Зохиогч нь хэдхэн доллараар зарсан ч, хэмжээлшгүй их ашиг орлого авчирсан 10 бүтээл

Хүмүүсийн оюун ухаанаас төрөн гарсан гайхалтай бүтээлүүдийн ачаар өнөөдөр бид амьдралыг хөнгөвчилж, аз жаргалтай, амар хялбар аж төрж байна. Харин хүмүүсийн өдөр тутамдаа хэрэглэдэг тэдгээр зүйлсийг бий болгосон суут ухаантнууд бүтээлийн санаагаа хэдхэн доллараар худалдаж, тоо томшгүй их хэмжээний хөрөнгө мөнгийг хийсгэсэн гэх хачирхалтай баримтууд байх юм. Ингээд хамтдаа хэдхэн доллараар зарагдсан ч хэмжээлшгүй их ашиг орлого авчирсан бүтээлүүдтэй танилцъя. 

Зохиогч нь хэдхэн доллараар зарсан ч, хэмжээлшгүй их ашиг орлого авчирсан 10 бүтээл

1 Шоколадтай жигнэмэг

1930 онд Америкийн зохион бүтээгч Рут Вейкфилд (Ruth Wakefield) хэмээх эрхэм энгийн жигмэнэгийн орцонд үрлэн шоколад нэмж хийн туршсан байна. Харин түүний энэхүү жигнэмэг нь маш сайхан амттай болж хүн бүрт таалагдсан бөгөөд "Nestle" компани түүнээс худалдаж авах санал тавьж, хэдхэн доллар өгчээ. Залуу зохион бүтээгч ч өөрийн гаргасан жороо худалдаж чадсандаа баяртай байсан ч асар их мөнгийг хийсгэж одсоноо мэдээгүй юм. 

Шоколадтай жигнэмэг

2 Сүлбээрэн зүү

Нью Йорк хотоос гаралтай алдартай зохион бүтээгч Валтер Хант (Walter Hunt) нь маш олон бүтээлийн зохиогчийн эрхийг эзэмшдэг. Зах зухаас нь дурдвал сүлбээрэн зүү, хутга ирлэгч, зуух гэхчлэн олон арван бүтээл бий. Нэг өдөр Валтер найзаасаа 15 доллар зээлж, түүгээрээ сүлбээрэн зүү бүтээсэн бөгөөд үүнийг нь "W.R. Grace" компани 400 доллар санал болгож, худалдан авсан байна. Харин Валтерийн сүлбээрэн зүүний санаа нь "W.R. Grace" компанид сая сая долларын ашиг авчирсан билээ. 

Сүлбээрэн зүү

3 "James Bond" киноны дуу

Алдарт "James Bond" киноны аяыг 1962 онд Монти Норман (Monty Norman) гэх эрхэм зохиож байжээ. Харин кино багийнханд түүний аялгуу таалагдаагүй тул Монти өөр нэгэн хөгжмийн зохиолч Жон Барри (John Barry)-г ажилд авсан байна. Барри өмнөх аян дээр рок болон жааз хэв маяг нэмж, үнэхээр сонсголонтой сайхан болгосон аж. Тэрээр тус ажлыг хийснийхээ хөлсөнд 700 доллар авсан бол Монти Норман энэхүү бүтээлээр 1 сая долларыг олж чадсан байдаг. 

"James Bond" киноны дуу

4 Цэлцэгнүүр

1895 онд ханиалганы ханд зохион бүтээж байсан Пөрл Мей Вайт (Pearl Mae White) нь нэгэн удаа желатин болон элсэн чихрийг холиод цэлцэгнүүрийг гаргаж авсан байна. Үүнийгээ борлуулалтанд гаргасан ч ашиг олохгүй байсан тул тэрээр зохиогчийн эрхээ өөрийн хөрш болох Фрэнк Вудворд (Frank Woodward)-д 400 доллараар худалджээ. Харин 2013 онд өнөөх азтай эрийн цэлцэгнүүрээс олсон ашиг нь 500 сая долларт хүрсэн байна.

Цэлцэгнүүр

5 "The Raven" шүлэг

Яруу найрагч, зохиолч Эдгар Аллан По (Edgar Allan Poe) "The Raven" гэх шүлгээ бичиж, найзынхаа сэтгүүлд хэвлүүлэхийг хүссэн ч татгалзжээ. Бүх зүйлс нь бүтэмжгүй байсанд Эдгар бухимдаж "The Raven" шүлгээ ердөө 9 доллараар нэгэн сэтгүүлд худалдсан юм. Харин түүний шүлэг дэлхий нийтэд таалагдаж, алдаршсан бөгөөд 2009 онд тус шүлгийг багтаасан анхны ном нь 662.500 доллараар худалдаалагдаж байсан аж. 

"The Raven" шүлэг

6 "The Beatles" хамтлагийн цомог

Алдарт "The Beatles" хамтлагийн 8 дахь цомог дээр Британий уран бүтээлч Петр Блейк (Peter Blake) эхнэр болох Жэнн Хаворт (Jann Haworth)-ийн хамтаар ажиллаж, хөлсөндөө ердөө 280 доллар авчээ. Гэтэл тус цомог нь дэлхий даяар 32 сая хувь борлогдож, бүх цаг үеийн хамгийн амжилттай цомгуудын нэг болж, асар их хэмжээний ашиг авчирсан юм. Хамтлагийнхан болон менежерүүд ердөө 280 доллар төлөөд л хэдэн зуун сая доллар олж чадсан байдаг. 

"The Beatles" хамтлагийн цомог

7 "Red Vineyard at Arles" уран зураг

"Red Vineyard at Arles" нь нэрт зураач Винсент Ван Гог (Vincent Van Gogh)-ийн худалдсан цор ганц зураг юм. 1890 онд энэхүү зургийг Бельгийн уран бүтээлч Анна Боч (Anna Boch) өнөөдрийн ханшаар бодоход 1.600 доллараар худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тухайн үед Ван Гог ядуу амьдралтай байсан тул яах ч аргагүй саналыг хүлээж авсан байна. Харин өнөөдөр түүний тус зураг олон арван саяар үнэлэгдэж байгаа бөгөөд 1906 онд Анна Боч тус зургийг 9.900 доллараар худалдсан аж. 

"Red Vineyard at Arles" уран зураг

8 "Terminator"

Нэр алдарт гарч амжаагүй байсан найруулагч Жеймс Камерон (James Cameron) "Terminator"-ийн зохиолыг бичиж, санааг гаргачихаад хэд хэдэн компанитай уулзаж үзсэн ч түүний зохиолыг кино болгох боломжгүй хэмээн буцааж байжээ. Харин "New World Pictures"-ийн Энн Хард (Anne Hurd) түүний саналыг хүлээн авч, оронд нь ердөө 1 доллар өгнө хэмээсэн аж. Жеймс Камерон ч зөвшөөрч кино зохиолоо өгсөн бөгөөд тус киногоо өөрөө найруулж, алдар нэрд гарч чадсан юм. 

"Terminator"

9 "Spider-Man" хувцас

1982 онд "Marvel Comic"-аас "Хүн Аалз"-ын фенүүдийн дунд "Spider Man"-д шинэхэн хувцас урлах тэмцээн зохион байгуулжээ. Харин Рэнди Шулер (Randy Schueller) гэх нэгэн фэн "Хүн аалз"-д зориулан хар өнгийн хувцас урласан бөгөөд хэдэн сарын дараа түүн рүү "Marvel"-аас холбоо барьж, 220 доллараар санааг нь худалдаж авахыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Залуу саналыг зөвшөөрч, 1984 оны 5-р сард "Marvel Comic" шинэ хувцастай "Хүн Аалз"-ыг танилцуулсан бөгөөд 2007 он гэхэд тус загвараараа дэлхий нийтээс 900 сая долларын ашиг олсон байжээ. 

"Spider-Man" хувцас

10 "Call of the Wild" зохиол

Зохиолч Жек Лондон (Jack London)-гийн "Call of the Wild" гэх нэртэй зохиолыг "Saturday Evening Post" сэтгүүл худалдан авч хэвлэхийг хүссэн байна. Жек ч үүнийг зөвшөөрч 750 доллар авч, зохиолоо хэвлүүлсэн аж. Харин удалгүй  "Macmillan" хэвлэлийн газраас түүний зохиолыг зохиогчийн эрхтэй нь хамт 2000 доллараар худалдан авъя гэсэн санал тавьсан бөгөөд залуу ч тэр дор нь зөвшөөрсөн байна. Харин 1914 онд тус зохиол нь ном болон хэвлэгдэн гарч, 500.000 хувь борлогдсон төдийгүй 6 сая долларын ашгийг авчирсан түүхтэй.

"Call of the Wild" зохиол

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()