Мэдээж хэрэг эрчүүдийн нүдэнд сайхан харагдахаас гадна, тэдэнд онцгүй бодол төрүүлэхийг хүсэх хэн байх билээ. Гэвч эрчүүдийн тухай бүсгүйчүүд маань ихэнх тохиолдолд буруу бодож явах нь бий. Ингээд тэд чухам юуг буруу бодож явдгийг хамтдаа мэдэж авцгаая.
1
Хувцаслалт
Буруу: Эрчүүдийн анхааралд өртөхийн тулд тод өнгөтэй, бие барьсан, хэт задгай хувцас өмсөх хэрэгтэй.
Зөв: Зөвхөн эрчүүдийн анхаарлыг татах бус мөрөөдлийн залуутайгаа учрахыг хүсч байвал бүсгүй та эмэгтэйлэг, эрхэмсэг, биеийн галбираа тодотгосон хувцас өмсөхөд болох юм. Задгай хувцаслалт бэлгийн дур хүслийг өдөөх боловч тэгээд л болоо. Тиймээс нэг үгээр хэлбэл та хайрлуулахыг хүсч байвал дээрх байдлаар хувцаслаж болохгүй ажээ.
2
Өөрийгөө илэрхийлэх чадвар
Буруу: Загвар өмсөгч шиг гоолиг харагдахын тулд хатуу хоолны дэглэм барьж, гоо сайхны мэс засал хийлгэх хэрэгтэй.
Зөв: Гадаад гоо сайхан эрчүүдийн харцыг булаадаг нь үнэн ч гэлээ, тэд зохисон үс, эрүүл арьс, тохиромжтой хувцасласан эсэхийг анхаардаг байна. Энэ нь эрэгтэйчүүд бүсгүйчүүдийн гоо сайхныг магтан бишрэх дуртай ч, тэдний зан чанар, өөрийгөө илэрхийлэх байдал зэргийг илүүтэй анхаардаг гэсэн үг юм. Бусдыг сохроор хуулбарласан бүсгүйчүүдийг цаагуураа бол эрчүүд маань тоож үздэггүй ажээ.
3
Тэгш эрх
Буруу: Найз залуутай болмогцоо санхүүгийн тал дээр тусламж авч, бүх шийдвэрийг өмнөөс нь гаргаж өгөхийг хүлээх хэрэгтэй.
Зөв: Хамгийн төгс харилцаа бол хосууд нэг нэгэндээ туслаж, бие биенээ харилцан дэмжих юм. Эрчүүд хайртай бүсгүйгээ хамгаалж, хямгадахыг хүсдэг. Тэгсэн ч гэсэн бүсгүйчүүд маань өөрийн гэсэн үзэл бодолтой, боловсролтой байх нь зүйтэй. Цаг үргэлж тусламж эрэлхийлдэг эмэгтэй анхандаа сонирхолтой байж болох ч, удалгүй хайртыгаа залхаадаг ажээ.
4
Үзэл бодол
Буруу: Эрэгтэй хүнтэй үерхэж эхэлмэгцээ хайртай хүнээ ертөнцийн төв болгож, өөрийгөө умартана. Фитнест явах төлөвлөгөөгөө цуцалж, дур сонирхолтой зүйлээсээ хөндийрч, найзуудтайгаа уулзахаа болино. Бүх анхаарлаа зөвхөн найз залуудаа зориулж эхлэх хэрэгтэй.
Зөв: Эрчүүд дээрх үйлдлээс нь болоод тухайн эмэгтэйг сонирхохоо больдог. Тэд өөрийн гэсэн үзэл бодол, дур сонирхолтой, нэгэн өөр тусдаа ертөнцөд амьдардаг бүсгүйд татагдан дурласан байтал нөгөөх бүсгүй нь энэ байдлаа алдаад эхлэхээр огт өөр хүн шиг санагдаж эхэлдэг байна.
5
Сексийн харилцаа
Буруу: Сексийн тал дээр маш их туршлагатай, хамтрагчдаа дээд зэргийн таашаал өгч чаддаг эмэгтэй л аз жаргалтай харилцааг бий болгодог.
Зөв: Сексийн харилцаа хосуудын хувьд чухал гэдэг нь маргаангүй. Гэхдээ эрчүүд бүсгүйчүүдийг ор хөнжлийн тал дээр туршлагатай байгаасай гэхээсээ илүү өөрт нь таашаал өгөхийг хүсч байгаа эсэхийг, сексээс таашаал авч чадаж байна уу, мөн хэр мэдрэмжтэй байгааг нь л анхаарч үздэг ажээ.
6
Ухаантай эсэх
Буруу: Эрчүүд ухаалаг эмэгтэйд дургүй байдаг.
Зөв: Калифорни мужийн их сургуулийн хийсэн судалгаагаар эрчүүд ухаан муутай бүсгүйд татагддаг нь үнэн. Гэхдээ орондоо оруулахад амархан байдаг учраас ингэдэг гэсэн дүгнэлт гарчээ. Харин удаан хугацааны тогтвортой харилцаа хайж яваа эрчүүд ухаалаг эмэгтэйг сонгодог байна.
7
Нүүр будалт
Буруу: Нүүрээ илүү их будах нь эрчүүдэд таалагддаг.
Зөв: Нэг удаа эрэгтэй, эмэгтэй хүмүүст янз бүрийн байдлаар нүүрээ будсан бүсгүйчүүдийн зураг харуулан, санал асуулга авчээ. Харин оролцогчид эр, эмгүй бүгдээрээ дунд зэргийн будалт хамгийн сайхан харагдаж байна хэмээн дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс бүсгүйчүүд минь өөрийн царай төрх, хувцаслалтандаа тааруулан зохих хэмжээгээр л будаж байгаарай.
Та үүнтэй санал нэг байна уу?