Дэлхийн брэндүүд гоо сайхны хэмжүүр өөрчлөгдсөнийг хүлээн зөвшөөрлөө

Цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр юмс бүхэн хувьсан өөрчлөгддөг гэдгийг бид олон зүйлээс харж болох билээ. Заримдаа бүр хуучны зүйлс орчин цагт олны дунд моод болох тохиолдол ч байдаг. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ зориулан гадны алдартай дотуур хувцасны брэндүүд зар сурталчилгааны бодлогоо өөрчилж, маркетингийн салбарт цоо шинэ хувьсал авчирч буй тухай өгүүлэх нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Дэлхийн брэндүүд гоо сайхны хэмжүүр өөрчлөгдсөнийг хүлээн зөвшөөрлөө

1 "ModCloth"

Уг компани усны хувцаснуудаа олон нийтэд сурталчилахдаа фото моделиудаас илүүтэйгээр өөрсдийнхөө ажилчдыг ашиглахаар шийджээ. 

"ModCloth"

Компаний гүйцэтгэх захирал Сюзан Грегг Когер (Susan Gregg Koger) энэхүү санааг анх гаргаж ирсэн бөгөөд энэ нь түүнд чамгүй их ашиг орлогыг авчирсан байна.

2 "Lonely"

Шинэ Зеланд улсад дотуур хувцасны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг уг газар улсынхаа өнцөг булан бүр дэх бүсгүйчүүд дундаас сонголт хийж, хамгийн энгийн, эгэл жирийн эмэгтэйчүүдийг нүүр царайгаараа тодруулсан байна. 

"Lonely"

Үүний гол зорилго нь уг дотуур хувцаснууд бүхий л эмэгтэйчүүдэд тохирно гэдгийг харуулахыг хүссэн гэнэ. 

3 "Naja"

Харин уг брэндийн хувьд үүсгэн байгуулагчид болох Каталина Гиралд (Catalina Girald) болон Гина Родригез (Gina Rodriguez) нар сүүлийн үеийн дотуур хувцаснуудаа сурталчилахдаа орон орны бүсгүйчүүдийг оролцуулжээ. 

"Naja"

Энэ нь хүмүүст уг брэндийн дотуур хувцсыг өмссөн ямар ч арьстай, шашин шүтлэгтэй, түүх соёлтой эмэгтэй байсан хэнээс ч дутахгүй ялдам харагдана гэсэн санааг илэрхийлэхийг хүссэнтэй холбоотой ажээ.

4 "American Apparel"

Харин уг компани нүүр царайгаараа өдгөө 62 насыг зооглоод буй Жэки О'Шаунесси (Jacky O'Shaughnessy) гэх бүсгүйг сонгосон бөгөөд маркетингийн менежер нь энэ талаар "Бид зөв сонголт хийсэн. Учир нь манай дотуур хувцаснууд нас насны эмэгтэйчүүд өмсөхөд тохиромжтой болохоос биш, дан ганц залуухан охидод зориулаагүй юм" гэжээ.

"American Apparel"

5 "Curvy Kate"

Их Британийн дотуур хувцасны алдарт "Curvy Kate" брэнд хүмүүсийн хэлж заншсанаар "Plus-Size" буюу махлаг охид, бүсгүйчүүдийг фото моделиудаараа сонгожээ.

"Curvy Kate"

Түүнээс гадна "Plus-Size" модель Гемма Фланаган (Gemma Flanagan)-ийг тэргэнцэр дээр суулгаж, дотуур хувцас сурталчилсан нь хөгжлийн бэрхшээлтэй олон эмэгтэйчүүдийн сэтгэлийг хөдөлгөж, урам зориг өгсөн явдал болсон байна.

6 "Aerie"

Америкийн алдарт дотуур хувцасны брэнд ч гэсэн бусад компаниудын адилаар зар сурталчилгааны бодлогоо өөрчилсөн юм.

"Aerie"

Компаний гүйцэтгэх захирал Женнифер Фойл (Jennifer Foyle) хэлэхдээ "Эмэгтэй хүн ямар галбиртай, ямар царайтай байх нь тийм ч чухал биш. Учир нь эмэгтэй хүн бүр гоо үзэсгэлэнтэй шүү дээ. Тиймээс бид олон төрлийн галбир, царай төрхтэй бүсгүйчүүдтэй хамтарч ажиллах шийдвэр гаргасан" хэмээн хэлсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()