Гэрийн тань хананы өнгө эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

2017-02-18, 15:45
21,898

Эрүүл байхыг хүсвэл амьдралын хэв маягаа өөрчлөх ёстой гэдгийг эмч, судлаач нар байнга хэлдэг билээ. Мөн саяхан хийсэн нэгэн судалгаагаар өрөөний хана ямар өнгөтэй байхаас хамаарч хүний биеийн байдал өөрчлөгддөг болохыг тогтоосон байна. Тухайлбал гэгээлэг, тод өнгөтэй хана хүний бие махбодийн цагийн хэмжүүрт нөлөөлж, нойрны дааврыг бууруулдаг аж. Үүнээс болоод хүн жин нэмж, чихрийн шижин, тэр ч байтугай хорт хавдартай болох магадлал өндөрсдөг ажээ.

Гэрийн тань хананы өнгө эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

1 Шаргал

Хэрвээ танай гэрийн хана шаргал өнгөтэй бол энэ нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг анхаараарай. Учир нь шар өнгийг удаан харах нь нойр хулжихад хүргэж, мелатонин гэх гормони ялгарах явцыг удаашруулдаг байна. Ингэснээр зүрх өвдөх, чихрийн шижин өвчин тусахаас гадна хорт хавдраар өвчлөх аюултай байдаг ажээ. 

Шаргал

2 Ногоон

Харин ногоон өнгө нь хүнд тайвшралыг өгдөг бөгөөд нүдний хараанд сайнаар нөлөөлж, стресс бухимдлаас ангижруулдаг сайн талтай болохыг мэдээд авахад илүүдэхгүй биз ээ. Мөн ногоон өнгийг гэрт халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхээс гадна, мөнгө дууддаг гэж ярих нь ч бий.

Ногоон

3 Цагаан

Цагаан өнгө нь хүйтэн хөндий уур амьсгалыг бэлгэддэг байна. Тиймээс зочдын өрөө болон унтлагныхаа өрөөний ханыг цагаан өнгөтэй байхаар сонгосны хэрэггүй аж. Мөн дээрээс нь нүд гялбуулдаг учраас хараа муутгах сөрөг талтай юм. 

Цагаан

4 Улбар шар, улаан

Эдгээр өнгөнүүд нь хүнийг стресс, бухимдалд оруулдгаар зогсохгүй бие загатнуулдаг аж. Энэ нь тус өнгөнүүд нарны туяатай төстэй байдгаас болдог байж мэдэх юм. Дээрээс нь гэгээлэг хурц өнгө хүний тархийг хэтэрхий их ачааллуулж, амрах зав олгодоггүй байна. Ийм өнгөтэй гал тогооны өрөө ч мөн адил сөрөг нөлөө үзүүлдэг билээ.

Улбар шар, улаан

5 Цэнхэр

Унтлагын өрөөний хувьд цэнхэр өнгө бол хамгийн зөв сонголт юм. Цэнхэр өрөөнд унтдаг хүмүүс саарал болон шаргал өнгийн өрөөнд унтдаг хүмүүсээс олон удаа секс хийдэг аж. Мөн илүү удаан хугацаагаар унтдаг байна. Ингэснээр эрүүл мэнд болон сэтгэл санааны хувьд ямар нэгэн асуудалгүй байдаг ажээ.

Цэнхэр

Түүнчлэн гэрийн хана ямар өнгөтэй байхаас гадна, гэр доторх эд хогшлыг хаана, яаж байршуулах нь бидний эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг байна.

1. Зурагт болон буйдан

Зурагт үзэх хамгийн тохиромжтой зайг тодорхойлох арга бол дэлгэцийн "инч" буюу диагональ хэмжээг 1.5-аар үржүүлэх юм. Өөрөөр хэлбэл таны зурагтын диагональ хэмжээ 100 см бол та буйдангаа зурагтнаасаа хамгийн багадаа 1.5 метрийн зайд байрлуулаарай. Ингэснээр нүдний хараанд ямар нэгэн асуудал учруулдаггүй байна.

2. Хөшиг

Шөнө зөвхөн нимгэн хөшигтэй унтдаг хүмүүс жин нэмэх магадлалтай. Ялангуяа бүсгүйчүүд бүсэлхийгээрээ таргалах хандлагатай байдаг байна.


Бонус мэдээ: Гэрийнхээ эвгүй үнэрийг хэрхэн арилгах вэ?

Хэрэв та гэрээ сайхан үнэртэй болгож, эвгүй үнэрээсээ ангижирмаар байвал дараах зөвлөгөөг хэрэгжүүлээрэй. Агааржуулагч шүршиж болох хэдий ч, танд энэхүү аргаар өөрийн гэсэн агааржуулагчтай болох боломж байсаар байхад заавал мөнгөө үрэх шаардлага байгаа гэж үү?

Бэлдэх заавар:

Танд дараах зүйлс хэрэг болно.

  • Жижиг сав
  • Хүнсний сода
  • Байгалийн гаралтай ургамлын тос
  • Хөнгөн цагаан цаас

Хүнсний соданыхаа 1/4 орчмыг савандаа хийж, 8 дусал тос хийнэ. Дараа нь саваа хөнгөн цагаан цаасаар таглаж, жижигхэн нүх гаргаарай. Үүнийгээ гэртээ тавих учраас гоёмсог сав сонгох нь зүйтэй болов уу. Ингээд удахгүй таны гэрээс анхилуун үнэр үнэртэж, таагүй үнэр ор сураггүй алга болох юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()