1
Үтрээнээс цус гарах
Цэвэршсэн эмэгтэй хүн хэзээ ч цус алддаггүй. "Хэрэв цэвэршсэн эмэгтэйгээс цус гарч байгаа бол энэ яагаад ч хэвийн үзэгдэл биш" гэж "Spectrum Health Medical Group"-ийн доктор Жулиан Шинк (Julian Schink) үздэг. бөгөөд шалтгаан нь дааврын тэнцвэргүй байдлаас үүдэлтэй байж болох ч, савны хорт хавдрын шинж байж ч мэдэх аюултай ажээ. Мөн ямар ч насны эмэгтэйгээс доошоо цус шүүрэх нь ихэнх тохиолдолд эдгээж болох өвчнөөс болсон байдаг ч, умайн хүзүү болон "фаллопиеийн гуурс"-ын хорт хавдар байж мэдэх билээ.
2
Биеийн жин огцом буурах
Ихэнх тохиолдолд өдөр болгон фитнест явж, амтат хоолноосоо татгалзсанаар хүн жин хасдаг. Гэхдээ ийм хүчин чармайлт гаргалгүйгээр нэлээд хэдэн кг-ийг хаяж орхивол та баярлах бус, анхаарлаа хандуулах хэрэгтэй болов уу. Доктор Шинк: "Огцом жин хасагдах нь бүдүүн гэдэсний хорт хавдартай холбоотой. Гэхдээ бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байдаг тул хүн бүр 10 жилд нэг удаа шинжилгээ өгч, эмчид үзүүлэх ёстой юм. Мөн залуу охид, бүсгүйчүүд дааврын өөрчлөлт, бамбай булчирхай, чихрийн шижингээс болж жин хасах тохиолдол бий" гэж хэмээжээ.
3
Их хэмжээгээр шээх
Шөнө дунд босч бие засах төвөгтэй байдаг шүү дээ. Тэгвэл шөнийн цагаар гурваас олон удаа бие засч байвал энэ нь ямар нэг зүйл буруутсаныг илтгэж байгаа юм. Шалтгаан нь хэвлий хавьд ямар нэг хавдар үүсч, давсгийг шахаж байгаагаас үүдэлтэй байж болно. Гэхдээ хавдар болгон хортой биш тул та тэгтлээ айх хэрэггүй. Мөн чихрийн шижин өвчний үед ч давсаг сулардаг ажээ.
4
Хэвлийгээрээ хөөх
Хоол идсэний дараа хүний гэдэс томрох нь хэвийн үзэгдэл ч гэлээ, хоол идээгүй үед хөөсөн мэт том байвал өндгөвчинд хавдар үүссэний шинж байж магадгүй юм. 70 эмэгтэй тутмын нэг нь өндгөвчний хорт хавдар тусдаг бөгөөд хэдийгээр ховор тохиолддог өвчин ч гэлээ эмчид тогтмол үзүүлж байхад илүүдэхгүй болов уу.
5
Байнга ядарч, сульдах
Бид энд хоёр өдөр амарсны дараа даваа гаригт хүний идэвхи буурдгийг бус хичнээн ч их унтсан тайлагддаггүй ядаргааны тухай ярьж байгаа юм. Зарим тохиолдолд ийм ядаргаа нь савны, эсвэл ходоод гэдэсний хорт хавдраас үүдэлтэй байх магадлалтай. Мөн бамбай булчирхайн шүүрэл, сэтгэл гутрал болон сэтгэл санааны байдлаас болоод хүн ядарч сульддаг аж. Гэхдээ л та хангалттай нойр авч байгаа хэрнээ ядраад байвал эмчид хандах нь зүйтэй юм.
6
Хөл хавагнах
Хэрэв таны хөл хавагнасан бол яаралтай эмчид хандах хэрэгтэй. Хөл хавагнах нь цус бүлэгнэлээс болдог бөгөөд энэ нь уушгинд хүрч, улмаар аминд аюул учруулж мэдэх юм. Цус бүлэгнэх нь дааврын илүүдэл, эсвэл жирэмсний үеийн эмнээс болохоос гадна нойр булчирхай, бүдүүн гэдэсний хорт хавдраас үүдэлтэй ажээ.
7
Гэдэс эвгүйрхэх
Дотор муухайрч, бөөлжис цутгахад дуртай хүн гэж үгүй. Гэхдээ энэ байдал олон хоног үргэлжилдэггүй тул таны дотор байнга муухайрдаг бол өндгөвч, бүдүүн гэдэсний хорт хавдраас болж биеийн бүтэц тань өөрчлөгдсөнөөс болсон байх магадлалтай юм.
8
Үтрээ загатнах, хорсох, өнгө нь хувирах
Ихэнх бүсгүйчүүд маань нууц газар нь ямар харагддагийг мэдэх байх. Харин мэдэхгүй нэгэн нь толь аваад хараарай. Эрүүл эрхтэн ягаан өнгөтэй байдаг бөгөөд өнгө нь хувирсан бол ямар нэг зүйл болохгүй байгаагийн шинж юм. Хамгийн түрүүнд бэлгийн уруулын өнгө өөр болдог бөгөөд хэрэв эмчилгээ хийлгэхгүй бол хорт хавдартай болох аюултай ажээ.
9
Аарцаг өвдөх
Бага зэргийн өвдөлтийг ихэвчлэн бүсгүйчүүд маань тоодоггүй. Гэхдээ аарцаг хэзээ ч, бүр өчүүхэн хэмжээгээр ч өвдөх ёсгүй юм. Тиймээс аарцаг гэнэт огцом янгинаж өвдөж юм уу, хөндүүрлэж өвдөх нь өндгөвчний хорт хавдрын шинж байж мэдэх гэнэ шүү.
Эмзэг, нандин охид бүсгүйчүүд минь биеэ хайрлаж яваарай. Өнөөдөр биш ч гэлээ, маргааш та ээж болж, энхрий бяцхан үрээ тэврэн, орчлонгийн зүйрлэшгүй жаргалыг эдлэх болно шүү дээ. Эмэгтэйчүүдтэй холбоотой ямар ч өвчнийг бага гэж орхиж болохгүй бөгөөд дээрх бяцхан гэмээр шинж тэмдгүүдийг анхаарч, биеэ чагнаж яваарай. Танд эрүүл энх, аз жаргал хүсье.