1
Майли Сайрус "Miley Cyrus"-ийн биед хүрсэн үзэгч
Майли Сайрус "Disney"-ийн гэм зэмгүй цагаахан охин байснаа бусдын анхаарлыг татахын тулд секс үзүүлбэрээр бөмбөгдөх болсон. "VMA"-ээс өмнө түүний тухай бичсэн мэдээ 313 байсан бол "VMA"-ийн дараа 1600 болтлоо өссөн тул Майли алдартай байхын тулд “Bangerz” нэртэй цомгоо гаргаж, бөмбөгөн дээр нүцгэн суусан билээ. Түүний бүхий л тоглолтууд алдартай байдаг ч, нэгэн тоглолтынхоо үеэр дуулж байх үед нь үзэгчид түүний биед хүссэнээрээ хүрч байжээ. Майли үүнийг үзэгчид бичиж авч байгааг, бас "Youtube"-д тавина гэдгийг ч сайн мэдэж байсан ч, тоогоогүй юм. Магадгүй дараагийн удаа Майлигийн биед хүрэхийн тулд тоглолтынх нь тасалбарыг худалдан авагчид нэмэгдэх ч юм билүү?
2
Рэй Жэй (Ray J)-ийн дуу
Ким Кардашян (Kim Kardashian)-ийн хуучин найз залуу алдарт секс бичлэгийн хамтрагч Рэй Жэй “I Hit It First” нэртэй дуу гаргасан билээ. Дууны үг нь "тэр олон рэппертэй байсан ч, би анхных нь" гэсэн утгатай юм. Хэдийгээр Рэй Жэй хуулийн холбогдолтой асуудал үүсэх вий гэсэндээ дуугаа Кимийн тухай биш гэсэн ч, дууны зураг нь Кимийн нүцгэн зургийг эвлүүлсэн нь хэний ч нүдэнд илхэн байдаг аж. Дуу нэрд гарч чадаагүй бөгөөд энэ нь ч дээр байсан биз ээ. Гэсэн ч салалтаараа мөнгө олох гэсэн тун ядмаг оролдлого болохыг дэлхий дахин хүлээн зөвшөөрдөг юм.
3
Алис Викандер "Alicia Vikander"-ийн цахим хуудас
Жүжигчин Алис Викандер алдарт "Ex Machina" кинонд "Ava"-ийн дүрийг бүтээсэн билээ. Кино гараад удаагүй байхад "Ava"-ийн нэрээр "Tinder" хуудас бий болсон ба жүжигчин маань тун ч үзэсгэлэнтэй бүсгүй тул залуус түүнтэй харилцахын тулд ихэд хошуурах болсон юм. "Ava" залуустай мэндчилээд хэдэн асуултанд хариулахыг хүснэ. Хамгийн түрүүнд "Та дурлаж байсан уу?" гэсэн асуулт тавих бөгөөд хэдэн асуултын дараа өөрийнх нь "Instagram" хуудас руу зочлохыг урина. Энэ үед хүмүүс "Ava" жинхэнэ байгаагүйг ойлгодог байжээ. Тус хуудас нь киноны гайхалтай сурталчилгаа болсон төдийгүй, "Ava"-ийн "Instagram" хуудсанд ихээхэн хэмжээний дагагч нэмж өгсөн билээ.
4
Ким Кардашян, Кэни Уэст (Kanye West), Тэйлор Свифт (Taylor Swift) нарын дайсагнал
Ким Кардашян, Рэй Жэй нарын секс бичлэгээс болж Ким олны анхаарлыг зогсолтгүй өөртөө татах болсон билээ. Тэгвэл түүний нөхөр болон Тэйлор Свифт нарын дайсагнал 2009 оны "VMA"-ийн үеэс эхлэлтэй. Гэхдээ хэсэг хугацааны дараа тэд эвлэрч, Уэст Тэйлорт цэцэг илгээснийг нь "Instagram"-даа бичиж, хамгийн сайн найзууд гэдгээ зарлаж байлаа. Харин дараа нь Уэстийн "Famous" дуу гарч, Тэйлор уурлан, би ийм дуу бичихийг зөвшөөрөөгүй гэсэн бол Ким дууны тал дээр харилцан зөвшөөрснийг нь нотлох бичлэг олонд цацаж орхисон билээ.
5
Кристен Стюарт "Kristen Stewart"-ын араар тавилт
Кристен Стюарт "Snow White and the Huntsman" киноны найруулагч Руперт Сандерс (Rupert Sanders)-тай амрагийн холбоотой болж, Роберт Паттинсон (Robert Pattinson)-той 4 жил үргэлжилсэн харилцаагаа төгсгөж орхисон билээ. Гэхдээ хамгийн гол нь "The Twilight" киноны хосууд маань жинхэнэ байгаагүй юм. Киногоо сурталчилж, илүү их тасалбар зарахын тулд тэд "Bella", "Edward" нарын хайр сэтгэлийг жинхэнэ мэт харуулж, бодит амьдрал дээр хүртэл дүрдээ тоглож байсан нь тэр ажээ. Хэд хэдэн эх сурвалжаас гадна жүжигчид өөрсдөө ч гэсэн харилцаагаа жинхэнэ байгаагүй гэж баталдаг бөгөөд 2016 оны ярилцлагын үеэр Кристен Стюарт "би дахин хэзээ ч хүмүүст таалагдах зохиомол явдлын нэг хэсэг баймааргүй байна" гэж хэлсэн удаатай. Сандерстай холбоотой явдал нь "Snow White and the Huntsman" киноны сурталчилгаа байсан уу, жинхэнэ байсан уу гэдгийг баттай мэдэх аргагүй ч, эл явдлаас болж Сандерс эхнэртээ хаягдаж, Паттинсон Стюарт хоёрын хуурамч харилцаа төгсгөл болсон нь үнэн юм.
6
Бейонсэ (Beyonce), Жэй Зи (Jay Z) нарын салалт
"Lemonade" нэртэй цомгийнхоо турш Бейонсэ нөхрийнхөө үнэнч эсэх талаар эргэлзсэн шүлэг уншдаг. Энэ нь олон сонсогчдыг Жэй Зи эхнэртээ үнэнч бус хандаж байгаа юм биш биз?, Тэд салах гэж байгаа юм болов уу? гэсэн бодол төрүүлсэн нь гарцаагүй юм. Тус дуу нь сээтэгнүүр нөхөртөө анхааруулга өгч байгаа утгатай хэдий ч, хамгийн гол нь хосууд салаагүй бөгөөд энэ хов живийн ачаар "Lemonade" цомог маш олон хувь борлогдсон билээ.
7
Мадонна (Madonna), Бритни Спийрс (Britney Spears) нарын үнсэлт
"MTV"-ийн хөгжмийн шагнал гардуулах ёслолын 20 жилийн ой дээр Мадонна, Бритни хоёрын үнсэлцсэнийг санаж байгаа биз дээ? Гэхдээ энэ нь ердөө л анхаарал татах арга байсан билээ. 1984 онд "Like A Virgin," дуугаа дуулсан шиг хуримын даашинзтай гарч ирэх юм шиг сэтгэгдэл төрүүлж Мадонна үзэгчдийг бяцхан хүлээлтэд автуулсан ч, эсрэгээрээ тэр гурван хос хослол өмсөж, Бритни, Кристина Агилера (Christina Aguilera) нар хуримын даашинз өмсөн тайзан дээр гарч ирсэн юм. Тэгээд ч Бритнитэй үнсэлцэхээс өөр анхаарал татах арга байна гэж үү?
8
Тэйлор Свифт, Том Хидлстон (Tom Hiddleston) нарын богинохон үерхэл
Тэдний харилцаа жинхэнэ байсан гэж бодсон уу? Гэвч үнэндээ энэ нь Том Хидлстоны нэр хүндийг өсгөх, Тэйлор Свифт, Калвин Харрис (Calvin Harris) нарын бүтэлгүй сүйг мартуулах оролдлого байсан юм. Тэдний харилцаа ердөө гуравхан сар үргэлжилсэн бөгөөд эхний 20 хоногт нь тэд хаа сайгүй хөтлөлцөн алхаж, папарацийн дуранд өртсөн билээ. Тэйлор Свифт зуны турш өөрийг нь дагасан таагүй хэл амнаас ингэж зайлсхийхийг оролдсон нь баталгаатай юм.
9
Жакин Финикс (Joaquin Phoenix)-ийн галзуурал
Жакин Финикс жүжиглэхээ больж, рэппер болно гэж шуугиан тарьсныг зарим үзэгчид маань мартаагүй байж мэдэх юм. Финикс холливуудын олон жүжигчдийн адилаар архи, хар тамхинд донтсон байсан ба Маяамигийн шөнийн клубт үглэж чадахгүй, тайзнаас унаснаас гадна нэгэн шоуны үеэр ганц хоёрхон үгээр хариулт өгч байсан юм. Мөн жин нэмж, хууз тавьж, үсээ ургуулаад үзэгчдэд галзуурсан юм шиг сэтгэгдэл төрүүлсөн нь хүмүүс түүний үнэн, худлыг нь ялгахгүй болоход хүргэсэн байна. Гэхдээ үнэндээ эдгээр үйлдэл нь Кэси Аффлек (Casey Affleck)-ийн найруулсан өөрийнх нь тоглосон инээдмийн "I'm still here' нэртэй киноны сурталчилгаа байсан нь хожим ил болсон ажээ.
10
Кэти Холмс (Katie Holmes), Том Круз (Tom Cruise) нарын гэрлэлт
Тэдний сүй тавьснаа зарлахад хүн болгон л хуурамч гэж бодож байсан билээ. Учир нь Том Круз холливуудад дөнгөж од болж яваа бяцхан бүсгүйчүүд дээр очиж "гэрээгээр хуримлах"-ыг санал болгож, оронд нь алдар нэр, мөнгө өгдөг гэсэн цуу яриа байдаг. Хамгийн аймшигтай нь энэ яриа нэгэн талаараа үнэн бөгөөд "Church of Scientology" нэртэй газар Томд боломжит сүйт бүсгүйчүүдийг танилцуулдаг байсан аж. Гэсэн ч харамсалтай нь Кэти тэдний бодсон шиг сайн байсангүй, 5 жилийн дараа Томоос салсан ба охиноо өөртэйгээ цуг авч одсон билээ.
11
Саша Барон (Sasha Baron)-ийн дарангуйлал
Саша Барон киногоо хаа явсан газраа хөгжилтэй байдлаар сурталчилдгаараа олонд алдартай. "Bruno" киноныхоо сурталчилгааны үеэр тэрбээр алдарт реппер Эминем (Eminem)-ийн дээрээс унасан бөгөөд реппер ч дүрдээ сайн тоглож, ундууцсан дүр үзүүлсэн юм. Түүний сурталчилгаанууд хөгжилтэй хэрнээ тэвчээр барам байдаг ч, "The Dictator" киноныхоо сурталчилгааны үеэр 2012 онд Оскарын шагнал гардуулах ёслол дээр нэгэн бумбатай ирсэн ба дотны найз Ким Жон-Ил (Kim Jong Il)-ийн чандарыг авч яваа юм гэж хэлсэн бөгөөд үүнийгээ хөтлөгч Райн Сийкрэст (Ryan Seacrest) рүү цацаж орхисон юм. Хөтлөгч түүний хошин үзүүлбэрт багтаагүй байсан тул уурлаж, дараа жил нь түүнээс ярилцлага авахаас татгалзсан билээ.
12
Кэни Уэст, "50 cent" нарын мөрий
Хоёр реппер маань 2007 онд нэр хүнд буураад байсан тул найрал хөгжимтэй хамтарсан цомог гаргахаар болсон юм. 50 cent нэгэн ярилцлагынхаа үеэр "Кэни Уэстийн дуу 9-р сарын 11 гэхэд минийхээс илүү борлуулалттай байвал би дахин дуу бичихгүй, дуулахгүй" хэмээн мөрий тавьсан удаатай. Гэтэл Кэнигийн цомог 125000-р илүү хувь зарагдсан юм. Гэхдээ тэдний хэн нь ч урлагийн ертөнцийг орхих бодолгүй байсны дээр дээрх үг нь ердөө сурталчилгаа байсан нь ил болсон билээ.
13
Хайди Монтаг (Heidi Montag)-ийн хагалгаа
Хайди Монтаг болон Спенсер Пратт (Spencer Pratt) нараас илүү нэр алдар горилогчид байдаг болов уу? Хоёр жүжигчин "The Hills" цувралын үеэр болзож эхэлсэн бөгөөд цуврал цуцлагдмагц сэтгүүлийн нүүрэнд гарахын тулд бүхий л арга чаргыг хэрэглэж эхэлсэн юм. Тэд хуурамчаар салж, секс бичлэгээ алдсан дүр эсгэж, хуучин кино багийнхныхаа талаар элдэв худал цуу ярих гээд л бүгдийг хийсний дотор хамгийн алдартай нь Хайди мэс ажилбар хийлгэсэн гэх яриа нь билээ. Тэрбээр чих, хөх, нуруундаа 10 орчим гоо сайхны хагалгаа хийлгэсэн гэх бөгөөд дуртайяа ярилцлага өгч, зургаа авахуулж байсан юм. Харин удалгүй хүмүүс түүний энэ ярианаас уйдаж эхлэх үед Хайди мэс ажилбар хийлгэсэндээ харамсаж явдгаа ярьж гарсан билээ. Мэс ажилбар хийлгэх нь тун аюултай, эрсдэлтэй алхам учраас Хайди хагалгаа хийлгэсэндээ харамсаж байна гэж ярьсанд нь итгэхээс өөр арга зам үзэгчдэд үлдээгүй юм.
14
Лэйди Гага (Lady Gaga)-ийн махан даашинз
Лэйди Гага 2010 оны "VMA"- ийн үеэр махан даашинз өмсөж ирснийг манай уншигчид мартаагүй биз ээ. Түүний гоёл чимэглэл, гутал нь хүртэл түүхий мах байсан боловч амьтдын эрхийг хамгаалагч байгууллагуудын зүгээс хатуухан шүүмжлэлд өртсөн удаатай. Гэхдээ л Гага гандан бууршгүй нэгэн бөгөөд "Grammy"-ийн тайзнаа аварга том өндөгнөөс гарч ирж, "Judas" дууныхаа клипээр католик шашинтнуудыг уурлуулаад авснаас гадна одоо Дональ Трамп (Donald Trump)-ийн цамхгийн гадна эсэргүүцлийн жагсаалд оролцож яваа ажээ.
15
Жон Леннон (John Lennon), Ёоко Оно (Yoko Ono) нарын энх тайвны ор
Хамгийн алдартай "PR"-ийн нэг бол яах аргагүй Жон Леннон, Ёоко Оно нарын бал сарын "Энх тайвны төлөөх ор" юм. Тэд хуримынхаа дараа Амстердамын зочид буудалд 7 хоносон бөгөөд хэвлэл мэдээллийнхнийг өрөөндөө урьж, цэцэг болон гараар бичсэн уриа лоозонтой орноосоо огт холдолгүйгээр, унтлагын хувцастайгаа энх тайвны талаар зөвлөлдсөн байна. Гэхдээ харамсалтай нь эл үйлдэл нь олон нийтийн анхаарлыг энх тайван руу чиглүүлэх бус хосуудын өөрсдийнх нь харилцаа руу хандуулж орхисон билээ.
Одууд жигтэй хачин үйлдлээ өөрт ашигтайгаар эргүүлж, эвгүй байдлаас хялбархан мултарч чадах юм. Үүний зэрэгцээ олны танил хүмүүсийн хийж буй үйлдэл, хэлж байгаа үгэнд итгэх аргагүй ч юм шиг санагдмаар. Ямартай ч бидний бичсэн жигтэй хачин тохиолдлууд уншигчдын маань мэлмий, оюуныг баясгаж чадсан биз ээ.