1
Хумсны илүүдэл будгийг ацетоноор арилгах
Ацетоноор илүүдэл будгаа арилгаж болох ч гэлээ, үүний тулд заавал хумсны будгаа хаттал хүлээх шаардлагатай юм. Харин вазелин ашиглавал хамаагүй амар байх билээ.
2
Хумсны будгийг хурдан хатаахын тулд хүйтэн усанд дүрэх
Ус хүйтэн байх тусмаа хумсны будгийг хурдан хатаадаг. Гэхдээ үүнээс ч хурдан хатаамаар байвал тусгай хумсны будаг хэрэглээрэй.
3
Хатсан будгийг халуун усанд 5 минут байлгах
Хатсан будгийг халуун усанд 5 минут дүрвэл будаг шинэ мэт болдог. Гэхдээ таглааг нь сайтар таглахаа мартав аа.
4
Хумсны будгаа "matt" болгохын тулд ууранд барих хэрэгтэй
Энэ аргаар та үнэхээр "matt" хумсны будагтай болж чадна. Гол нь маш болгоомжтой байгаарай. Учир нь ууранд түлэгдэж болзошгүй юм.
5
Контур дууссан үед сормуусны будагнаасаа түрхэж болно
Нүдний контур дууссан бол та зурагт үзүүлсэн шиг сормуусны будагныхаа будагнаас авч контураа зураарай.
6
Илүүдэл сормуусны будгийг шүдний сойзоор арилгах
Сормуусны будагныхаа илүүдэл хэсгийг авахын тулд шүдний сойз ашиглаарай. Гэхдээ дараа нь сойзоо зориулалтынх нь дагуу хэрэглэж болохгүй гэдэг нь ойлгомжтой биз ээ.
7
Дууссан уруулын будгийг өнгөлөгч болгох
Уруулын будгийг олон янзаар ашиглаж болдог. Жишээ нь зурагт үзүүлсэн шиг хацар өнгөлөгч болгон ашиглаарай.
8
Нүд хөхөрсөн бол уруулын будаг ашиглах
Хөхөрсөн нүдийг далдлахын тулд нэлээд зузаан өө дарагч түрхэх хэрэгтэй. Дээрээс нь улаан уруулын будаг түрхэж өгөөрэй.
9
Халбага ашиглан, контур зурах
Контураа тэгшхэн, өөгүй зурахыг хүсч байвал халбага ашиглаарай.
10
Өнгөлөгч түрхэх хэсгийг тодорхойлох
Хамрынхаа хажууд долоовор болон дунд хуруугаа тавиад тус газартаа хацрын ясаа дагуулан өнгөлөгч түрхээрэй.
Та дээрх мэдээллийг хайртай дотны хүмүүстэйгээ хуваалцаарай.