Хилийн чанадад хоригдож байсан хүмүүсийн сэтгэл эмзэглүүлэм түүхүүд

Сонирхол татам газар нутаг, уулга алдуулам байгаль, эх дэлхийг үзэж сонирхохоор мянга мянган жуулчид харь орныг зорьдог билээ. Гэвч тэдний зарим нь урьд өмнө хэзээ ч төсөөлж байгаагүй хачирхалтай зүйлстэй учирч, эрх чөлөөгөөрөө хохирч байсан түүх цөөнгүй байдаг аж. Хийгээгүй хэргийнхээ төлөө ял, шийтгэл хүлээхийг хэн хүсэх билээ. Ингээд хамтдаа хүний нутагт бусдад барьцаалагдаж, шоронд ял эдэлж байсан хүмүүсийн сэтгэл эмзэглүүлэм түүхүүдтэй танилцацгаая.

Хилийн чанадад хоригдож байсан хүмүүсийн сэтгэл эмзэглүүлэм түүхүүд

1 Пакистанд хоригдсон жүжигчин залуу

Бид түүний тухай төдийлөн сайн мэдэхгүй ч гэлээ, энэ эрхмийг Эрик Ауде (Erik Aude) гэдэг бөгөөд "Grey's Anotomy" олон ангит кинонд туслах дүр бүтээж явсан авьяаслаг нэгэн юм. Харамсалтай нь тэрээр Пакистаны хилээр 3.5 кг мансууруулах бодис АНУ руу гаргах гэж байгаад үйлдэл дээрээ баригдаж байжээ. Түүнийг цагдаа нар тэр дор нь баривчилж, "Adiala Central" шоронд авчирч хорьсон байна. 3 жилийг Пакистаны шоронд өнгөрүүлсэн Эрик аз болоход өнөөдөр эх орондоо амар тайван амьдарч байгаа бөгөөд жүжигчин мэргэжлээ сольж, мөрийтэй тоглоомчин болсон гэнэ. Тэрээр хожим энэ талаар: "Тэнд яг тамд байгаа юм шиг санагдсан. Шоронд хоригдож байгаа Пакистан хоригдлууд болон цагдаа нар цаг ямагт намайг зодож, элдвээр харааж, зүхдэг байсан" хэмээн таагүй дурсамжаасаа хуваалцжээ.

Пакистанд хоригдсон жүжигчин залуу

2 Босогчдын гарт барьцаалагдсан азгүй хосууд

Дебби Калитц болон Бруно Пелиццари нар ӨАБНУ /Өмнөд Африкын Бүгд Найрамдах Нэгдсэн Улс/-аас хөлөг онгоцоор Сомалиг зорьжээ. Тэдэнд ямар ч мөнгө байхгүйгээр барахгүй, олигтой идэх хоол ундгүй аяллыг эхлүүлсэн байна. Харамсалтай нь тэд Сомалийн босогчдод барьцаалагдаж, 20 сарын турш амьдын тамд тарчилсан юм. Босогчид тэднийг хосууд болохыг мэдмэгцээ нөхрийг нь хүчээр хорьж, нүдэн дээр нь Деббиг хэд хэдэн удаа хүчирхийлсэн байна. Бүхэл бүтэн 20 сарын турш ор сураггүй алга болсон тэднийг цагдаа нар олж, амь насыг нь аварсан ч, Бруно болсон хэрэг явдлаас үүдэж, сэтгэцийн эмгэгтэй болсон бол, түүний эхнэр Дебби нь сэтгэл гутралаас болж архинд орсон гэдэг.

Босогчдын гарт барьцаалагдсан азгүй хосууд

3 Хойд Солонгосын хачирхалтай хууль

Хойд Солонгос улсын үндсэн хуулинд "Гадаадын иргэн уг улсаар зорчих үедээ гадаад пасспортгүй байвал 18 сарын хорих ялаар шийтгүүлнэ" гэсэн заалт байдаг аж. Үүнийг мэдэлгүй Мэттью Миллер (Matthew Miller) гэгч эр нисэх онгоцны буудал дээр гадаад пасспортоо санамсаргүй хаяж гээгдүүлсэн байна. Чадах чинээгээрээ хайж үзсэн хэдий ч, харамсалтай нь олдоогүй бөгөөд тэрээр хуулийн дагуу баривчлагдаж, Хойд Солонгосын шоронд 18 сар хоригдсон юм. Энэ хугацаанд түүнийг янз бүрээр тамлаж, зовоож байснаас гадна, аль нэг улсын тагнуулч хэмээн байцааж байжээ.  

Хойд Солонгосын хачирхалтай хууль

4 Эргэлзээтэй шүүхийн шийдвэр

Аманда Нокс (Amanda Knox) гэх Америк охин оюутан солилцооны хөтөлбөрөөр Итали улсад иржээ. Гэвч түүний амьдрал төд удалгүй төсөөлж байснаас нь тэс өөрөөр эргэсэн юм. Учир нь түүнтэй оюутны байранд хамт нэг өрөөнд амьдарч байсан Мередит Керчер гэх охин амь насаа алдсан бөгөөд Италийн цагдаагийн газраас Амандаг хэргийн буруутан байж болзошгүй хэмээн сэжиглэж, баривчилжээ. Гэвч үнэн хэрэгтээ Аманда хүн алах нь битгий хэл тэр өдөр оюутны байрандаа ирж хоноогүй юм. Хэрэг даамжирч, хүний газар өмгөөлж хамгаалах хүнгүй хөөрхий охины шүүх хурал болоход түүнд хүн амины хэрэг хийсэн хэмээн хүчээр хэрэг хүлээлгэж, 28 жилийн хорих ялыг оноосон байна. 

Эргэлзээтэй шүүхийн шийдвэр

5 Илбэчин залуугийн бүтэлгүйтэл

Марк Грийнинг (Mark Greening)-ийн хувьд олон хүнд танигдсан илбэчин байсан боловч харамсалтай нь түүний карьер Японд болсон нэгэн шоуны үеэр дуусгавар болсон юм. Тэрээр Бали арал дээр төрөл бүрийн илбэ үзүүлж, багагүй мөнгө олдог байсан хэдий ч, амьдралын шаардлагаар их хэмжээний мөнгө хэрэгтэй болжээ. Үүний тулд Марк илбэнд хэрэглэж болохгүй зүйлийг нууцаар туршиж үзэхээр шийдсэн бөгөөд Японыг зорьсон байна. Илбэчин залуугийн хүсэл биелж, түүний толилуулсан үзүүлбэр олонд хүрч, улмаар 80.000 долларыг халааслаад амжжээ. Харамсалтай нь Токио хотод болсон шоуны үеэр түүнийг хууль бус зүйл хэрэглэж байгааг нь цагдаа нар олж илрүүлсэн бөгөөд залууг шууд л шоронд хорьсон байна. 

Илбэчин залуугийн бүтэлгүйтэл

6 Шоронд ороход хүргэсэн бизнесийн санаа

Жонатан Вилер (Jonathan Wheeler) гэгч эрхэм Тайландад бизнесээ эхлүүлж, багагүй ашиг олох зорилгоор очжээ. Гэвч түүний энэ санаа эсрэгээрээ эргэж, Жонатаны бизнес дампуураад зогсохгүй, болж бүтэхгүй хүмүүстэй хамтарч ажилласнаас болж шоронгийн хаалга татахад хүрсэн байна. Тайланд улсын шүүхээс мансууруулах бодис нууцаар худалдаалсан хэргээр түүнд "Bang Kwang Central" шоронд 50 жилийн хорих ял оноосон ажээ. 18 жил уг шоронд ял эдэлж байгаад өршөөлөөр суллагдсан Жонатан: "Надад тэнд байх амьдаараа тамд чанагдаж байгаагаас өөрцгүй мэдрэмж төрүүлж байсан. Найз нөхөд ч гэж байгаагүй. Жоом, хархнууд л надад хань болдог байсан. Одоо бодоход шоронгийн хав харанхуй өрөө жихүүдэс хүргэмээр санагдаж байна" хэмээн хэлжээ.

Шоронд ороход хүргэсэн бизнесийн санаа

7 Ахархан хувь тавилан

Кьяартан Секкингстад (Kjartan Sekkingstad) гэх эр алжаал ядаргаагаа тайлж, наранд биеэ шарахаар Филиппинийг зорьжээ. Гэвч харамсалтай нь тэр буруу газар очсон бөгөөд өөрсдийгөө "Abu Sayyaf" гэж нэрлэдэг гэмт бүлэглэлийнхэнтэй тааралдаж, барьцаалагдсан байна. Түүнийг гэмт бүлэглэлийнхэн 10 сарын турш ширэнгэн ойд хорьж, янз бүрээр тамлан зовоож байгаад толгойг нь тасалж, амь насыг нь хөнөөсөн байна. "Abu Sayyaf"-ийн толгойлогч хожим нь энэ талаар интернетэд бичлэг хийж үлдээсэн бөгөөд тэрхүү бичлэгтээ: "Бид Норвегийн засгийн газарт 638.000 доллар өгвөл хүнийг чинь эсэн мэнд явуулъя гэж санал тавьсан ч, тэд зөвшөөрөөгүй" хэмээн хэлж байжээ.

Ахархан хувь тавилан

8 Хар тамхичин бүсгүй

Микаелла МакКоллум (Michaella McCollum) бол өсвөр наснаасаа хар тамхинд донтсон бөгөөд амьдралынхаа сүүлийн хэдэн жилүүдэд хар тамхинаас гарах гэж хичээж байсан юм. Гэвч түүнийг Перу улсад аялж явах үеэр цагдаагийн ажилчид шалтгаангүйгээр саатуулж, хувцас болон цүнхэнд нь шалгалт хийсэн байна. Харин түүний цүнхнээс боодолтой хар тамхи гарч ирсэн бөгөөд Микаеллаг тэр дор нь баривчилж, шоронд хорьжээ. Перу улсын хамгийн харгис дэглэмтэй эмэгтэйчүүдийн шоронд хоригдсон тэрээр 3 жилийг торны цаана өнгөрүүлснийхээ дараа суллагдсан юм. Хожим Микаелла гэр бүлийнхэндээ шоронд өнгөрүүлсэн амьдралаа хэлэхдээ: "Чөтгөр аваг гэж, хамгийн новшийн зүйл нь бүхэл бүтэн 1000 эмэгтэйтэй ердөө нэг 00-ыг хэрэглэх гэж зовдог байлаа" хэмээн хар дарсан зүүд шиг дурсамжаасаа хуваалцсан байна.

Хар тамхичин бүсгүй

9 Христийн номлогч

Жеффри Фоул (Jeffrey Fowle) гэх эрхэм Христийн шашинтан байсан бөгөөд Хойд Солонгост очих үедээ ямар шашин шүтдэг болохоо нуухыг хүсээгүй ажээ. Гэвч энэ нь түүнийг 5 сар шоронд хоригдоход хүргэсэн байна. Учир нь Хойд Солонгосчууд шашин шүтлэгийг эсэргүүцдэг ард түмэн бөгөөд тэр тусмаа Христийн шашны үзэл суртлыг хатуу хориглодог юмсанж. Жеффри 5 сарын хугацаанд өдөр бүр зодуулж, бүх хоригдлуудын ялгадсыг зөөж, цэвэрлэдэг байсан гэдэг.

Христийн номлогч

10 Садам Хуссейны харгислал

Том Линч (Tom Lynch) болон Жон Уайт (John White) нар нь 1990-ээд онд Садам Хуссейныг Иракын төрийн эрхийг барьж байх үед уг улсад ажиллаж байсан хүмүүс юм. Харин тэднийг цагдаагийн байгууллагаас харь орны тагнуулчид хэмээн үзэж, чанга дэглэмтэй шоронд хорьж, олны нүдээн харгис хэрцгийгээр амь насыг нь бүрэлгэжээ. 

Садам Хуссейны харгислал

11 Азгүй зохион бүтээгч

Алан Гросс (Alan Gross) гэгч эр Кубын ерөнхийлөгч байсан Фидель Кастрод тагнуулын нууц ажиллагааг илрүүлэх төхөөрөмж зохион бүтээж өгөхийг хүсч байсан хэдий ч, энэ нь Кубын удирдагчийн харыг хөдөлгөж, өөрсдийг нь тагнах гэж байна хэмээн бодоход хүргэжээ. Улмаар Аланыг шоронд 15 жил хорьсон бөгөөд олигтой хоол унд өгдөггүй байснаас болж, тэрээр ойролцоогоор 45 кг жин хассан байна. 

Азгүй зохион бүтээгч

12 5.000 долларын араас улайрсан үнэ цэнэгүй амь

Кокэйн хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригдаж, ял шийтгэл хүлээж байсан хүмүүс цөөнгүй байдаг. Гэвч тэдэн дундаас Дэвид Эванс (David Evans) гэгч этгээд хамгийн хүнд ялыг сонсож байсан нэгэн юм. Тэрээр 5.000 долларын төлөө их хэмжээний кокэйн Венесуэл улсын хилээр гаргах гэж байгаад цагдаа нарт баригдаж, төмөр торны цаана хоригдохоор болжээ. Хамгийн аймшигтай нь тэрээр бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн бөгөөд түүнийг жоом, хархаар дүүрэн өрөөнд хорьсон байна.

5.000 долларын араас улайрсан үнэ цэнэгүй амь

13 Хачирхалтай шийдвэр

Филиппинд аяллаар явж байсан Дэвид Скотт (David Scott) гэгч эр нутгийн бүсгүйд сэтгэл алдарч, улмаар тэд хайр сэтгэлийн холбоотой болцгоожээ. Удалгүй Филиппин бүсгүй жирэмсэн болсон бөгөөд хэргийн гол учир эндээс эхэлсэн юм. "Гай газар доороос гахай модон дотроос" гэж үг байдаг шиг нутгийн бүсгүй тэр үед хэдийн өөр эртэй эхнэр, нөхөр бололцгоож, гэр бүлээ батлуулчихсан байжээ. Уг улсын хуулинд хүний эхнэр болсон хойноо эр нөхрөө араар нь тавих явдлыг хатуу хориглодог бөгөөд хүнд шийтгэл оногдуулдаг байна. Гэвч Филиппин бүсгүй биш, Дэвид хэргийг үүрэх болж, чанга дэглэмтэй шорон руу ачигдсан юм. 

Хачирхалтай шийдвэр

14 Сохор дурлал

Перуд ямар ч гэм зэмгүй ажиллаж амьдарч явсан Рассел Торесен (Russel Thorese) гэх залуу дөнгөж 17 нас хүрч буй Ким гэх нэртэй охинд сэтгэл алдарч, тэд хайр сэтгэлийн холбоотой болцгоожээ. Рассел тухайн үед охиныг хар тамхинд донтогч гэдгийг мэдээгүйгээр барахгүй, гэмт бүлэглэлийн гишүүн байсан гэж зүүдлээ ч үгүй явсан биз ээ. Харин тэрээр бүх үнэнийг эцэс сүүлд мэдсэн бөгөөд цагдаа нар тэднийг баривчилж, Расселийг насанд хүрээгүй охиныг садар самуун, гэмт хэрэгт уруу татсан хэмээн үзэж, чанга дэглэмтэй хорих анги руу ял эдлүүлэхээр явуулсан байна.

Сохор дурлал

15 Эр зоригтой жуулчид

Панамаас Колумб руу очихын тулд ширэнгэн ойгоор явах шаардлагатай болсон Роберт (Robert), Меган (Megan) болон Марк (Mark) гэсэн жуулчид яах ч аргагүйн эрхэнд аймшигтай ойгоор явжээ. Гэтэл төд удалгүй зэрлэг омгийнхон тэднийг барьж авч, хэдэн өдрийн турш тамлаж зовоосон байна. Харин аз болоход жуулчдад ойгоос зугтах боломж гарсан бөгөөд тэд энэ боломжийг алдалгүй ашиглаж чадсан юм. Хожим энэ талаар Роберт ном хүртэл бичиж байсан гэдэг.

Эр зоригтой жуулчид

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()