Олонд хэрэгтэй оюунлаг бэлэг худалдаанд гарлаа

2017-01-30, 11:01
7,312

Азхур номын их дэлгүүр Монгол түмэндээ зориулж XVII жарны “Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилийг угтан айлчин гийчдийн гар цайлгах цагаан сарын ОЮУНЛАГ бэлгийн багцуудаа худалдаанд гаргалаа. Хүндэтгэл үзүүлэх ахмад настан, хүндэтгэн ирсэн айлчин гийчин, багачууд хүүхдүүдэд зориулсан төрөл бүрийн ном, бичиг хэрэглэл, тоглоом, бэлэг дурсгал, календарь гээд айлчин гийчний нас, онцлогт тохирсон олон төрлийн багцууд худалдаалагдаж байна.

Олонд хэрэгтэй оюунлаг бэлэг худалдаанд гарлаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

“Алтан унжлагат”  хэмээх Гал тахиа жилийн ОЮУНЛАГ бэлгийн багцууд нь гоёмсог сав, баглаа боодолтой хийгдсэнээрээ онцлог бөгөөд үнийн хувьд 1900₮, 2900₮, 3900₮, 4900₮, 5900₮ гэх мэтчилэн 19,900₮ хүртэлх үнийн сонголттой байна.
 
Мөн түүнчлэн эрхэм хүндтэй зочин, өрх гэрийн тэргүүнд барих билэгдэл хүндлэлийн дээд болсон бэлгийн багцууд болон номын багцуудыг онцгойлон бэлдлээ.

Эрдэм оюун, мэдлэг ухаан билэгдсэн олонд хэрэгтэй оюунлаг бэлгээ сонирхон Азхур номын их дэлгүүрээр зочлоорой. Мөн та www.book.mn вэб сайт болон 7000-4343 утсаар захиалга өгч хүргүүлэн авах боломжтой.

Буян номын гэгээ тооноор тань цацарч
Буурал дээдсийн буян хишиг дэлгэрэх болтугай.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.