Дотроос тань эрүүлжүүлэх хоол хүнс

Эрүүл зөв хооллолт нь мөнхийн гоо үзэсгэлэн, сайхан царай төрхийг бэлэглэдэг. Хэдий нас явсан ч гэлээ, үеийнхнээсээ олон насаар залуу харагдахыг хүн бүр хүсч явдаг нь нууц биш юм. Хүмүүс ихэвчилэн хоол хүнсэндээ анхаарах биш зөвхөн үнэтэй тос энгэсэг хэрэглээд гоё сайхан болчихоно гэсэн буруу ойлголттой байдаг шүү дээ. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ зориулан 10 насаар залуу харагдуулж, дотроос тань эрүүлжүүлэх хоол хүнсийг танилцуулахаар бэлтгэсэн юм. 

Дотроос тань эрүүлжүүлэх хоол хүнс

1 Авокадо

Өдөрт нэг ширхэг авокадо идсэнээр холестеролын хэмжээг бууруулж, арьс төлжих явцыг дэмждэг байна. Үүнээс гадна таны биеийг "С" витамин, антиоксидант, калигаар цэнэглэж, арьсыг чангалдаг тустай юм. Та авокадо жимсний жүүсийг гэртээ хийж ууснаар илүү их үр дүнг мэдрэх боломжтой. Ингэхдээ авокадог сүү, нэг халбага бор сахартай цуг холигчинд хийхэд л хангалттай. 

Авокадо

2 Жимс жимсгэнэ

Гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, нэрс, усан үзэм зэрэг жижиг хэмжээтэй жимснүүд нь их хэмжээний антиоксидант агуулдаг бөгөөд олон төрлийн өвчнөөс сэргийлж, эрүүл энх, урт удаан амьдрахад тус болдог байна. Эдгээр жимс нь таныг 10 насаар залуу харагдуулахаас гадна бие эрхтнийг тань ч мөн залуужуулж, ямар нэгэн өвчингүй, эрүүл байлгадаг аж.

Жимс жимсгэнэ

3 Лууван

"А" витаминаар баялаг лууван нь нүдний харааг сайжруулж, арьсыг гэрэлтүүлж байдаг. Нүүр болон биеийн арьсыг суларч, үрчлээ үүсэхээс сэргийлэх төдийгүй амин дэмээр тэтгэж, биеийг эрүүлжүүлнэ. Та лууванг идэхдээ хэт чанаж, болгохоос сэргийлээрэй. Учир нь хэт чанаснаар луувангийн шим тэжээл, амин дэм нь үгүй болох талтай байдаг.

Лууван

4 Исгэлэн жимс

Исгэлэн жимсний төрөлд жүрж, нимбэг, бэрсүүт жүрж багтдаг. Эдгээр нь фолийн хүчил болон "С" витаминыг агуулдаг бөгөөд цусан дахь холестерин, шээсний хүчлийг бууруулах тустай аж. Хэрэв та эдгээр жимснүүдийг тогтмол хэрэглэвэл зүрх судасны өвчлөл, арьс суларч, нөсөө толбо үүсэх, дархлаа муудах асуудлаас сэргийлж чадах юм. Та өглөө бүр өлөн элгэн дээрээ нимбэгний шүүс ууж, ходоодоо цэвэрлэж, хоол боловсруулах эрхтнийхээ үйл ажиллагааг дэмжээрэй. 

Исгэлэн жимс

5 Сармис

Сармис нь бие дэх хуралдсан нян, бактерийг устгаж, өвчлөлөөс сэргийлдэг гэдгийг бид бүгд мэднэ. Харин энэ нь хөгшрөлтийг удаашруулж, тухайн хүнийг залуу сайхнаар нь байлгах шидтэй гэдгийг та мэдэх үү? Үүнээс гадна холестеринийг тэнцвэржүүлж, цусны эргэлтийг сайжруулах ба зарим төрлийн хорт хавдар үүсэх эрсдлийг ч бас бууруулдаг. Та хоолондоо сармис хийж идсэнээр энэхүү хүнсний ногооны ашиг шимийг хүртэх болно. 

Сармис

6 Хар шоколад

Хар шоколад нь олон талын ашигтай. Тус амттанд агуулагдах "флавоноид" антиоксидант нь арьсыг хөгширч, үрчлээ үүсэхээс сэргийлдэг бөгөөд зүрхэнд сайн нөлөө үзүүлдэг аж. Гэхдээ хэмжээг нь тааруулж идэхгүй бол энэ нь эм биш хор болж хувирах аюултай анхаараарай. Та өглөөдөө 30-40 гр хар шоколад идэхэд л хангалттай юм. 

Хар шоколад

7 Оливын тос

Эрүүл мэндэд эерэг, сайнаар нөлөөлөхөөс гадна арьс арчилгаанд онцгой тустай оливын тосыг хоолондоо хийж хэрэглэх төдийгүй нүүрээ арчилж болно. Оливын тосонд ихээр агуулагдах "альфа-линолений" хүчил нь арьсыг чийгшүүлж, чангалах үйлчилгээ үзүүлдэг. Та орой орондоо орохоосоо өмнө нүдээ тойруулан багахан оливын тос түрхээрэй. Энэ нь зовхийг чангалж, үрчлээг багасгах ач тустай ажээ.

Оливын тос

8 Улаан лооль

"А", "С" витамин болон фолийн хүчлээр баялаг улаан лооль  нь арьсыг нарны хорт цацраг, салхи шорооноос хамгаалж, толигор, чанга болгоход тусладаг. Мөн цусыг төлжүүлж, олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлдэг байна. Та улаан лоолийг багахан оливын тостой хутгаж идээрэй. Ингэснээр бие тань дотроосоо эрүүлжиж, царай төрх тань гэрэлтэх болно. 

Улаан лооль

9 Загасны мах

Салмон, туна, цагаан хайрст загас зэрэг тос ихтэй загаснууд нь "омега 3"-ийг ихээр агуулдаг бөгөөд энэ нь арьсанд сайнаар нөлөөлж, залуухан харагдахад тусладаг. Та загасаа жигнэж эсвэл шарж идэж болох төдийгүй нимбэг, амтат чинжүү, оливын тосоор амтлаарай. 

Загасны мах

10 Куркума (Turmeric)

Хорт хавдраас сэргийлж, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг куркума нь нас ахих явцыг удаашруулж, эрч хүчээр цэнэглэдэг байна. Стрессийг үгүй хийж, инээмсэглэлийг бэлэглэх куркумаг хоолондоо амтлагч болгож хэрэглээрэй. 

Куркума (Turmeric)

11 "Ибер"-ийн гахайн утсан мах

"Ибер"-ийн гахайн утсан мах нь өөртөө олон төрлийн эрдэс бодис болон "В" витаминыг агуулдаг билээ. Эдгээр нь таны гоо сайханд эергээр нөлөөлж, арьсыг чангалж, гэрэлтсэн болгож өөрчилдөг аж. Гэхдээ хэт ихийг идэхээс сэргийлээрэй. 

"Ибер"-ийн гахайн утсан мах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()