1
Спикер
Компьютрийн спикерийг цэвэрлэхдээ хувцасны тоос, шороо авагчийг ашиглаж болдог бөгөөд нүд ирмэхийн зуур гайхалтай үр дүнг үзүүлэх болно.
2
Чихэвч
Утасны чихэвчийг сойзоор цэвэрлэвэл илүү тохиромжтой байдаг гэдгийг та мэдэх үү?
Мөн чихэвчний утсыг цэвэрлэхдээ баллуур ашиглаарай.
Харин чихэвчний оролтыг шүдний эмнэлгүүдэд хэрэглэгддэг сойзоор цэвэрлэж байгаарай. Гэхдээ үүний тулд чихэвчээ ямар нэгэн зүйлд залгаагүй байх шаардлагатай гэдгийг мартаж болохгүй шүү.
3
Компьютрийн гар
Ямар ч хамаагүй наалт ашиглан компьютрийн гараа цоо шинэ мэт болгох боломжтой байх нь ээ.
4
Дэлгэц
Компьютер болон гар утасны дэлгэцийг хэрхэвч 00-ын цаас юм уу, эсвэл салфеткаар арчиж болохгүй. Харин үүний оронд зориулалтын алчуур болон зөөлөн даавуугаар арчих хэрэгтэй юмсанж.
Кофены шүүгч ашиглан компьютрийнхээ дэлгэцийг цэвэрлэж байгаарай. Ингэвэл ямар нэгэн гэмтэл учруулахгүйгээс гадна, үр дүнтэй байдаг байна.
5
"USB" оролт
"USB" оролт ашиглан бид өдөр тутмынхаа амьдралд олон асуудлуудыг шийддэг билээ. Тэр ч үүднээсээ төрөл бүрийн флаш диск, "USB" утас хийсээр байгаад амархан бохирддог. Тэгвэл үүнийг цэвэрлэх хамгийн хялбар арга бол картонон цаасан дээр тоос, шороо цэвэрлэх боломжтой ямар нэгэн материал цавуугаар нааж, "USB" оролт руугаа хийж, цэвэрлэхэд л болно.
6
Гар утас болон таблетны дэлгэц
Хөвөн даавуугаар таблет болон гар утасныхаа дэлгэцийг арчиж, цэвэрлэх нь хамгийн үр дүнтэй арга гэдгийг та мэдэх үү? Үүний тулд даавуундаа бага зэрэг этилийн спирт шингээгээрэй.
7
"MP3", "iPod"-ний дэлгэц
Хэрвээ хөгжим тоглуулагчийнхаа дэлгэцэн дээр ямар нэгэн зураас гаргачихсан бол хумсны лак ашиглахад л ямар ч асуудалгүй болох юм.
8
Утасны завсрын хог, шороо тоос
Утасны завсар удаан хугацаанд цэвэрлээгүйгээс болоод хог, шороо тоос орчихсон байдаг шүү дээ. Тэгвэл та сойзоор гар утсаа цэвэрлээрэй.