1
Кремний өнгийг шалгаж авахдаа бугуй болон нүүрэндээ түрхэхээс илүүтэй хүзүүндээ түрхэж байгаарай.
2
Хэрвээ та ижил хэлбэртэй олон түлхүүрээ ялгаж чадахгүй байгаа бол төрөл бүрийн хумсны будгаар будаарай.
3
Өндөгний хальсыг авах гэж багагүй хугацаа зарцуулдаг билээ. Тэгвэл үүнийг шийдвэрлэх хялбархан арга байдаг бөгөөд өндгөө чанах үедээ усанд нь хүнсний сода бага зэргийг хийхэд болох ажээ.
4
Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, индүүгүй үед хувцасны үрчгэрийг мөс ашиглан индүүдэж болдог байна. Ингэхийн тулд хувцасныхаа үрчгэр хэсэг дээр 3 ширхэг мөс тавьж, 15 минут байлгаарай.
5
Усанд орохдоо их хэмжээний хөөсрүүлэгчтэй саван болон шампунь хэрэглэх нь арьсыг гэмтээж, харшил өгдөг байна.
6
Хэрвээ та шаардлагатай үед утасныхаа аюулгүй байдлыг хангахыг хүсч байгаа бол тусгай савлагаанд хийж авч яваарай.
7
Компьютрийн гар буюу "Keyboard"-ийнхоо үсгүүдийг сайн харахгүй байгаа бол ард нь байрлах хоёр хөлийг нь босгож тавиарай.
8
Ямар нэгэн зориулалтаар хуванцар сав ашиглах шаардлага гарсан бол, бэлэн гоймонгийн уутны тусламжтайгаар зурган дээрх шиг сав хийж болох нь ээ.
9
Утасныхаа цэнэгийг хурдан хугацаанд дүүргэхийг хүсч байвал "Flight Mode"-ийг идэвхжүүлж, цэнэглээрэй.
10
Үсний хавчаар дээрх металл эдийг доош харуулан зүүх хэрэгтэй бөгөөд ингэснээр үсийг тань илүү сайн хавчиж өгдөг байна.
11
Хэрвээ танд уруулын будаг арилгах асуудал тулгарсан бол үсний лак ашиглахыг зөвлөж байна. Үүний тулд та уруулын будаг болсон хэсэг рүү лакаа цацаж, 10 минут байлгахад болох юм.
12
Халуунд шингэн зүйлийг хэрхэн хялбар аргаар хөргөдгийг та мэдэх үү? Үүний тулд танд ердөө мөс болон бага зэргийн ус байх шаардлагатай. Саванд усаа хийж, дараа нь мөсөө хийгээрэй. Мэдээж сүүлд нь шингэн зүйлээ хийх бөгөөд 2 минутын дараа гэхэд хангалттай хөрсөн байх болно.
13
Хэрвээ богино долгионы зууханд хоол халаахад хүрвэл зурган дээрх шиг хоолоо тарааж, голд нь зай үлдээж тавиарай. Ингэснээр илүү сайн халах болно.
14
Хэн нэгэнд өөрийн бичсэн зүйлээ уншуулахыг хүсэхгүй байгаа бол, дээрээс нь давхарлаж бичээрэй.
15
Хуванцар сав нь нян, бактерээс таны уух зүйлийг хамгийн сайн хамгаалж чаддаг байна.
16
Мөхөөлдсийг шинэ хэвээр нь хөлдөөхийг хүсвэл зориулалтынх нь хуванцар саванд хийж тавихад болох аж.
17
Чихэвч болон цэнэглэгчийн тань утас орооцолдоод байвал доорх зурган дээр үзүүлсэн шиг асуудлыг шийдээрэй.
18
Угаалтуурын доор байрлах эд зүйлсийг үргэлж эмх цэгцтэй байлгах нь дараа нь хэрэгтэй зүйлээ хайж олоход хялбар байх үндэс болдог байна.