Хүмүүсийн хамгийн ихээр хүсэн хүлээдэг хэсэг бол мэдээж одуудын гоёл, тэдний шинэ өнгө төрхийг бүрэн утгаар нь харуулдаг улаан хивсний ёслол билээ. Юуны түрүүнд нэрт дуучин Рианна (Rihanna) сүүлийн үед трэнд болсон шаргал өнгийн богино цээживч болон дэрвэгэр юбкаар гоёжээ.
Алдарт хосууд болох дуучин Жонн Леженд (John Legend) болон загвар өмсөгч, хөтлөгч Крисси Тейган (Chrissy Teagen) нар үнэхээр тансаг дэгжин харагдаж байв. Загвар өмсөгч бүсгүйн хувьд хар торон даашинзыг сонгож өмссөн бөгөөд энэ нь түүнийг үнэхээр халуухан, харц булаам харагдуулжээ.
Харин үзэсгэлэнтэй, хүчирхэг хоолотой дуучин Адель (Adele) энгийн атлаа эрхэмсэг харагдах ногоон өнгийн даашинзыг сонгосон байна.
Попын хаан Майкл Жейксоны том охин болох Парис Жейксон (Paris Jackson) солонгорсон өнгийн, намирсан даашинзаар гоёж, уг арга хэмжээнд хүрэлцэн иржээ. Тус даашинз нь түүний гоо үзэсгэлэнг илүүтэй тодотгож, олон хүнийг алмайруулсан юм.
Залуусын харцыг булааж, хайрыг татдаг залуухан дуучин Деми Ловато (Demi Lovato)-ийн тухайд цээжин хэсэг нь ил гарсан загвартай, чамин даашинзыг сонгож, үдшийн гоёлоо болгожээ. Энэхүү даашинз нь түүний урт гэзэгтэй үнэхээр сайхан зохицож байгаа нь харагдана.
Урлагийн ертөнцийн бас нэгэн өөр өнгө төрхийг илтгэдэг дуучин Кети Перри (Kate Perry)-гийн тухайд гялалзсан мөнгөлөг өнгийн цамцыг, үслэг юбкатай хослуулан өмсжээ.
Дуучин Халсей (Halsey) тун ч зоримог шийдвэр гаргаж, цэнхэр өнгийн нэвсгэр, задгай энгэртэй цамц болон өмдөөр гоёжээ.
Уянгалаг сайхан хоолойгоор олон нийтэд танигдсан алдарт дуучин Селин Дион (Celine Dion) халуухан загвартай, ногоон өнгийн даашинз болон өндөр өсгийтөөр гоёсон байна.
Үргэлж сонин содон төрхийг бий болгодог дуучин Лейди Гага (Lady Gaga) хар өнгийн савхин хувцсыг сонгон өмсөж, хөхнийхөө тал хэсгийг ил гаргахыг илүүд үзжээ.
Нэрт загвар өмсөгч Хэйди Клум (Heidi Klum) үргэлж төгс сайхан харагдсаар ирсэн. Энэ удаад ч тансаг даашинзаар гоёж, гоо сайхан төрхөө олноо хуваалцсан юм. Түүний энэ үдшийн гоёл бол мөнгөлөг, саатай богино даашинз байв.
Реалити шоуны од Крис Женнер (Kris Jenner)-ийн тухайд дэгжин хар өнгийн даашинзыг сонгож гоёжээ. Түүнийг ач зээгээ үзсэн эмээ гэж хэлэхэд хэн ч итгэхээргүй харагдаж байсан юм.
Залуухан дуучин Ник Жонес (Nick Jones) хар өнгөөр жигдэрсэн бөгөөд түүний чимэглэж, гоёсон хүрэм нь онцгойрон харагдаж, олон нийтийн харааг булааж байжээ.
Алдарт дуучин Бейонсегийн дүү Соланж Ноулз (Solange Knowles) алтлаг өнгийн даашинзыг өмсөж, олон хүний анхаарлыг татжээ.
Мөнхий залуу гэх тодотголтой дуучин Женнифер Лопез (Jennifer Lopez) дур булаам байдлыг илтгэх зөөлөн ягаан өнгийн даашинзыг өмсжээ. Тус даашинз нь түүний гоо үзэсгэлэнг улам бүр тодотгож, олны харцыг булаасан байна.
Мэдээж энэхүү үдшийн хамгийн эрхэм хүндтэй зочид болох дуучин Бейонси (Beyonce), реппер, продюсер Жей Зи (Jay Z) нар дэгжин, тансаг хувцсаар гоёж, уг арга хэмжээнд хүрэлцэн иржээ. Дуучин бүсгүйн хувьд 2 ихэр хүүхдийг хэвлийдээ тээж яваа ч үзэсгэлэнтэй, загварлаг байдлаа алдалгүй үнэхээр төгс харагдаж байв.
Шагнал гардуулах ёслолын дундуур Попын хатан, хөл хүнд Бейонси тайзнаа гарч, олныг алмайруулж, суудлаас нь босгосон гайхалтай үзүүлбэрээ толилуулсан юм.
Түүний үзэсгэлэн гоог хэвлийд нь боожиж буй үрс нь улам бүр чимж, хүн бүрийн хайрыг татаж байжээ.
Тус наадмаас хамгийн олон шагналыг хүртсэн дуучин Адель өөрийн шилдэг уран бүтээлүүдээс толилуулж, үзэгчдийн сэтгэл зүрхний нарийн утсыг хөндөж, сайхан хоолойгоороо сонорыг нь баясгасан аж.
Залуу дуучин "The Weeknd" ч мөн өөрийн шинэхэн уран бүтээлийг хүргэж, тайзыг эзэгнэсэн байна. Сонирхуулахад түүний шинэхэн найз бүсгүй дуучин Селена Гомез тус наадамд оролцоогүй билээ.
Харин дуучин Бруно Марс (Bruno Mars)-ийн тухайд алдарт дуучин Принцийн дүрд хувирч, олныг алмайруулсан юм.
Энэ удаагийн наадмын хамгийн онцлох үйл явдал бол "Оны шилдэг цомог" шагналыг хүртсэн дуучин Адель тайзан дээр гарч, шагналаа гардах үедээ хэлсэн үгс болон өөрийн шагналаа Бейонситэй хуваасан явдал байлаа. Тэрээр: "Энэхүү шагналыг Бейонси авах нь зүйтэй, тэр бол хамгийн шилдэг нь" гэх мэт нүдэндээ нулимс цийлэгнүүлж хэлсэн үгс нь цугласан олны сэтгэлийг хөдөлгөж, хайрыг нь татаж байв. Адель яриагаа цааш үргэлжлүүлэн: "Шагналаа голоор нь хувааж талыг нь Беойнсид өгч, энэ чиний шагнал" хэмээсэн билээ.
Мэдээж түүний хийсэн үйлдэл Попын хатан Бейонсигийн сэтгэлийг хөдөлгөж, баярын нулимсыг нь урсгасан юм.
Ингээд та бүхэндээ энэ удаагийн наадамд шагнал хүртсэн дуучид болон уран бүтээлүүдийг танилцуулъя.
"Оны шилдэг дуу" номинацид:
"Formation" - Beyonce
" I Took a Pill in Ibiza" - Mike Posner
"Love Yourself" - Justin Bieber
"7 years" - Lukas Graham
Шилдгээр: "Hello" - Adele
"Оны шилдэг цомог" номинацид:
"Lemonade" - Beyonce
"Purpose" - Justin Bieber
"Views" - Drake
"A Sailor's Guide to Earth" - Sturgill Simpson
Шилдгээр: "25" цомог - Adele
"Шинэ, шилдэг уран бүтээлч" номинацид:
Келсеа Баллерини (Kelsea Ballerini)
"The Chainsmokers"
Марин Моррис (Marin Morris)
Андерсон Паак (Anderson Paak)
Шилдгээр: "Chance the Rapper"
"Шилдэг поп дуу" номинацид:
"Hold Up" - Beyonce
"Love Yourself" - Justin Bieber
"Piece by Piece" - Kelly Clarkson
"Dangerous Woman" - Ariana Grande
Шилдгээр: "Hello" - Adele
"Шилдэг поп хамтлаг дуу" номинацид:
"Closer" - The Chainsmokers ft. Halsey
"7 Years" - Lukas Graham
"Work" - Rihanna ft. Drake
"Cheap Thrills" - Sia ft. Sean Paul
Шилдгээр: "Stressed Out" - Twenty One Pilots
"Шилдэг хэмнэлтэй дуу" номинацид:
"Tearing Me Up" - Bob Moses
"Never Be Like You" - Flume ft. Kai
"Rinse & Repeat" - Riton ft. Kah-Lo
"Drinkee" - Sofi Tukker
Шилдгээр: "Don't Let Me Down" - The Chainsmokers ft. Daya
"Шилдэг R&B дуу" номинацид:
"Come See Me" - PartyNextDoor
"Exchange" - Bryson Tiller
"Luv" - Tory Lanez
"Kiss It Better" - Rihanna
Шилдгээр: "Lake by the Ocean" - Maxwell
"Шилдэг реп дуу" номинацид:
"All the Way Up" - Fat Joe and Remy Ma
"Famous" - Kanye West ft. Rihanna
"No Problem" - Chance the Rapper
"Ultralight Beam" - Kanye West ft. Chance the Rapper, Kelly Price, Kirk Franklin, The-Dream
Шилдгээр: "Hotline Bling" - Drake
"Шилдэг каунтри дуу" номинацид:
"Blue Ain't Your Color" - Keith Urban
"Die a Happy Man" - Thomas Rhett
"My Church" - Maren Morris
"Vice" - Miranda Lambert
Шилдгээр: "Humble and Kind" - Tim McGraw