Хувцас загварын ертөнцөд шуугиан тарьж буй “ороолт”

Хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээг хангаж байдаг хувцас хэрэглэл дундаас ороолт нь хамгийн чухал зүйлсийн нэг байдаг билээ. Нэн ялангуяа хүйтэн, сэрүүний улиралд ороолт тав тухыг мэдрүүлж, дулаан байлгадаг. Харин бидний бэлтгэсэн дараах мэдээлэлд гарах ороолт нь энгийн ороолтуудаас тэс өөр бөгөөд олон янзаар өмсөж болдгоороо давуу талтай юм. Ингээд ид шидтэй ороолттой хамтдаа танилцацгаая.

Хувцас загварын ертөнцөд шуугиан тарьж буй “ороолт”

1 Цамц болгон өмсөх

"Hoodie" буюу юүдэнтэй цамц болгож өмссөн ч болох бөгөөд цээжин хэсгээ ил гаргаж, гялтганасан зүүлт зүүвэл та бүр илүү гайхалтай харагдах болно.

Цамц болгон өмсөх

Хэрвээ хүсвэл мөрөө халхалсан цамц болгон өмсөх ч боломжтой.

Ийм байдлаар цамц болгон өмсөх нь илүү дээр ч юм уу?

Гоё харагдахгүй байна гэж үү?

2 Даашинз болгон өмсөх

Үнэхээр ид шидтэй ороолт байгаа биз? Хэрвээ та хүсвэл даашинз болгон өмсөх боломжтой.

Даашинз болгон өмсөх

Нэг мөрөө ил гаргасан даашинзууд эмэгтэй хүнийг бүр ч илүү халуухан харагдуулдаг. Тэгвэл уг ороолтыг ашиглан та ч мөн халуухан харагдах боломжтой байх нь ээ.

Хоёр мөрөө хоёуланг нь ил гаргасан загвартай даашинз болгон өмсөөд үзээрэй.

3 Хантааз болгон өмсөх

Хантааз болгоод өмсчихвөл бас л чамин харагдуулж байгаа биз?

Хантааз болгон өмсөх

4 Давхар ороох

Уг ороолтыг давхар ороосноор даарч хөрөхгүйгээс гадна, тав тухыг мэдрэх болно. Мэдээж хэрэг таны гоо үзэсгэлэнг улам чимнэ гээд бод доо?

Давхар ороох

5 Энгийн байдлаар ороох

Хувцас, загварын ертөнцөд ийм байдлаар ороохыг "Classic Scarf" буюу "Сонгодог ороолт" хэмээн нэрлэдэг бөгөөд таныг дэгжин, чамин харагдуулах болно. 

Энгийн байдлаар ороох

Танд уг ороолтыг ямар байдлаар өмсвөл илүү таалагдаж байна?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()