Утсаа усанд унагасан бол хэрхэн “АВРАХ” вэ?

2017-02-20, 10:39
6,162

“Утсаа усанд унагачихлаа. Өө бурхан минь, одоо яадаг билээ?” Ийм асуудал бидний олонход тохиолддог.  00-д, усан санд, угаалтуурт утсаа унагасан л бол сандарч мэгдэлгүйгээр хурдан арга хэмжээ авах шаардлагатай.

Утсаа усанд унагасан бол хэрхэн “АВРАХ” вэ?

1 Юуг хийж болохгүй вэ?

  • Утсаа асааж болохгүй
  • Ямар нэг товчлуурыг нь оролдохгүй байх
  • Утсаа сэгсэрч, цохиж болохгүй
  • Норсон утсаа хатаах гэж оролдох хэрэггүй. \ Үлээх, хатаагч ямар нэг зүйлс ашиглах гэх мэт\

Юуг хийж болохгүй вэ?

2 Тэгвэл одоо яах вэ?

  1. Утсаа унтраагаад, утасныхаа гэрийг тайлж, Сим болон microSD картаа гаргаж ав.
  2. Батарейг нь салгаж аваад зөөлөн алчуур эсвэл салфеткаар усыг нь шингээж, арчина.
  3. Вакуум уутанд будаа дүүргээд, утсаа дотор нь хийх хэрэгтэй.
  4. Ингээд 2 өдрийн дараа будаанаас нь салгаж аваад асаагаад үзээрэй. Асахгүй бол цэнэглээд үз. Цэнэглэгдэхгүй бол батарей чинь гэмтсэн байж болох юм.

Хэрэв асч байвал чанга яригч, дэлгэцийн мэдрэгч зэрэг нь ажиллаж байгаа эсэхийг ажигла.

Тэгвэл одоо яах вэ?

3 Өөр нэг арга

Уснаас хамгаалах хамгийн найдвартай арга бол усны хамгаалалттай гар утсыг анхнаас нь сонгож авах юм. Гэхдээ усны хамгаалалттай гэдэг нь ямар нэг нөхцөл байдалд уснаас хамгаалж чадахыг хэлдэг. Жишээлбэл, Усны төвшин, живэх гүн, цаг хугацаа зэргийг хэлж байгаа юм. Тиймээс аль ч утас үйлдвэрлэгч компани утсаа усанд живүүлэхийг зөвлөдөггүй билээ. 

Тэгвэл ямар утсыг санал болгох вэ? 

Samsung Galaxy A загварын 2017 оны шинэ загваруудыг санал болгож байна. Энэ утас ус болоод жижиг тоос, тоосонцроос хамгаалагдсан бөгөөд урд камер нь илүү сайжирсан гэх мэт олон давуу талтай. Samsung Galaxy A7, А5 утсыг 1,5м гүнд, 30 минут байлгаж туршихад яагаа ч үгүй гэдгийг мэргэжилтнүүд баталж байна. Гэхдээ энэ туршилтыг уншигч танд хэзээ ч зөвлөхгүй гэдгээ ахин хэлье.  Та энэ утсыг худалдан авахыг хүсвэл Юнителийн үндсэн салбаруудаар худалдаалагдаж байгааг дуулгахад таатай байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.unitel.mn/unitel/news/200-с аваарай. 
 

Өөр нэг арга

Төгсгөлд нь хэлэхэд утсаа усанд унагалгүй, анхаарал болгоомжтой байхыг хичээгээрэй.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.