Ам зайлагчийг гоо сайхандаа хэрэглэх шалгарсан аргууд!

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг ам зайлагчийг өөр олон зүйлд ашиглаж болдгийг та мэдэх үү? Зүгээр ч нэг амаа зайлах бус, маш олон зүйлд ашиглаж, хөрөнгө мөнгөө хэмнэх боломжтой аж. Ингээд та бүхэндээ энэхүү бүтээгдэхүүнийг чухам юунд хэрэглэж, хэрхэн асуудлыг шийдвэрлэдэг болохыг танилцуулъя. Одооноос та ам зайлагчаа олон зүйлд ашиглаж, дотны нөхрөө болгоно гэдэгт итгэлтэй байна. 

Ам зайлагчийг гоо сайхандаа хэрэглэх шалгарсан аргууд!

1 Хөлийн хумсны мөөгөнцрийг эмчилнэ

Хэрэв таны хөлийн хумс мөөгөнцөртсөн бол заавал үнэтэй тос, эм худалдаж авалгүй, ам зайлагч ашиглаад үзээрэй. Энэ нь бактерийн эсрэг үйлчилгээтэй тул хумсны мөөгөнцрийг арилгаж, эмчлэхэд онцгой тустай юм.

  • Та 1:1 харьцаатай ус болон ам зайлагчийг саванд хийж бэлтгээд дотор нь 30 минут хөлөө дүрээрэй.
  • Эсвэл хөвөнд ам зайлагчийг шингээгээд хумс тус бүрийг хөвөнгөөр боож, 45 минут байлгана.

Та эхний аргыг өдөр бүр, сүүлийн аргыг долоо хоногт 2-3 удаа хэрэглэж, өвчнөөсөө салаарай. 

Хөлийн хумсны мөөгөнцрийг эмчилнэ

2 Загатнааг бууруулна

Хэрэв таны хаа нэгэн газар загатнаж тухгүй, түвэгтэй байдал үүсээд байгаа бол ам зайлагчийг ашиглаарай. Тэр дор нь загатнааг бууруулж, таны асуудлыг шийдвэрлэх болно.

  • Хөвөнд ам зайлагч шингээж бэлтгэнэ.
  • Үүнийгээ загатнасан хэсэгтээ тавьж боогоорой.
  • Хөвөнгөө хаттал нь байлгаад болмогц нь авч, тухайн хэсгээ бүлээн усаар угаана.

Харшлаас болж бие тань загатнасан бол энэ нь зөвхөн тухайн үеийн загатналыг бууруулахаас гадна, цаашдаа ч мөн бие загатнахыг болиулахад тустай юм. Ингэхийн тулд та тус аргыг загатнах бүртээ хэрэглэж байхад хангалттай. Аажимдаа бие тань загатнахаа болих аж. 

Загатнааг бууруулна

3 Шарласан хумсыг цайруулна

Шарлаж, өнгө зүсээ алдсан хумсыг цайруулахад ам зайлагч том тус хүргэнэ. Цайруулахаас гадна таны хумсны эрүүл аюулгүй байдлыг хариуцаж, цаашид өвчлөхгүй байх тал дээр ч анхаарах юм.

  • Ижил хэмжээтэйгээр цагаан цуу болон ам зайлагчийг хольж тавина.
  • Үүндээ хуруунуудаа дүрж, 20 минут байлгаарай.
  • Та энэхүү аргыг хумсаа цагаарч, хэвэндээ ортол нь өдөр бүр хэрэглээрэй. 

Шарласан хумсыг цайруулна

4 Хагийг арилгана

Ам зайлагчийг ашиглаж, үсний хагнаасаа салах боломжтой. 

  • Нэг аяга усыг 1/4 аяга ам зайлагчтай хольж бэлтгээд үсэндээ түрхээрэй.
  • Ойролцоогоор 5 минут болсны дараа үсээ шампуниар угаана.
  • Долоо хоногт 2-3 удаа энэхүү аргаар үсээ арчилж, хагийг мартаарай. 

Хагийг арилгана

5 Үсний бөөсийг үгүй хийнэ

Сургуулийн насны хүүхдүүдэд түгээмэл тулгардаг үс бөөстөх асуудал хамгийн түвэгтэй байдаг. Чухам яаж эмчлэхээ мэдэхгүй байвал ам зайлагчийг ашиглаад үзээрэй.

  • Багахан ам зайлагчаар үсэндээ иллэг хийнэ.
  • Үсээ алчуураар боож, 2 цаг суугаарай.
  • Дараа нь шампуниар үсээ угааж хатаана.
  • Энэхүү аргыг үсээ угаах бүртээ ашиглахад хэдхэн хоногийн дараа гэхэд бөөс алга болсон байна.

Үсний бөөсийг үгүй хийнэ

6 Хагарсан өсгийг эмчилнэ

Ам зайлагч нь хагарч, хуурайшсан өсгийг эмчилж, хэвийн байдалд оруулахад нэн тустай. Мөн өсгийг эмчлээд зогсохгүй, хөлийн эвгүй үнэрийг давхар арилгадаг аж.

  • 2 аяга бүлээн ус саванд хийж тавиарай.
  • Үүндээ нэг аяга ам зайлагч, нэг аяга цагаан цууг нэмж хийнэ.
  • Бэлтгэсэн шингэндээ хөлөө дүрж, 20 минут байлгаарай.
  • Та хэсэг хугацааны дараа багахан халуун ус нэмж, аль болох бүлээн байлгахыг хичээх хэрэгтэй.
  • Дараа нь хөлөө уснаас гаргаад өсгийгөө сайтар үрж, үхэжсэн хэсгийг гуужуулаарай.
  • Долоо хоногт нэг удаа энэхүү аргыг хэрэглэснээр та мэдэгдэхүйц үр дүнг харах болно.

Хагарсан өсгийг эмчилнэ

7 Биеийн эвгүй үнэрийг арилгана

Ам угаагчийг та биеийн үнэр дарагч болгож ашиглаарай. Энэ нь амны эвгүй үнэрийг дардагтай адил биенээс тань ханхлах үнэрийг ч мөн дарах шидтэй.

  • Ам зайлагчийг хөвөнд шингээгээд суга эсвэл эвгүй үнэр гарч байгаа хэсгээ сайтар арчина.
  • Эсвэл ам зайлагчийг шүршигч саванд хийгээд хөлөрсөн хэсэг рүүгээ цацаж болох юм. 

Биеийн эвгүй үнэрийг арилгана

8 Батга арилгана

Бүсгүйчүүдийн хамгийн том асуудал болсон батгыг ч ам зайлагчаар шийдвэрлэж болно. Ам зайлагч нь арьсан дээрх бактерийг устгаж, цэвэрлэхээс гадна үрэвслийг бууруулдаг.

  • Нүүрээ бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
  • Унтахаасаа өмнө батга гарсан хэсэгтээ багахан ам зайлагч түрхээрэй.
  • Өглөө сэрээд нүүрээ угаахад л хангалттай.
  • Үүнийг та хэдэн өдөр дараалан хэрэглээд батгыг мартах болно. 

Батга арилгана

9 Шал цэвэрлэнэ

Та цэвэрлэгээ хийхдээ ам зайлагчийг ашиглаж, шал болон угаалгын өрөөгөө угаагаарай. Энэ нь эвгүй үнэрийг дарахаас гадна бактери, нянг устгаж, гэрийг тань сайтар цэвэрлэх болно.

  • Цэвэрлэгээ хийхээр бэлтгэсэн усандаа нэг аяга ам зайлагч хийж хутгаад шалаа угаагаарай.
  • Суултуур цэвэрлэхдээ нэг аяга ам зайлагчийг дотор нь хийгээд 30 минут хүлээнэ. Дараа нь сойтгоор дотор хэсгийг үрж угаах юм. 

Шал цэвэрлэнэ

10 Угаалгын машиныг цэвэрлэнэ

Угаалгын машиныг цэвэрлэх түвэгтэй санагддаг уу? Тийм бол ам зайлагчийг ашиглаж, эвгүй үнэр, бактерийг нь устгаарай.

  • Нэг аяга ам зайлагчийг угаалгын нунтагны хэсэгт хийгээд хоосон эргүүлнэ. 

Ингээд та угаалгын машиныг амархан атлаа үр дүнтэй аргаар цэвэрлэж болох аж. 

Угаалгын машиныг цэвэрлэнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()