Та үүнийг мэдэх үү?

Эрдэмтэн байна гэдэг ухаантай байхаас гадна, өдөр болгон шинэ туршилт хийнэ гэсэн үг билээ. Заримдаа хүний санаанд орохооргүй зүйлийг туршиж үзэн, хэний ч мэдэхгүй зүйлийг нээн гаргаж ирэх нь бий. Тэгвэл өнөөдөр бид уншигч таны мэдлэг оюуныг тэлэхээр "Та үүнийг мэдэх үү?" цувралынхаа ээлжит дугаараар эрдэмтдийн баталсан итгэмээргүй баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ. Та таалан соёрхоно уу.

Та үүнийг мэдэх үү?

1 Аварга том, тунгалаг далайн өт

Энэ амьтныг "Pirosoma", эсвэл далайн ганц эвэрт гэж нэрлэдэг. Маш ховор учраас ердөө хэдхэн удаа хүний нүдэнд өртөж байсан юм. Тэд бол олон амьд биет өөртөө агуулсан, харанхуйд гэрэлтдэг амьтан бөгөөд гаднаас нь харахад тунгалаг, хөндий аварга том өттэй төстэй. Тэд халимтай ижил хэмжээтэй болж, 30 метр хүртэл томордог билээ.

Аварга том, тунгалаг далайн өт

2 Оксфордын их сургууль Ацтекийн эзэнт улсаас өмнө бий болсон

Оксфордын их сургууль анх 1096 онд эх үндсээ тавьсан бол, Ацтекийн хот-улс 1325 онд байгуулагдсан юм.

Оксфордын их сургууль Ацтекийн эзэнт улсаас өмнө бий болсон

3 Бархасбадь, Санчир гаригуудад очир эрдэнээр бороо ордог

Тус аварга том гаригууд нь сансар огторгуйн очир эрдэнэ юм. Эрдэмтдийн үзэж буйгаар эдгээр гаригууд нүүрсийг очир эрдэнэ болгон хувиргах чадалтай аж. Эхлээд цахилгаан цахих үед метан нь нүүрс болон хувирна. Энэ нь 1600 км замыг туулан унахдаа бал чулуу болдог. Бал чулуу бол бидний сайн мэдэх харандааны гол шүү дээ. Ингээд 6000 км-ийн дараа уг биет нь очир эрдэнэ болдог ажээ.

Бархасбадь, Санчир гаригуудад очир эрдэнээр бороо ордог

4 Нэг хүнд 1.6 сая шоргоолж оногддог

Өнөөдөр дэлхий ертөнц дээр 1-10 квадрилон шоргоолж амьдарч байна. Энэ нь нэг хүнд 1 саяас олон шоргоолж ноогдоно гэсэн үг бөгөөд тэдний нийт жин, хүн төрөлхтний нийт жинтэй адил юм.

Нэг хүнд 1.6 сая шоргоолж оногддог

5 Хиймэл фламинго жинхэнээсээ олон байдаг

Фламинго бол ховор төрлийн шувуу юм. Дээрээс нь маш үзэсгэлэнтэй учраас хүн болгон ийм шувуутай болохыг хүсдэг. Тиймээс хиймэл фламинго нь ойролцоогоор 1 тэрбум байхад жинхэнэ нь ердөө 2-3 сая байдаг ажээ.

Хиймэл фламинго жинхэнээсээ олон байдаг

6 Гүзээлзгэнэ бол "berry" жимс биш

"Berry" бол зөөлөн, шүүслэг үрт жимс гэсэн үг. Харин гүзээлзгэнэ нь "berry" төрөлд хамаарагддаг жимс биш ажээ. Харин гаднах бяцхан ногоон цэгүүд нь жинхэнэ "berry" юм.

Гүзээлзгэнэ бол "berry" жимс биш

7 Гадил бол "berry"

Гадил жимсний мод нь аварга том өвс бөгөөд гадил нь өөрөө "berry" жимс юм.

Гадил бол "berry"

8 Митридэйт VI, хорны дархлаатай байжээ

Эртний Персийн хаан Митридэйт бага байхдаа хортой ургамал иддэг байжээ. Хожим Ромын эзэнт гүрнийхэн түүнийг шоронд хорих гэж оролдох үеэр тэрбээр хор ууж, амиа егүүтгэхийг оролдсон байна. Гэвч харамсалтай нь тэрбээр хорны дархлаатай болсон байсан тул бүтэлгүйтсэн түүхтэй.

Митридэйт VI, хорны дархлаатай байжээ

9 Хүн харанхуйд амьдарвал...

Хүн цаг хугацааны баримжаагаа алдвал хэдэн цаг сэрүүн байж, хэдэн цаг унтах вэ? Энэ асуултанд хариулахын тулд Францын агуй судлаач Микел Сифр (Michel Siffre) өөрийн биеэр туршиж хийж үзжээ. Тэр гэрэл нэвтрэхгүй болж тоноглогдсон харанхуй өрөөнд хэдэн сар болсон байна. Өрөө чийглэг, нам гүм, агаарын хэм нь тогтвортой байсан юм. Харин судалгааны дүнд түүний бие махбодийн цагийн хэмжүүр өөрчлөгдөж, 36 цаг сэрүүн байж, 12 цаг унтдаг болжээ. Хожим нь өөр бусад хүмүүсийг уг туршилтанд хамруулсан бөгөөд үр дүн нь мөн ижилхэн гарсан юм.

Хүн харанхуйд амьдарвал...

10 Хүний хөлийн ул гарын шуутай ижил байдаг

Хүний биеийн зөв пропорцыг гаргахын тулд олон судалгаа хийгдэж байсан бөгөөд эдгээрээс хамгийн алдартай нь Леонардо Да Винчи (Leonardo Da Vinci)-ийн "Vitruvian Man" зураг билээ. Зурагнаас харахад хүний хөлийн ул гарын шуутайгаа ижил урттай байдаг байна.

Хүний хөлийн ул гарын шуутай ижил байдаг

11 Чигчий хуруугаараа амлалт өгөх учир

Энэ үйлдэл нь Японочуудаас үүсэлтэй юм. Ихэвчлэн хүүхдүүд чигчий хуруугаа атгалцан, амлалт өгдөг шүү дээ. Тэгвэл хамгийн анх уг дохио зангаа нь Эдогийн эрин (1603-1868)-ий үед бий болжээ. Дээрэмчдийн бүлэг баруун гарынхаа чигчий хуруугаар үнэнч байдлаа тангарагладаг байсан ба амлалтандаа хүрэхгүй бол энэ хуруугаа тасддаг байжээ.

Чигчий хуруугаараа амлалт өгөх учир

12 Сансрын нисгэгчийн өмсгөлийг хөхөвчний үйлдвэрт хийсэн

Саран дээр буусан сансрын нисгэгч Нил Армстронг (Neil Armstrong)-ийн өмсгөлийг Делавэйр мужид байрладаг хөхөвч, дотуур хувцасны үйлдвэрт хийсэн юм. Тухайн үед энэ нь маш нууц байсан бөгөөд олон нийтэд мэдэгдэхээс цааргалж байсан гэдэг.

Сансрын нисгэгчийн өмсгөлийг хөхөвчний үйлдвэрт хийсэн

13 Цөмийн 3 бөмбөг

1943 онд хэрэгжсэн АНУ-ын "Manhattan" төслийн хүрээнд плутониор хийсэн "Гизмо" болон "Бүдүүн эр", уранаар хийсэн "Жаал" гэсэн 3 цөмийн бөмбөгийг бүтээсэн юм. "Гизмо" туршилтын үеэр дэлбэрсэн бол "Жаал"-ыг 1945.08.06-нд Хирошимагийн дээрээс хаяж, харин "Бүдүүн эр"-ийг 1945.08.09-нд Нагасакид хаясан билээ.

Цөмийн 3 бөмбөг

14 Солирт оногдоод амьд үлдсэн эмэгтэй

АНУ-ын иргэн Элизабет Ходжес (Elizabeth Hodges) гэгч эмэгтэй анхны харь гаригийн биетийг судлах судалгааны гол бай болсон юм. Тэрбээр 1954.11.30-нд гэртээ буйдан дээрээ унтаж байтал жимсний хэмжээтэй солир нисэн орж ирээд түүний биед наалдчихсан байна. Энэ явдлаас хойш удалгүй эмэгтэй ихээхэн алдартай болсон билээ.

Солирт оногдоод амьд үлдсэн эмэгтэй

15 Коалагийн хурууны хээ давтагдашгүй

Профессор Мачей Хеннберг (Maciej Henneberg) коала баавгайн хурууны хээ хүнийх шиг байдгийг олж нээсэн байна. Тиймээс коала баавгай нь хүнээс гадна давтагдашгүй хурууны хээтэй цорын ганц амьтан болж байгаа юм.

Коалагийн хурууны хээ давтагдашгүй

16 Дэлхий вантай ижил хэмжээтэй ОХУ

ОХУ-ын газар нутгийн хэмжээ нь 17.098.246 км/кв бол Дэлхий ван гаригийнх 16.65 км/кв юм. Мөн тус гаригийн бүтэц нь ОХУ-тай тун төстэй байх магадлалтай ажээ.

Дэлхий вантай ижил хэмжээтэй ОХУ

17 Сармагчин хамгийн түрүүнд цавь хэсгээ толинд хардаг

Шанхайн мэдрэл судлаачид толь байрлуулаад сармагчин авчирч, туршилт хийсэн байна. Сармагчингууд толинд тусч буй дүрсээ хараад тусгал гэдгийг нь ойлгомогцоо хамгийн түрүүнд хөлнийхөө хоорондохыг харж байсан ажээ.

Сармагчин хамгийн түрүүнд цавь хэсгээ толинд хардаг

18 Далайн гахай харилцуурын цаадах далайн гахайг таньдаг

Далайн гахай бүрт өөрийн гэсэн "дохионы нэр" байдаг. Энэ нэр нь өсвөр наснаас нь авахуулаад үхэх хүртэл нь оршдог ажээ. Тэд хамаатан садныхаа илгээсэн дохиог тов тодорхой ялгадаг бөгөөд тэднийг утсаар яриулах үед мөн л ямар далайн гахайтай ярьж байгаагаа мэдэж байсан гэнэ.

Далайн гахай харилцуурын цаадах далайн гахайг таньдаг

Та ч бас сонирхолтой, итгэмээргүй баримт мэддэг бол бидэнтэй хуваалцаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()