Япон бүсгүйчүүдийн гоо сайхны нууц

Хүн төрөлхтний хөгжил дэвшилд үнэлж баршгүй их хувь нэмэр оруулж байгаа улс орнуудын нэг бол яахын аргагүй Япончууд билээ. Өвөрмөц ёс заншил, үүх түүх, уламжлал соёлтой энэ ард түмэн олон хачирхалтай зүйлсээр дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг нь нууц биш юм. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ Япон бүсгүйчүүдийн сайхан арьс, гоолиг биеийн нууцыг дэлгэхээр бэлтгэлээ. 

Япон бүсгүйчүүдийн гоо сайхны нууц

1 Амин дэмээр баялаг хоол хүнс иддэг

Дэлхий нийтээрээ Япончуудыг сүши иддэг, түүгээрээ алдартай гэдгийг мэддэг билээ. Ер нь япончууд хоол хүнсэндээ загас, далайн гаралтай бүтээгдэхүүн, жимс, будаа болон хүнсний ногоо гол төлөв хэрэглэдэг аж. Энэ нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон калори ихтэй хоол хүнсийг бодвол амин дэмээр баялаг байдгаас гадна, хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй байна. 

Амин дэмээр баялаг хоол хүнс иддэг

2 Хоолоо бага хэмжээний тосонд болгодог

Япончууд хоолоо болгохдоо бусад улс үндэстний нэгэн адил жигнэж, гриллдэж, шарж болгодог. Харин тэд ингэхдээ маш бага хэмжээний тос ашигладаг бөгөөд энэ нь хоол хүнсэнд агуулагдах уураг, амин дэмийг алдагдуулахгүй байх давуу талтай байдаг гэнэ. Түүнчлэн төрөл бүрийн ногоотой шөл иддэг нь ходоод гэдэс, элэг болон бөөрөнд ач тустай байдаг ажээ. 

Хоолоо бага хэмжээний тосонд болгодог

3 Хоолны соёлыг эрхэмлэдэг

Хооллох соёл нь Япончуудын хувьд хамгийн чухал зүйлсийн нэгт зүй ёсоор тооцогддог. Тэд хоол идэхдээ нэг дор, яарч идэлгүй, бага багаар, удаан идэхийг илүүд үздэг. Хоолыг бага хэмжээгээр, удаан зажиллаж идэх нь эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг болохыг та өмнө нь сонсож байсан болов уу? Тэгвэл Япончууд үүнийг ягштал баримталдаг байна.

Хоолны соёлыг эрхэмлэдэг

4 Гурилан бүтээгдэхүүний оронд будаа хэрэглэдэг

"Та магадгүй цагаан будаа ч гэсэн хүнийг таргалуулж, жин нэмэхэд хүргэдэг биз дээ?" гэж бодож байж болох юм. Хэдий тийм боловч, цагаан будаа яавч гурилан бүтээгдэхүүн шиг хүнийг таргалуулдаггүй бөгөөд Япончууд цагаан будааг агшаахдаа давс болон тос хэрэглэдэггүй ажээ.

Гурилан бүтээгдэхүүний оронд будаа хэрэглэдэг

5 Өглөөний цай заавал уудаг

Хүмүүс ихэвчлэн ажил ихтэй, цаг зав багатайгаас болоод өглөөний цайгаа уулгүй, яарч сандран гэрээсээ гардаг нь нууц биш юм. Гэвч өглөөний цай уух нь эрүүл мэндэд ямар чухал нөлөө үзүүлдэг болохыг тэр бүр сайн мэддэггүй. Харин Япончууд өглөөний цайг заавал ууж байж, ажил төрөл, сургууль соёл руугаа явдаг байна. Тэдний өглөөний цайнд загас, будаа, омлет, далайн гаралтай бүтээгдэхүүн болон ногоон цай зэрэг хоол хүнс багтдаг юмсанж.

Өглөөний цай заавал уудаг

6 Амттанууд нь чихрийн агууламж багатай байдаг

Японыг амттаны эх орон гэж хэлэхэд төдийлөн буруудахгүй болов уу. Учир нь шоколад, чихэрнээс авахуулаад төрөл бүрийн амттай зайрмагийг энэ улсад үйлдвэрлэж, дэлхийн олон газрууд импортлон авдаг билээ. Хамгийн гайхалтай нь эдгээр амттанууд чихрийн агууламж багатай хэрнээ мартахын аргагүй гайхалтай амттай байдаг гэнэ.

Амттанууд нь чихрийн агууламж багатай байдаг

Үүнээс дүгнэхэд Япон бүсгүйчүүдийн эрүүл, зөв хооллох арга ухаан нь тэдний арьсыг толигор, сайхан байлгаад зогсохгүй, гоолиг биетэй болоход нь ихээхэн тус нэмэр үзүүлдэг болох нь харагдаж байна. Ер нь бодоод байх нь ээ, эрүүл мэндэд элдэв хор хөнөөл учруулдаггүй хоол хүнс хэрэглэх нь бие организмд чухал хэрэгтэйгээс гадна, гоо сайхныг аврах гол үндэс болдог ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()