СХД-ийн цэцэрлэгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж эхлэв

2017-02-14, 12:20
2,265

УИХ-ын гишүүн Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав намрын чуулган өндөрлөсний дараа тойрогтоо ажиллаж байна. УИХ-ын 71-р тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн сонгогч иргэдтэй уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар намрын чуулганаар хэлэлцэж батлагдсан хууль тогтоомжууд болон цаг үеийн байдалтай мэдээлэл, өөрийн тойрогтоо хийж хэрэгжүүлж буй төслүүдээ иргэд олон нийтэд тайлбарлан таниулж тэдний санаа бодлыг сонсчээ.

СХД-ийн цэцэрлэгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж эхлэв

Ахмадуудын хувьд насны хишиг буух болсон тэтгэвэрийн зээлийн хүү буурсан, хүүхдээ асарч байгаа эхийн нийгмийн даатгалыг төлж, ажилласан жилийг нь тасалдуулахгүй цалинтай ээж хөтөлбөр хэрэгжих болсон нийгмийн хүсэн хүлээсэн шийдвэр болсон гэдгийг онцолж байсан. УИХ-ын Ц.Гарамжав тойргынхоо иргэдийн нийгмийн асуудалд нилээд анхаар ажилласан байна.

8 км орчим замыг засварлаж гүүрэн гарцтай болгожээ

Тухайлбал 30, 31-р хорооны гэр хорооллын дундах нийт 8 км орчим замыг засварлаж гүүрэн гарцтай болгосон. Мөн худаг ус, цахилгааны асуудлыг шийдвэрлэж, гамшигт өртөж орон гэргүй болсон иргэдэд гэр олгожээ.

 

 СХД-ийн цэцэрлэгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж эхлэв

Түүнчлэн манай ЗХУ-ын тусламжаар 1980-аад оноос нэг зураг төслөөр баригдсан цэцэрлэгийн олон байдаг. Эдгээр цэцэрлэгүүд хүйтний улиралд ашиглагдах боломжгүй 2-3 сэрүүн өрөөтэй. Харин тэдгээр өрөөг дулаалж, тохижуулан шинэ анги болгоход 71-р тойргийн хэмжээнд гэхэд л 500-600 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж байгааг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав ярьж байлаа. Уг санаачлалгыг ажил хэрэг болгож 110-гр цэцэрлэгийн сэрүүн өрөөг засварлан тохижуулж 50 хүүхдийг цэцэрлэгтэй болгоод байна.  Ийнхүү УИХ-ын гишүүн Ц.Гарамжав тойрогийнхоо иргэдтэй уулзаж, тэдний санаа бодлыг сонсож байгаад иргэд таатай байгаагаа илэрхийлж байлаа. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.