1. Таны "share" хийсэн мэдээтэй холбоотой зүйлс "Newsfeed" дээр тань илүүтэй их харагддаг. Та техник технологитой холбоотой мэдээ "share" хийсэн бол тийм төрлийн мэдээ хамгийн их харагдана гэсэн үг юм.
2. Нэг сэдвийн дагуу таван "Post" хийхэд зөвхөн тэр сэдвийн мэдээ танд харагдана. Хэрэв та газар хөдлөлтийн тухай мэдээ оруулсан бол хэдхэн хоромын дотор таны "Newsfeed" газар хөдлөлтийн талаар мэдээг шүүн харуулах ажээ.
3. Зөвхөн найзынхаа хүрээнээс гарч олон нийтэд өөрийн "Post"-ийг харуулах боломжтой. Зарим мэдээгээ "Public" тохиргоотой оруулбал, танихгүй олон хүнд таны мэдээ харагдаж эхэлснийг та анзаарах болно. Мөн та оруулах "Post" бүрээ хэнд харуулах үгүйгээ шийдэж болдог юм шүү.
4. Та өөрийнхөө талаар мэдээллийг тогтмол шинэчилж, олон нийтэд харагдахаар тохируулаарай. Олон хүн таныг "Facebook"-ээс яаж олохоо мэдэхгүй байж болох юм.
5. Дотны найзуудаа "Close Friends" жагсаалтанд оруулбал тэдний "Post"-ийг хамгийн түргэн шуурхай, илүүтэй ихээр харах болно.
6. Фэйсбүүкт идэвхитэй байдаггүй найзуудаа хасаарай. Учир нь фэйсбүүк таны "Post"-ийг хязгаартай хүмүүст харуулдаг юм. Гэтэл хэзээ ч "Like", "Share", "Comment" бичдэггүй хүмүүс таны найзын зайг эзлээд сууж байх ямар хэрэг байх вэ дээ.
7. Бусад хүмүүсийн таалагдсан пост дээр "Like", "Share", "Comment" бичиж байгаарай. Тэгвэл "Facebook" таныг ямар төрлийн мэдээнд дуртай болохыг олж мэдээд, танд тэр дагуу мэдээ харуулдаг болно.
8. Хармааргүй байгаа зүйлээ нуучихаж болдог ажээ. Та сельфи, хэт уран цэцэн сургааль, эсвэл насанд хүрэгчдийн мэдээ харахыг хүсдэггүй бол "Post" бүр дээр "I don’t want to see this" гэсэн товч байдгийг дархад л хангалттай. Тэгвэл цаашид тиймэрхүү төрлийн мэдээ танд харагдахгүй болох билээ.
9. Яршигтай мэдээ оруулдаг хүнийг "Unfollow" хийгээрэй. Тэгвэл "timeline" дээр гарч ирэх тэр хүмүүсийн мэдээ хамаагүй багасна. Мөн найз хэвээрээ байгаа тул хүссэн үедээ ороод үзчихэж болно шүү дээ.
10. "Facebook"-ийнхээ тохиргоо бүрийг сар тутам шалгаж байгаарай. Ялангуяа гар утасны аппликэйшнүүдийнхээ тохиргоог шалгаж байх нь чухал юм. Утаснаасаа аппликэйшн устгаад дахин суулгах үед "Facebook" дээрх тохиргоо өөрчлөгдөж орхидог.
11. Нууцлалын тохиргоог бүгдийг нь хийх нь зүйтэй. Учир нь таны хаягийг хакердах гэж оролдох үед давах шат дамжлага нь олон байх тусам гэмт этгээдийн таны хаяг руу орох боломж нь багасах юм.
12. Найзынхаа тоог өсгөмөөр байвал дор хаяж таны 10 пост "Public" тохиргоотой байх ёстой. Учир нь зөвхөн сельфи оруулдаг хүнийг найзаар бүртгэж авах нь цөөн байдаг ажээ.
13. Хүмүүс таны зөвшөөрөлгүйгээр таны "Timeline" дээр "Post" үлдээж болохгүй болгоорой. Ийм мэдээнүүд ихэвчлэн ёс зүйгүй байдаг болоод тэр шүү дээ.
14. Багаар бодож 400 найзтай байгаарай. Тэгвэл таны мэдээллийн эх сурвалж хамаагүй сайжрах юм.
15. Хэдийн 5000 найзтай болсон хүнтэй найз болохын тулд та хоёрын дундын найз дор хаяж 50 байх ёстой. Учир нь 5000 найзтай болсон хүн найз нэмэх аргагүй болсон байдаг тул хамгийн түрүүнд харилцан найз нараа хардаг ажээ.
16. Хэрэв та хэн нэгний оруулсан мэдээг тогтмол харж байхыг хүсвэл долоо хоногт дор хаяж нэг удаа "Profile" руу нь орж байх хэрэгтэй. Учир нь "Facebook"-ийн алгоритмын дагуу, таны хамгийн сонирхсон хүний пост "Newsfeed" дээр олон харагддаг билээ.
17. Гар утсан дээрээ байршлын тохиргоог хийж өгвөл танд ойрхон байгаа найзуудыг харуулдаг давуу талтай.
18. "Comment"-д тохиргоо хийснээр илүү олон сэтгэгдэл авч олон хүний таалалд нийцсэн сэтгэгдлийг унших боломжтой. Цаг зав хэмнэж байгаа биз?...
19. "Facebook"-ийн зүүн талд гарч ирдэг жагсаалтуудыг та баруун талд байх бяцхан туслах цэсээрээ өөрт хүссэнээрээ тохируулж болдог билээ.
20. Хоол ямар нэг амтлагч, хачиргүй бол хичнээн амтгүй байдаг билээ дээ. Та зөвхөн хүүхдийнхээ зургийг оруулдаг бол хүүхэдгүй хүмүүс танаас зайгаа барьж мэднэ. Зөвхөн сельфи оруулдаг бол таныг зөвхөн өөртөө хайртай юм байна гэж хүмүүс бодно. Та хүмүүст юугаараа, яаж танигдахыг хүсч байна вэ? Үүнийгээ сайтар бодож байгаад нэг төрлийн бус олон төрлийн "Post" оруулж, давуу тал, мэдлэг боловсролоо ч харуулж болох юм.
Таны бодлоор хамгийн хэрэгтэй нь аль нь вэ?