Эм уулгүйгээр эдгээр массажуудыг хийж өвчнөөсөө салаарай!

Бие өвдсөн тохиолдолд заавал хүчтэй эм, тариа хэрэглэлгүйгээр өвчнийг эмчлэх арга байдаг гэдгийг та мэдэх үү? Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн өвчнийг анагаах шидтэй массаж гэж байдаг бөгөөд үүнийг зөв зүйтэй хийснээр таны өвчнөөс үүрд салж, аз жаргалтай, эрүүл энх амьдрах үндэс болдог байна. Ингээд чухам ямар массажийг хийх ёстойг мэдэж авцгаая.

Эм уулгүйгээр эдгээр массажуудыг хийж өвчнөөсөө салаарай!

1 Хоолны дуршил бууруулах массаж

Их хоол идсэн байлаа ч сэтгэл тань цадахгүй ахин идмээр санагдаад байвал массаж хийж, үүнээс ангижрах боломжтой. Чигчий хурууныхаа өндгийг зөөлөн дарж эргүүлэхэд л хангалттай аж. Гэхдээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тухайд өөр өөр хэлбэрээр дасгалаа хийнэ.

Эрэгтэй хүмүүс: Цагийн зүүний эсрэг чиглэлд чигчий хурууны өндгийг зөөлөн илж, 30 удаа тойруулж эргүүлнэ.

Эмэгтэй хүмүүс: Цагийн зүүний чиглэлд мөн адил заавраар эргүүлээрэй.

Үүнээс гадна чигчий хуруун дээрээ 60 секундын турш дарснаар та зүрх судас болон толгойн өвчнийг намдаах боломжтой. 

Хоолны дуршил бууруулах массаж

2 Элэг хамгаалах массаж

Элгээ элдэв өвчлөлөөс хамгаалж, эрүүл байлгахын тулд та долоовор хуруугаа ашиглаарай. Долоовор хурууг "элэгний хуруу" гэж нэрлэх нь бий. Та гарын хуруунуудаа дэлгэж, ганцхан долоовор хуруугаа нугалаарай. Харин энэ үед бусад хуруунууд тань байр байрандаа, ямар ч асуудалгүй тогтож байвал таны элэг эрүүл гэж ойлгож болно. Эсрэгээрээ бусад хуруунууд тань дагаж, доошлох, нугаларах шинж тэмдэг илэрвэл элэг тань асуудалтай байгааг илтгэнэ. 

Хэрэв элэг тань асуудалтай гэх шинж тэмдэг илэрвэл өдөрт хэд хэдэн удаа 2-3 минутын турш долоовор хуруугаа дарж, массаж хийгээрэй. 

Элэг хамгаалах массаж

3 Өвдөгний өвдөлтийг намдаах массаж

Ахимаг насны хүмүүст өвдөг өвдөх, хөших асуудал тулгардаг. Энэ үед ядам болон дунд хуруунд массаж хийж өвдөлтийг намдаана. Таны баруун өвдөг өвдвөл ядам хуруундаа, зүүн өвдөг өвдөөд байвал дунд хуруундаа массаж хийх хэрэгтэй. Ингэхдээ жижиг хэмжээтэй үр, лууван зэргийг ашиглаж, хуруугаа дарж эргүүлэх хэрэгтэй. 

Өвдөгний өвдөлтийг намдаах массаж

4 Ханиадыг нам дарах массаж

Хүйтний улиралд ханиад томуу нь хамгийн төвөгтэй асуудал болж хувирдаг. Энэ үед та эм тариа гэхээсээ илүүтэй бидний дуулгах массажийг хийгээд үзээрэй. Та зүүн гарын эрхий хуруу болон долоовор хурууны хоорондох зайд ногоон вандуй байрлуулж, дээрээс нь дарж массаж хийнэ. Энэ нь биеийг сэргээж, хамар битүүрэхийг арилгахаас гадна, дархлааг сайжруулах давхар ач тустай юм. 

Ханиадыг нам дарах массаж

5 Ядаргаа тайлах гарын массаж

Сэтгэл гутрал, стресс бухимдлын үед гартаа массаж хийж, алжаал ядаргаагаа тайлаарай. Энэ нь биеийг тань бүхэлд нь сэргээж, эрч хүч бэлэглэнэ. Зүүн гарынхаа эрхий хуруунаас эхэлж бүх хурууныхаа хумсыг хүчтэй дарж, 20-30 секунд байлгана. Дараа нь хуруу тус бүрийнхээ өндгийг тойруулан илж, массаж хийнэ. Энэ бүхний дараа тайван амьсгалж биеэ сэргээгээрэй. Танд стресс амар тайван байдлыг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. 

Ядаргаа тайлах гарын массаж

6 Долоовор хурууны ач тус

Бид элэгний өвчлөлийг эмчлэх болон урьдчилан сэргийлэх тустай долоовор хурууны массажны тухай дээр дурдсан. Харин энэ удаад тус хуруунд хийх өөр нэгэн массажийг танилцуулъя. Энэ нь таны сэтгэл санааг сэргээж, биеийг амраах аж. Өглөө, оройдоо долоовор хуруундаа 5 минутын турш иллэг хийх нь таныг элдэв өвчнөөс сэргийлэх төдийгүй эрч хүч, урам зоригоор дүүрэн нэгэн болгож хувиргах юм. 

Долоовор хурууны ач тус

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()