөр учраас Засгийн газарт шилжүүлэхээр болсон. 2018 оноос ипотекийн зээлийн хөтөлбөр Засгийн газарт шилжүүлж, 2017 онд одоо хэрэгжиж байгаа журмаа хадгалж үлдэнэ гэв.

Эх сурвалж: www.facebook.com/altansukh.aagii.94

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()