2016 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам байгуулагдаж, Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогыг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх чиг үүргийг шинээр байгуулагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын Мэргэжлийн боловсролын бодлогын хэрэгжилтийн газар эрхлэх болсон билээ.
Тус газар нь 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн 86 мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг арга зүйн удирдлагаар хангах үйл ажиллагааг хүртээмжтэй, чанартай, ажил олгогчийн эрэлт, захиалгад нийцүүлэн зохион байгуулах, үр өгөөжийг дээшлүүлэх, нэр хүндийг өсгөх үүргийг хүлээн ажиллаж байна. Өнөөдөр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежид 40134 суралцагч 180 гаруй мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа бөгөөд 4703 багш, ажилтан ажиллаж байна.
Мэргэжлийн боловсрол, сургалттай холбогдол бүхий хууль, эрхзүйн баримтууд, 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “2016-2021 онд Мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг шат дараалалтай зохион байгуулхаар мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтан нарын чадавхийг дээшлүүлэх сургалтыг 2017 оны 2 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас зохион байгуулж байна.
Төрийн өмчийн 38 сургалтын байгууллагын захирал нарт
- Төрийн захиргааны удирдлага;
- Төр, хувийн хэвшил, сургалтын байгууллагын хамтын ажиллагаа;
- ХЗЗ-ийн эрэлт ба төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт;
- Хяналт-шинжилгээ, дотоод аудит;
- Санхүү, тайлан, тооцоо;
- Хүний нөөцийн хөгжил;
- Агуулга аргазүй;
- Чанарын баталгаажуулалт;
- Хэрэгжиж буй гадаад, дотоодын төсөл;
- Сургалт-удирдлагын “Е-TVET” болон Хүний нөөцийн “HR” мэдээллийн систем
зэрэг сэдвүүдээр ХНХЯ, ХХҮЕГ, Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын алба, тус салбарт хэрэгжиж буй гадаадын төслүүд, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон мэргэжлийн холбоод зэрэг байгууллагууд дэлгэрэнгүй мэдээлэл хийж, ярилцаж, санал бодлоо солилцох болно.
Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын
Мэргэжлийн боловсролын бодлогын хэрэгжилтийн газар
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.