Тэгвэл бид ямар ч химийн бүтээгдэхүүн ороогүй, цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр гэрийн нөхцөлд арьсыг цайруулах маш үр дүнтэй аргуудыг хүргэж байна. Та сурч аваад, хэрэгжүүлээрэй.
1
Жүржийн хальс, тараг
Жүржийн хальсыг хатааж, нунтаг болтол нь нухна. Ингээд үүнээсээ 1 халбагыг авч, 1 халбага тарган дээр хийгээрэй. Энэ холимгоо нүүрэн дээрээ түрхэж, 20 минут байлгах юм. Тус аргыг үр дүнд хүртлээ 7 хоногт багаар бодоход 3 удаа хэрэглэх нь зүйтэй.
2
Улаан лоолийн шүүс, тараг, овъёос
Танд дараах зүйл хэрэг болно.
- 1 халбага овъёос
- 1 халбага улаан лоолийн шүүс
- 1 халбага тараг
Дээрх гурвыг хольж, өтгөртөл нь хутгана. Үүнийгээ нүүрэн дээрээ 30 минут тавих юм. Дараа нь бүлээн усаар нүүрээ угаагаарай. Шаардлагатай бол нүүрээ угаачихаад чийгшүүлэгч тос түрхээрэй.
3
Сүү, нимбэгний шүүс, зөгийн бал
Та дараах хэмжээний дагуу орцоо бэлдээрэй.
- 1 халбага сүү
- 1 халбага нимбэгний шүүс
- 1 халбага зөгийн бал
Эхлээд сүү, нимбэгний шүүсээ холино. Үүнийхээ дээр зөгийн балаа хийж хутгаад нүүрэн дээрээ 20 минут тавиарай. Дараа нь нүүрээ угаах юм.
4
Тараг
Тараг мэдээж амттай бөгөөд сүүний хүчил агуулдаг тул байгалийн гаралтай цайруулагч гэсэн үг юм. Та ердөө шинэхэн таргийг нүүрэндээ түрхэж, 20 минут байлгахад болох бөгөөд дараа нь нүүрээ угаагаарай. Мөн хүсвэл зөгийн бал юм уу, нимбэгний шүүс дээрээс нь нэмж болох юм.
5
Нимбэг
Нимбэгнээс илүү байгалийн гаралтай цайруулагч гэж үгүй. Та нимбэг жимсийг зүсээд тойрог хэлбэрээр нүүрнийхээ арьсан дээр иллэг хийж өгөөрэй. Дараа нь нүүрэн дээрээ нимбэгээ 30 минут байлгаад бүлээн усаар угаана. Өдөр болгон ингэж нүүрээ арчих хэрэгтэй. Гэхдээ нимбэг арьсыг хуурайшуулж мэдэх учраас дараа нь зөгийн бал юм уу, чийгшүүлэгч тос түрхээрэй.
6
Улаан лоолийн шүүс
Улаан лооль арьсыг цайруулж, чийгшүүлдэг. Мөн арьсыг өнгөлөг болгодог билээ. Тиймээс өдөрт нэг ширхэг улаан лооль идэж байх нь зүйтэй. Мөн улаан лоолийн шүүсийг тарагтай хольж, өнжөөд нэг удаа нүүрэндээ түрхэж байгаарай. Ингэвэл танд үр дүн нь тэр дорхноо мэдэгдэх юм.
7
Куркума, зандан мод, сүү
Энэ бол арьс цайруулах бас нэгэн шалгарсан арга юм. Танд дараах зүйлс хэрэг болно.
- 2 халбага нунтагласан зандан мод
- 1 халбага куркума
- Жаахан сүү
Зандан мод, куркумагаа өтгөн зуурмаг болтол нь бага багаар сүүнд хийж, хутгана. Дараа нь үүнийгээ нүүрэндээ түрхэж, 20 минут болгоод угаагаарай.
8
Папаяа
Папаяа бол чихэрлэг, амин дэмээр баялаг жимс. Харин арьс цайруулах шидтэйг нь хүмүүс тэр бүр мэддэггүй билээ. Өдөр болгон тус жимсийг идсэнээр арьс өнгөлөг болж, цайрдаг бөгөөд мөн маск болгон ашиглаж болдог. Папаяа жимсийг нухаад үүнтэйгээ ижил хэмжээтэй нимбэгийн шүүстэй хольж, нүүрэндээ түрхэх бөгөөд үүнийгээ 20 минут байлгаарай. Дараа нь нүүрээ угаана.
9
Бүйлс, сүү
Энэ аргыг ашиглан арьсаа цайруулж болдог. Та ердөө л бүйлсийг нунтаг болтол нь нухаад сүүнд хийж, өтгөн зуурмаг бэлдээрэй. Ингээд үүнийгээ нүүрэн дээрээ түрхэж, 15 минут болгоод угаах юм. Та өдөр болгон нүүрээ ийм аргаар цайруулж болох бөгөөд тус арганд химийн бүтээгдэхүүн ордоггүйгээрээ тун давуу талтай билээ.
10
Төмсний шүүс
Төмсний шүүс нүүрийг цайруулаад зогсохгүй, нүдэн доорх хөх толбо, хавдрыг үгүй хийдэг. Та төмсний шүүсийг шахаж авах хэрэгтэй. Ингээд үүнийгээ хөвөнд шингээн, нүүрээ арчина. Үүнийхээ дараа хаттал нь хүлээгээрэй. Харин бүрэн хатаж, хатуу болсных нь дараа нүүрээ савантай усаар угаахад болох юм. Дээрээс нь төмсний шүүс нь чийгшүүлэх ид шидтэй билээ.
11
Овъёос, элсэн чихэр
Үүний тулд танд атга дүүрэн овъёос, 3 халбага элсэн чихэр хэрэгтэй. Эдгээрийгээ нимбэгний шүүстэй хольж, скраб хийгээрэй. Гэхдээ холимог хэтэрхий шингэн байж болохгүйг санах нь зүйтэй. Мөн та энэ бэлдмэлээр нүүрээ цэвэрлээд зогсохгүй шүршүүрт орохдоо хүзүүгээ ч угааж болно. Харин долоо хоногт 2-оос олон удаа хэрэглэж болохгүйг анхаараарай.
Таны туршиж үзсэн арга энэ дунд байна уу?