Хайртай хүн тань, таныг орхиж буйг илтгэх 15 шинж

Хайр дурлалыг хүчээр бий болгох боломжгүй байдаг шиг хэн нэгнийг хүсэхгүй байхад нь хажуудаа байлгана гэдэг бүтэшгүй зүйл билээ. Тийм ч учраас бид нэгэнт хайр сэтгэл нь хөрч, таниас холдохыг хүсч байгаа хүний үйл хөдлөл, шинжүүдийг танилцуулъя. Хамтдаа байхдаа аз жаргалгүй болсон ч, танд хэлэхээс эмээж, өөрөө яваад өгөөсэй гэж хүсэх амраг тань доорх үйлдлүүдийг гаргадаг байна. 

Хайртай хүн тань, таныг орхиж буйг илтгэх 15 шинж

1 Утсаараа оролдоно

Гэртээ, гадуур гээд хаана ч явсан гар утастайгаа зууралдаж, таныг тоохоо больсон бол хайрттайгаа нэг ярилцаад үзээрэй. Энэ нь нэг ёсондоо цахим сүлжээг таниас илүүд үзэж, та хоёрын хайр хөрсөн болохыг илтгэж байгаа юм. Таныг гар утаснаасаа дор үзэж, хайр халамж нь холдсон бол цаашдаа итгэл тавьж, түүнийг хүлээх шаардлагагүй аж. Тэр таниас уйдсан, хүндлэхээ больсон үед тухайн үйлдлийг гаргаж, амаар хэлж чадахгүй байгаа үгсээ, үйл хөдлөлөөрөө үзүүлэхийг хичээж байж ч мэднэ. 

Утсаараа оролдоно

2 Гарнаас тань барихаа больсон

Гадуур хамт алхахдаа гарнаас тань ч атгахаа больж, хол зайтай явж, хэлэх ярих нь багассан бол та түүнээс сэтгэл гуйгаад ч нэмэргүй болсныг илтгэнэ. Ярилцахад хүртэл төвөгтэй болж, үл тоох хандлага ажиглагдах нь хос хоёрын харилцаа дуусгавар болоход ойрхон байгаа гэсэн үг юм. Тэр үнэхээр танд хайртай, таны төлөө юу ч хийхээс буцахгүй байсан бол ядаж гарыг тань атгаж, гайхалтай сайхан зүйлсийн талаар ярилцахгүй гэж үү? 

Гарнаас тань барихаа больсон

3 Яриаг тань таслах

Таныг юм яриад эхлэвэл яриаг тань тасалж, өөр зүйлс рүү анхаарлаа хандуулж, өөрийг тань хэн ч биш нэгэн мэт мэдрүүлэхийг хичээсэн хайртайсаа холдсон нь дээр. Хайрлах нь хүндлэхийн нэр гэгчээр хамт байхдаа үргэлж доош нь хийж, хэдэн үг ч хэлүүлэхгүй дуу хорих нь дэндүү утгагүй хэрэг. Харин тухайн хүн таниас залхсан, салахыг хүссэндээ тус үйлдлийг гаргаж байхыг үгүйсгэхгүй. Цаашдаа энэ явдал улам бүр ихсэж, таньтай уулзсан ч юм яриулахгүй, үргэлж дуугүй байлгахыг хичээж байвал түүнийг зүгээр л явуул. Хүний сэтгэлийг хүчээр тогтооно гэдэг боломжгүй зүйл шүү дээ. 

Яриаг тань таслах

4 Таныг орхиж үдэшлэгт явах

Үргэлж хамтдаа явдаг байсан үдэшлэгтээ таныг орхиж, чимээгүйхэн явсан бол хайртдаа тунирхаж суухын оронд хачин шийдвэрийнх нь тухай бодолцоод үзээрэй. Таниас уйдсан, залхсан эсвэл бүр хайргүй болсон учраас орхиж явсан байх магадлал хамгийн өндөр байдаг. Хэрэв энэ байдал олон дахин давтагдвал та хоёрын хайр нэгэнт ахин дүрэлзэн асах боломжгүй болсон байж ч мэдэх юм. Тэр таныг чухалчилж, онцолж үзэхээ больсон нь үйлдлээс нь харагдах бөгөөд цаг үргэлж ганцааранг тань орхиж, зугаа цэнгэл хөөх болсон бол түүнээс салсан нь дээр юм. 

Таныг орхиж үдэшлэгт явах

5 Худал жүжиглэх

Таныг мэдсээр байхад худал хэлж, итгэлийг тань алдсан түүнтэй хамт байхыг хүсч байна гэж үү? Эхний удаад та өршөөгөөд өнгөрч болох хэдий ч олон дахин таныг хуурч, баригдах бүртээ худал шалтаг тоочих болсноор хайр гэж үгүй болно. Тэр таныг хайрлахгүй, хүндлэхгүй, хүсэхгүй байх төдийгүй бусадтай хуурч мэхэлж, буруугаа өөртөө биш өрөөлд тохож, өчүүхэн зан гаргах нь хэзээний таниас өөр бусдыг сэтгэлдээ тээсэн болохыг илтгэж байгаа юм. 

Худал жүжиглэх

6 Харц тулгарахаа больсон

Хүнийг худлаа хэлж байгаа эсэхийг нь нүднээс нь олж хардаг гэдэг. Гэтэл хайрт тань харц тулгарахаас зугтаж, нүд рүү тань эгцэлж харж чадахгүй бол таныг гэх хайр нь дууссан гэж ойлгоорой. Харин та яаран шийдвэр гаргахаас өмнө түүнтэй ярилцаж, чухам юу болоод байгааг лавлах хэрэгтэй. Хэрэв тэр юу ч хэлж чадахгүй, тодорхой тайлбар хийхгүй бол зүгээр л түүнийг явуулаарай. 

Харц тулгарахаа больсон

7 Найзууд нь дээгүүр байр суурь эзлэх

Урьд нь зөвхөн таныг харж, таньтай хамт байхын тулд бүхнийг хийж ирсэн хүн гэнэт л танихгүй нэгэн мэт хувирч, таниас илүүтэй найз нөхдөө сонгож, ихэнх цагаа өнгөрүүлэх болсон бол яах вэ? Сүүлийн хэдэн долоо хоног найзуудтайгаа илүү дотносож, үл тоох мэдрэмж төрж байвал та хоёр ярилцах цаг нь болжээ гэсэн үг. Тэр үнэхээр таныг хайрлахаа больсон бол хэн хэнийгээ зовоож заавал хамт байх албагүй юм. 

Найзууд нь дээгүүр байр суурь эзлэх

8 Хов жив гарна

Түүний тухай хов жив гарч, найзууд тань харсан, сонссон зүйлсээ ярих нь тэр таныг хайрлахаа больсонг илтгэх баттай шинжүүдийн нэг аж. Тэд таны хайртыг хаана, хэнтэй байхыг харсан гэхчлэн хов ярьж, санааг тань зовоох нь харилцаанд сэв суулгадаг. Хамгийн эмгэнэлтэй нь тэдний ярьсан цуурхал төдий зүйлс ихэнхдээ үнэн болж таарах бөгөөд ямар ч гэмгүй байхад нь түүнийг буруутгаж ярихгүй гэдгийг ойлгож аваарай. 

Хов жив гарна

9 Танд эд зүйлсээ хэрэглүүлэхээс татгалзах

Нэг хүн шиг биенээ мэдэрч, бүхнээ хуваалцаж, хайрлаж явсан ч гэнэт л тэр таниас эд зүйлсээ харамлаж, хэрэглэхээс татгалзаж эхэлсэн бол түүнд багахан анхаарлаа хандуулж, ажиглаад үзээрэй. Магадгүй тэр таниас салах, холдохыг хүсч байгаагаа илтгэсэн нэгээхэн хэлбэр байж болно. 

Танд эд зүйлсээ хэрэглүүлэхээс татгалзах

10 Ганцаараа шүршүүрт орох

Хамтдаа шүршүүрт орж, хөгжилдөж, инээлдэж байсан сайхан мөчүүд дурсамж төдий болж ард хоцорсноор хайр хөрч, хөндийрч эхэлдэг. Бөөн юм болж, бухимдаж маргалдсаны эцэст хамт шүршүүрт орсон ч өнөөх сайхан уур амьсгал, баяр хөөр үгүй болсныг та мэдрэх болно. Таниас зайгаа барих хандлагатай байгаа хайр тун удалгүй унтарч, салж сарних дээрээ тулах аж. 

Ганцаараа шүршүүрт орох

11 Халамжлахаа болих

Хосуудын харилцааг ган мэт бат бөх байлгадаг хамгийн чухал зүйл бол мэдээж хоёр биенээ хайрлаж, халамжлах билээ. Нэгэндээ тавих анхаарал, хайр халамж үгүй болсноор хосуудын харилцаанд ан цав үүсч, сэтгэл хөрөх хандлага ажиглагддаг. Урьд өмнө нь танд тавьдаг байсан анхаарал халамж суларч, бүхнээс илүү зөвхөн таныг гэдэг байсан хайрт тань өнөөдөр өөр зүйлс рүү анхаарлаа хэт их хандуулах болсон уу? Тэгвэл магадгүй та түүний хувьд өмнөх шиг ээ эрхэм чухал хүн байхаа больсон байж ч мэдэх юм шүү.

Халамжлахаа болих

12 Уруул дээр үнсэхээ болих

Хэмжээлшгүй их хайрыг гал халуун үнсэлт батлан харуулдаг. Гэтэл тэр таны уруул дээр үнсэхээс цааргалж, аль болох хол байхыг хичээгээд байна уу? Мэдээж ганц нэг удаа уруул дээр үнсээгүйгээс болж бухимдах нь утгагүй хэрэг ч гэлээ энэ байдал олон давтагдаж, хамгийн сүүлд түүнтэй хэзээ үнсэлцсэнээ санахгүй байгаа бол санаа зовох цаг тань болжээ. Та түүний сэтгэлийг хөдөлгөж, хайрыг нь булаахаа больсон тул уруулыг тань үнсэхийг хүсэхгүй байгаа гэхэд хилсдэхгүй. 

Уруул дээр үнсэхээ болих

13 Таниас зугтаад байгаа мэт санагдах

Таны хайрт тань сүүлийн үед юм л болбол ажил ихтэй, завгүй гэх нь олширч, танд гаргадаг байсан цаг зав, сэтгэл зүрхээ хугаслах болсон бол түүнтэй сайтар ярилцаж үзэх хэрэгтэй бөгөөд асуудлын учир юунд байгааг эхлээд олж мэдсэн нь дээр юм. Тэр хэнд, хэзээ, ямар тохиолдолд хэрхэн зав гаргаж буйг нь мэдэж аван, үнэхээр ажилтай байна уу? эсвэл таниас зугтаад байна уу? гэдгийг нь мэдэж аваарай.

Таниас зугтаад байгаа мэт санагдах

14 Өөр хүнтэй сээтэгнэх

Таны нүдэн дээр эсрэг хүйсийн хүнд сээтэн хаяж, харц чулуудаж эхэлсэн бол түүнээс зүгээр салсан нь дээр. Тэр таныг хүндлэхгүйн байгаан дээр хурдхан салахыг хүсч байгаагаа бүдүүлэг үйлдлээрээ илэрхийлж байна гэсэн үг юм. Та энэ бүхнийг тэвчиж, түүнийгээ хайрласаар байна гэж бодсоны хэрэггүй. Нэгэнт хөрсөн хайрыг буцаан сэргээж, гал мэт дүрэлзэн асаана гэдэг хамгийн бүтэхгүй зүүд зэрэглээ төдий гэдгийг сайтар ойлгоорой. 

Өөр хүнтэй сээтэгнэх

15 Секс хийхгүй байх

Секс нь хосуудын харилцаанд хамгийн чухал байр суурийг эзэлдэг. Гэтэл хайрт тань нэг оронд орж, сексээс таашаал авахаас цааргалж эхэлсэн бол энэ тухай санаагаа чилээхэд буруудахгүй юм. Чухам юунаас болж тэр таныг хүсэхээ больсон, сексээс татгалзаад байгааг мэдэж авсны дараа шийдвэрээ гаргахад оройтохгүй билээ. 

Секс хийхгүй байх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()