2017 оны загварын чиг хандлага

Моод гэдэг нэг хэвэндээ удаан байдаггүй жамтай. Жилээс жилд хувьсан өөрчлөгддөг бөгөөд үүнийг дагаад, охид бүсгүйчүүд хувцаслалт, нүүр будалтаа хүртэл сольж, өөрчлөх хэрэг гардаг. Мэдээж хэрэг аль хэдийн моодноос гарсан загвараар хувцаслах нь таныг мэдрэмжгүй, цаг үеэсээ хоцрогдсон нэгэн болгож харагдуулах сөрөг талтай байдаг аж. Ингээд бид та бүхэндээ 2017 онд моодонд орох хувцаслалтуудыг танилцуулж байна. 

2017 оны загварын чиг хандлага

1 Цацагтай, үдээстэй, хуниастай хувцас

Эрхэмсэг, дэгжин байдлыг илтгэх хуниас, цацагтай тансаг хувцаснууд 2017 оны гол трэнд байх болно. Эмэгтэй хүний ялдам, энхрий байдлыг тодотгох гоёмсог хувцсыг та ч бас сонгож, гоо сайхан төрхөө бусдад гайхуулаарай. 

Цацагтай, үдээстэй, хуниастай хувцас

2 Өнгөлөг хээтэй хувцас

Өнгө өнгийн цэцэг навчсаар чимэглэсэн зуныг санагдуулж, сэтгэл сэргээх өнгөлөг хувцаснууд таны шүүгээнд заавал байх ёстой. Үүнийг зөвхөн зуны улиралд бус бороотой, салхитай хавар, намрын өдрүүдэд ч мөн өмсөж, хүн бүрт халуун дулаан, сайхан энергийг бэлэглэх боломжтой. 

Өнгөлөг хээтэй хувцас

3 Спорт хувцас

Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань биед чөлөөтэй, сул спорт хувцсыг сонирхон өмсөх болоод байгаа нь нууц биш юм. Энгийн атлаа дэгжин харагдах энэхүү хувцаслалт нь энэ жил илүүтэй трэнд болох аж. 

Спорт хувцас

4 Богино цамц

Нарийнхан бэлхүүсээ гайхуулж алхах охидын тоо энэ зун улам ихээр нэмэгдэх биз ээ. Учир нь богино загвартай цамц нь 2017 оны онцлох трэнд байх аж. Иймд бүсгүй та эртнээс турж, унжсан гэдэс, илүүдэл өөхнөөсөө салж, зуны халуун өдрүүдэд гоолиг биеэ гайхуулж алхаарай. 

Богино цамц

5 Судалтай хувцас

Элдэв янзын судал, зураастай хувцаснууд энэ жил эмэгтэй хүн бүрийн тэргүүн сонголт байх ажээ. Загварын ертөнц бүхэлдээ судалтай өмд, цамц, даашинз, цүнхийг онцолж байна. Энэ нь  бусдад таныг илүү загварлаг, мэдрэмжтэй гэж ойлгуулах бөгөөд намхан бол өндөр, махлаг бол туранхай харагдуудах шидтэй аж. 

Судалтай хувцас

6 Цэргийн ногоон өнгийн хувцас

2017 оны трэнд өнгө бол цэргийн ногоон юм. Хүчирхэг, өөртөө итгэлтэй байдлыг илтгэх уг өнгө нь өмссөн хувцас бүртээ гайхалтай зохицож, таныг тансаг, дэгжин харагдуулж, хажуугаар өнгөрөх хүн бүрийн харцыг булаах нь лавтай. 

Цэргийн ногоон өнгийн хувцас

7 Ягаан өнгөний уусалттай хувцас

Эмэгтэй хүний уян налархай, зөөлөн байдлыг илтгэх ягаан өнгөний олон төрөл энэ жил биднийг байлдан дагуулах болно. Тод ягаанаас авахуулаад зөөлөн, бүдэг ягаан хүртэлх өнгөнүүдээс сонгож, энэ жил өмсөх хувцсаа аваарай. 

Ягаан өнгөний уусалттай хувцас

Хүнийг хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг хэмээх үг байдаг. Тиймээс бүсгүй та өөрт тохирох дэгжин хувцаснуудыг сонгож, эрхэмсэг, ялдам байдлаа тодотгож, загварын хандлагатай хөл нийлүүлэн алхаарай. Гоё, сайхан хувцасласан байхад царай төрх цаанаасаа гэрэлтэж, үзэсгэлэнтэй болгодог байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()