Мөрийтэй тоглоомчдын их мөнгө хождог нууц ил болжээ

Та мөрийтэй тоглоом тоглоод байнга хожигдож, хамаг мөнгөө алддаг уу? Энэ нь азанд бус таны чадварт байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Азтай хүн биш чадварлаг хүмүүс мөрийтэй тоглоомонд хожиж, халаасаа зузаалдаг аж. Өнөөдөр бид та бүхэндээ мөрийтэй тоглоомыг сурталчилах бус, гадаадын хэд хэдэн томоохон сайтуудад мөрийтэй тоглоомчдын их мөнгө хождог нууцын тухай бичсэнийг элдэв хачиргүйгээр хүргэхээр бэлтгэсэн юм.

Мөрийтэй тоглоомчдын их мөнгө хождог нууц ил болжээ

1 Хөрөнгө мөнгөө зөв тооцоолдог

Мөрийтэй тоглоом тоглоход хөрөнгө мөнгөө тооцоолох маш чухал байдаг гэнэ. Анхлан суралцагч, сонирхогчид тус тоглоомыг тоглохдоо хожвол шунаж, хожигдвол шаралхсаар хамаг мөнгөө алдаж, их хэмжээний өрөнд орох нь элбэг байдаг. Харин мэргэжлийн хүмүүсийн тухайд "Хэзээ болих хэрэгтэй вэ?" гэдгээ маш сайн мэддэг бөгөөд бодлоггүй үйлдэл хийдэггүй аж.

Хөрөнгө мөнгөө зөв тооцоолдог

2 Тэд дагадаггүй, харин үргэлж өсгөх юм уу, эсвэл хаядаг

Тэд хэзээ ч бусдын хэлсэн үнийг дагадаггүй. Нэг бол өсгөнө, нэг бол хаядаг. Энэ бол тэдний баримталдаг алтан дүрэм юм. Учир нь дагах бол хамгийн сул дорой, өөртөө итгэлгүй хүний хийх үйлдэл гэж тэд үздэг бөгөөд гарт байгаа модондоо бус, өөртөө итгэж, зоригтой шийдвэр гаргадаг аж. Эрсдэл гаргаж байж, амжилтанд хүрдэг гэдэг тул бусдыг дагах биш өөрийнхөө шийдвэрийг гаргаж, итгэлтэй байвал мөнгөө өсгөж, итгэл муутай байвал хаях хэрэгтэй байдаг юмсанж. Энэ нь тэдний хамгийн том нууцуудын нэг билээ. 

Тэд дагадаггүй, харин үргэлж өсгөх юм уу, эсвэл хаядаг

3 Технологи бол тэдний багш

Техник технологийн хөгжлийг тэд ашиглаж, чадвараа дээшлүүлдэг байна. "Онлайн тоглоом тоглож, хэрхэн хожиж вэ?" гэдгийг эргэцүүлж, нэг ёсондоо бэлтгэл сургуулилалт хийдэг аж. Мэргэжлийн тоглоомчид чөлөөт цагаараа онлайн тоглоом тоглож, өөрсдийн мэдрэмж, чадвараа сорих дуртай байдаг бөгөөд энэ нь тэдний амжилт, ялалтын нууц гэхэд буруудахгүй юм. 

Технологи бол тэдний багш

4 Оновчтой шийдвэр гаргадаг

Хожил, хожигдол ээлжилж ирдэг тус тоглоомыг тоглоход таниас асар их ухаан, туршлага, мэдлэг, мэдрэмж зэргийг шаардана. Тэд аз туршиж тоглодоггүй бөгөөд өөрсдийн ур чадвар, ухаанаараа уралдаж, өрсөлддөг байна. 

Оновчтой шийдвэр гаргадаг

5 Сэтгэл хөдлөлөө хянадаг

Мэргэжлийнхэн гарт нь ямар ч мод байсан, нэг л хэвэндээ сэтгэл хөдлөлөө хянадаг. Хожсон ч орилж баярлахгүй, хожигдсон ч уйлж гомдоллодоггүй.

Сэтгэл хөдлөлөө хянадаг

6 Хуурч байгаа эсэхийг ажигладаг

Хамт тоглож байгаа хүмүүс заль, мэх хэрэглэж байгаа тохиолдолд хамгийн түрүүнд үүнийг ажиглаж, тоглоомноос гаргах хэрэгтэй болдог. Хэн нэгний арганд орж, луйвардуулна гэдэг мэргэжлийн тоглоомчдын тухайд хамгийн шившигтэй зүйл юм. Тиймдээ ч тэд луйврын тухай сайн мэдэх бөгөөд нүд нь сайн ажиллаж, бусдын гар хөдлөх төдийд булхайг нь илрүүлэх чадвартай байдаг гэнэ.

Хуурч байгаа эсэхийг ажигладаг

7 Тоглолтыг бүрэн мэдэрдэг

Тэд анхаарлаа 100 хувь тоглолтонд төвлөрүүлж, өрсөлдөгчдөө сайтар ажиглаж, ямар царай гаргаж, үйлдэл хийж байгаагаас хамаарч, гарт ирсэн модыг нь нэвт харах чадвартай аж. Хүмүүс үүнийг зүгээр нэг азан дээр суурилсан тоглоом гэж ойлгодог боловч, үнэн хэрэгтэй оюуны дайн ч гэж хэлж болох юм.

Тоглолтыг бүрэн мэдэрдэг

8 Байрлалаа зөв эзлэж, суудаг

Мөрийтэй тоглоомын мастеруудын тухайд суудал маш чухал. Энэ нь тухайн өдрийн тоглолт хэрхэн өрнөхөд чухал нөлөө үзүүлж, тэдний ялж, ялагдахыг шийдвэрлэх үндэс бөгөөд суудлын дарааллаас хамаарч, бооцоог өсгөх, дуудах зэрэг асуудлууд ундарна. 

Байрлалаа зөв эзлэж, суудаг

9 Тоглолт бүрт ач холбогдол өгдөг

Тэдний хувьд энгийн тоглолт гэж байдаггүй. Хүн тоглолтонд анхаарлаа төвлөрүүлж, ур чадвараа гаргадаг. Тиймдээ ч тэд асар их мөнгөний бооцоотой тоглоомонд оролцохдоо сандралгүй, энгийн үед тоглодог шиг ээ байж, ялалтанд хүрч чаддаг. Нэг ёсондоо тэд сэтгэл зүйгээ сайтар бэлтгэж, тоглодог байна. 

Тоглолт бүрт ач холбогдол өгдөг

10 Хэн ч тааж чадахгүй байхыг хичээдэг

Хэн ч хараад дотор нь юу болж, юу бодож байгааг нь таамаглахын аргагүй хувирч чаддаг. Эсвэл өрсөлдөгчөө төөрөгдүүлэхийн тулд баярлаж байсан ч, бухимдсан царай, бухимдаж байсан ч баярласан царай гаргах ёстой байдаг гэнэ. Тэд хэрхэн "Бусдын толгойг эргүүлж, бодлыг нь сарниулах вэ?" гэдгээ тун сайн мэддэг нь давуу тал болдог байна. 

Хэн ч тааж чадахгүй байхыг хичээдэг

11 Онлайн тоглоом тоглож мөнгө олох хэцүү

Онлайн мөрийтэй тоглоом тоглож мөнгө олох тун хэцүү. Мөнгө олохоос илүүтэй алдах нь элбэг аж. Учир нь хожсон мөнгөнөөс тухайн сайт хураамж авахаас гадна, үйлчлүүлэгчдийг луйвардах нь бий. Харин мэргэжлийн хүмүүс онлайн мөрийтэй тоглоомноос аль болох татгалзаж, энгийн покер тоглоомыг илүүд үздэг аж. 

Онлайн тоглоом тоглож мөнгө олох хэцүү

12 Өөртөө итгэлтэй байдаг

Өөртөө итгэлтэй байх нь мөрийтэй тоглоомын мастеруудын хамгийн том нууц юм. Тэд юу ч болж байсан өөртөө итгэлтэй шийдвэр гаргаж, ямар ч эргэлзээгүйгээр тоглож чаддаг нь гайхалтай чанар аж. Тоглолт бүртээ итгэлтэй байж, үүнийгээ үйл хөдлөл, үгээрээ илэрхийлж, өрсөлдөгчөө айлгаж, зоригийг нь мохоох хэрэгтэй байдаг гэнэ. Энэ бол тэдний баримталдаг гол зарчмуудын нэг болохыг эх сурвалжууд онцолж байна.

Өөртөө итгэлтэй байдаг

13 Зөн совиндоо итгэдэг

Тэд зарим тохиолдолд зөн совиндоо итгэж, тоглолтын хувь заяаг эргүүлэх нь бий. Ур чавдараа гаргасан ч, найдлага тасарсан үед зөн совиндоо итгэж, бүх мөнгөө бооцоо болгож тавих бөгөөд ихэнх тохиолдолд энэ нь зөв шийдвэр болж таардаг байна. Гэхдээ тэд энэхүү зөн совингоо арга ядсан үед хэрэглэхээс бус, тоглоом бүрт ашигладаггүй аж.

Зөн совиндоо итгэдэг

14 Алдаанаасаа суралцдаг

Хожигдолгүйгээр ялалтанд хүрч, алдаа гаргалгүйгээр амжилтанд хүрдэг хүн гэж хаана байх билээ. Мэргэжлийн мөрийтэй тоглоомчид ч мөн адил олон удаа унаж, бүдэрч явсаар амжилтанд хүрч, асар их мөнгийг халааслаж чадсан нь нууц биш юм. Тэд гаргасан алдаа бүрээсээ суралцаж, ямар нөхцөлд хэрхэн шийдвэр гаргахыг бодолцож явсаар амжилтын үзүүрээс барьж чаддаг.

Алдаанаасаа суралцдаг

15 Өрсөлдөгчөө судалдаг

"Хэнтэй тоглох гэж байгаа вэ?" гэдэг хамгийн чухал зүйл. Өрсөлдөгч нь хэн болох, ямар арга барилаар тоглодог, онцлох шинж тэмдэг, баярлахдаа ямар үйлдэл гаргадаг, бухимдахдаа ямар авиртай болдог гэх мэт бүгдийг нэг бүрчлэн судалж чадсан хүн ялалт байгуулдаг гэх батлагдаагүй хууль байдаг ажээ.

Өрсөлдөгчөө судалдаг

Мөрийтэй тоглоомыг ихэнх хүмүүс багахан хэмжээний мэдлэг, мөн аз байхад болдог гэж ойлгох нь бий. Гэвч хүнээс асар их ухаан, зөн совин, анхаарлыг шаарддаг болохыг тэр бүр сайн мэддэггүй. Хамгийн чухал нь хүн бүрийн толгойнд "Тэд яаж ийм их мөнгө олдог юм бол?" гэсэн нууцхан бодол байдаг билээ. Тэгвэл гадны томоохон сайтууд энэ асуултанд хариулт болохуйц мэдээллийг нийтэлснийг бид та бүхэндээ сонирхуулах үүднээс хүргэлээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()