Трампын гэр бүлийнхний хэнд ч харуулахыг хүсдэггүй 15 гэрэл зураг

Америкийн Нэгдсэн Улсын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп (Donald Trump)-ийг мэдэхгүй хүн гэж ховор биз ээ. Тэрбээр алдартай бизнесмэн, тэрбумтан байснаа гэнэт л улс төрд хүчээ сорин, шуудхан ерөнхийлөгчийн суудалд суусан билээ. Гэхдээ Америкийн ард түмэн шинэ ерөнхийлөгчдөө дургүй байдаг нь нууц биш юм. Тэгвэл тэдний гэр бүлийн талаар манай уншигчдын сайн мэддэггүй баримтууд болон олон нийтэд харуулахыг хүсдэггүй гэрэл зургуудыг бид танд хүргэе. 

Трампын гэр бүлийнхний хэнд ч харуулахыг хүсдэггүй 15 гэрэл зураг

1 Дональд Трампын үс

Дональд Трамп "The Apprentice USA" шоунд оролцсоноос хойш түүний үс олны анхааралд өртсөн юм. Учир нь түүнийг олон хүмүүс хиймэл үс зүүдэг хэмээн ярьдаг байсан аж. Хиймэл үс зүүдэг юм шиг харагдаж болох ч, доорх зурган дээр үс нь жинхэнэ гэдэг нь батлагдаж байгаа юм.

Дональд Трампын үс

2 Мелани Трамп (Melania Trump)-ийн зураг

Мелани нь Трампын эхнэр болохоосоо өмнө Югославт загвар өмсдөг байсан билээ. Харин энэ үедээ авахуулсан нэлээд хэдэн "задгай" зураг нь дэлгэгдээд байгаа юм. Олон ерөнхийлөгч нэр дэвшихээсээ өмнө эхнэрийнх нь нүцгэн зургууд өөрт нь гай болно гэж тооцоолох байсан ч, Трамп тэгээгүйгээр барахгүй эхнэрээрээ ихээхэн бахархдаг ажээ. Гэхдээ эхнэрийнх нь өнгөрсөн амьдрал үе үе түүнд гай болдог нь үнэн юм. Мелани ногоон карт авахаасаа өмнө АНУ-д 10 орчим газар модель хийж байсан бөгөөд Трамп Америкт хууль бусаар цагаачилж ирсэн хүнтэй гэрлэсэн билээ.

Мелани Трамп (Melania Trump)-ийн зураг

3 Трампын итгэл

Огт өөр гарал үүсэлтэй учраас Трамп болон Меланигийн гэрлэлт үргэлж олны дунд эргэлзээ төрүүлсээр ирсэн юм. Учир нь Мелани баян тансаг амьдрахыг, харин Трамп сайхан эхнэртэй байхыг хүссэн учраас тэдний гэрлэлт хайр сэтгэл дээр тогтдоггүй гэж олон хүн боддог аж. Тиймээс 2016 оны 11-р сард Нью-Иорк хотод санал өгч байх үеэр эхнэрээ нууцаар тагнуулдаж байгаа Трампын зургийг хараад хүмүүс тэгтлээ их гайхаагүй билээ. Бусад ерөнхийлөгчид эхнэрээ өөрийнх нь төлөө саналаа өгнө гэдэгт огтхон ч эргэлздэггүй бол Трамп огт өөрөөр боддог нь доорх зурган дээр харагдаж байгаа юм.

Трампын итгэл

4 Гунигтай Мелани

Тэргүүн хатагтай нөхрийгөө ажлаа хүлээн авч байхад инээмсэглэх ёстой гэдэг нь барууныхны хувьд бичигдээгүй хууль. Гэвч Мелани Трамп тун ч дүнсгэр байдалтай байсан юм. Олон хүн түүнийг тэргүүн хатагтай байж зохихгүй гэж боддог бөгөөд энэ өдөр тэрбээр үүнийг бүр ч баталж өгсөн билээ. Хэн ч Трампыг ерөнхийлөгч болно гэж бодоогүй бөгөөд Трамп сонгогдсон нь олон хүний хувьд шок болсон юм. Энэ өдөр Мелани камерын өмнө хуурамчаар инээмсэглэн, харин цаашаа харах үедээ хар дарж зүүдэлж байгаа юм шиг царайлж байсныг олон хүн харсан билээ. Үүнээс болоод хүмүүс "Меланиг авраач" хэмээн цахим ертөнцөөр шуугиж байсан билээ.

Гунигтай Мелани

5 Хачирхалтай тэврэлт

Аль эртнээс авахуулаад Дональд Трамп том охин Иванка (Ivanka)-даа хичнээн их хайртай тухайгаа ярьдаг байсан билээ. Хэрэв өөрийн төрсөн охин байгаагүй бол дуртайяа түүнтэй гэрлэх байсан, мөн дэлхийн хамгийн сайхан бүсгүй гэж Дональд олон удаа хэлж байсан юм. Иванка ч энэ бүх ярианд дургүйцсэн төрх байдал үзүүлж байгаагүй билээ. Гэтэл Дональд болон Иванка хоёрын доорх зурган дээр Иванка тун таагүй харагдаж байгаа юм. Хэтэрхий хүчилсэн, эвгүйцсэн гэж хэлж болохоор... Иванка ажрахгүй царай гаргаж чаддаг байж болох ч, түүний биеийн байрлал тэс ондоогоор хэлж байгаа биз?

Хачирхалтай тэврэлт

6 Залхсан Барон Трамп (Barron Trump)

Барон Трамп нь 2006 онд төрсөн, Дональд болон Мелани хоёрын ганц хүү юм. Барон аавтайгаа адилхан гэдэг нь гарцаагүй ч, ээжтэйгээ төстэй тал өчнөөн байдаг билээ. Трампын кампанит ажлын үеэр Барон үргэлж уйтгарласан байдалтай байдаг байснаар зогсохгүй, олон удаа эвшээж байгаад камерт өртсөн юм. Хүү ердөө 10 настай, видео тоглоом тоглохыг хүсч байгаа нь гарцаагүй бөгөөд улс төрийн амьдрал түүнийг залхаасан нь мэдээж билээ. Эндээс үзэхэд бага хүү Барон нь аавдаа тийм ч хайртай биш гэдэг нь тодорхой байгаа юм.

Залхсан Барон Трамп (Barron Trump)

7 Бага Дональд болон Эрик (Eric) нарын ан

Дональд Трамп хүүхдүүдээ боловсролтой, сайхан сэтгэлтэй хүн болгож хүмүүжүүлэхийг хүсдэг гэж олон хүн боддог. Гэхдээ Трампын том хүү үхсэн ирвэс бариад зогсож байгааг харсан хэнд ч эргэлзээ төрөх нь лавтай. Харин түүнээс хоёр хүүгийнх нь хийсэн ангийн талаар асуухад Трамп бахархсан янзтайгаар хүүхдүүд маань ан хийх дуртай гэж хариулжээ. Бага Дональд, Эрик хоёр олон жилийн турш ан хийж байгаа бөгөөд энэ сонирхлынхоо төлөө байнга Африк руу явдаг аж. Тэд янз бүрийн үхсэн амьтад болон зааны сүүл гартаа барьж, инээлдэн зургаа авахуулж байсан бөгөөд энэ аймшигт үйлдэлдээ огтхон ч харамсахгүй байгаа нь олон хүнд эвгүй сэтгэгдлийг төрүүлсэн нь гарцаагүй юм.

Бага Дональд болон Эрик (Eric) нарын ан

8 Давхар эрүү

Трампын ихэрхүү зангаас болж олон хүн түүнд дургүй байдаг. Хэн нэгэн түүний гадаад төрх, үс, давхар эрүү, унжсан хүзүү болон жижигхэн гарны тухай ярих бүрт Трамп огтхон ч эргэлзээгүй өөрийгөө хамгаалдаг билээ. Нэг удаа тэрбээр гучаад тооны хамтрагчтайгаа хурал хийж байх үедээ давхар эрүүнийхээ тухай ярьж, хэвлэл мэдээллээс таагүй гарсан зургуудыг нь устгаж өгөхийг хүссэн байна. Гэхдээ хүссэн хүсээгүй түүний давхар эрүү цамцных нь цаанаас харагдсаар байх болно. Учир нь тэр 70 настай шүү дээ.

Давхар эрүү

9 Барон Трамп ээжтэйгээ хөтлөлцөхийг хүсээгүй

Хүүхэд бүр өсч томрон, ээжийнхээ гараас барихыг татгалзах үе ирдэг. Тангараг өргөх ёслолын үеэр Барон ээж, аав хоёрынхоо хөтлөлцөж байхыг хараад хүү ээжийнхээ гарыг түлхэж орхисон юм. Барон Трамп ердөө аравхан настай ч, олны нүдэн дээр ээжтэйгээ хөтлөлцөж явах нь утгагүй хэрэг гэж үзсэн бөгөөд ээжийнхээ гарыг цааш түлхэж байгаа нь камерийн дуранд өртсөн билээ.

Барон Трамп ээжтэйгээ хөтлөлцөхийг хүсээгүй

10 Тиффани Трамп (Tiffany Trump) загвар өмсөх үү?

Тиффани Трамп бол Дональд Трамп болон түүний хоёр дахь эхнэр Марла Маплс нарын охин юм. Тэр аав шигээ бизнес эрхлэхийн оронд хойд ээж шигээ загвар өмсөгч болохыг хүссэн байна. Даанч Нью-Иорк хотын загварын тайзнаа алхаж яваа тэрээр эгч шигээ сайхан харагдаагүй юм. Доорх зурган дээр Тифанигийн нүүр тослог, будаг нь шингээгүй харагдаж байгаагийн зэрэгцээ нүдний будалтаасаа болоод царай муутай харагдаж байгаа учраас энэ зураг нь Америк даяар шуугиан тариад амжсан билээ.

Тиффани Трамп (Tiffany Trump) загвар өмсөх үү?

11 Иванка Трамп Парис Хилтон (Paris Hilton)-ын хамт

Иванка нь Хилтоны үдэшлэгүүдэд байнга зочилдог бөгөөд аавынхаа ажил хэргийг үргэлжлүүлэхээр болсон билээ. Дональд Трамп хоёр бүсгүйг хоёуланг нь халуухан гэж үнэлдэг ба Парис Хилтоныг ердөө 12 настай байхад нь анх ингэж дуудсан юм. Харин доорх зурган дээр үргэлж халуухан байдаг Иванка согтуу байгаагаасаа болж, таагүй гарсан тул энэ зурагнаасаа ихэд ичдэг гэнэ.

Иванка Трамп Парис Хилтон (Paris Hilton)-ын хамт

12 Бүдүүн Трамп

Таргалалт ихээхэн газар авсан өнөө үед Трамп үргэлж жингийн илүүдэлтэй байдгаасаа болоод олны хэл амны бай болсоор ирсэн юм. Тэр залуудаа туранхай байсан ч, цагийн эрхээр жин нэмсэн билээ. Гэхдээ Трамп бусдыг тарган гэж гоочлох дуртай нь хамгийн хачирхалтай. Тэр олон удаа бусдыг "бүдүүн" гэж дуудаж байснаар зогсохгүй нэгэн эмэгтэйг "Хатагтай Гахай" хэмээн нэрлэж, хоолны дэглэм барих хэрэгтэй гэж хэлсэн юм.

Бүдүүн Трамп

13 Эрик Трамп арын эгнээнд

Эцэг эхчүүд хамгийн хайртай хүүхэд нь хэн болох талаар хэлдэггүй бол, Трампын хувьд гадаад үзэмж хамгийн чухал болохоо нуудаггүй ажээ. Жишээ нь доорх зурган дээр охин Иванка Трамп нь эхний эгнээнд зогсож байна. Тэрээр шинэ ерөнхийлөгчийн хамгийн хайртай хүүхэд бөгөөд хамгийн үзэсгэлэнтэй нь билээ. Энэ зураг яагаад ийм дараалалтай байгааг хэн ч мэдэхгүй юм. Хэрэв насаар нь тооцож үзвэл эхлээд бага Дональд, дараа нь Иванка, тэгээд Эрик байх ёстой. Гэхдээ Трампын хувьд гоо үзэсгэлэн хамгийн эхэнд шүү дээ.

Эрик Трамп арын эгнээнд

14 Гурван хүүхэд

Хүүхэд танихгүй юм уу, таалагддаггүй хүнийхээ гар дээр очмогцоо уйлж эхэлдэг. Үүнийг хүн бүр мэддэг учраас олон нэр дэвшигчид сайн хүн болохоо харуулахын тулд хүүхэд тэвэрч зургаа авахуулдаг билээ. Гэхдээ 5 хүүхдийн эцэг болсон Дональд Трамп хүүхдэд дургүй гэдэг нь нууц биш юм. Виржиня мужид сонгуульт ажлынхаа үеэр Трамп хүүхэд тэврэхийг оролдсон ч, хүүхэд уйлж эхэлсэн ба Трамп "эднийг надаас холдуул" гэж хэлсэн удаатай.

Гурван хүүхэд

15 Трамп болон түүний хайртай охин

Иванка 17 настай байх үед Дональд Трамп "New York Daily News" сонинд ярилцлага өгч байхдаа охиноо "халуухан" хэмээн дуудсан бөгөөд "Бид хоёр тохиролцоо хийсэн. Иванка маань 17 настай. Тэр надаас өөрөөс нь дүү бүсгүйтэй болзож болохгүй гэсэн амлалт авсан. Харин тэрнийг нас нэмэх тусам миний боломж багассаар байна" хэмээн ярьжээ. Тэгэхээр Иванка ердөө 17 настай байхдаа аавыгаа өөрөөс нь дүү хүнтэй үерхэх вий гэж эмээдэг байсан гэсэн үг юм. Дээрээс нь Трамп хоёр охинтой хэрнээ бага охин Тиффанитайгаа хэзээ ч ийм маягаар зураг авахуулж байгаагүй билээ.

Трамп болон түүний хайртай охин

Та үүнээс өөр түүний тухай сонирхолтой баримт мэддэг бол бидэнтэй хуваалцаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()