1
Сэтгэл санаа өөдрөг болно
Цагаа олсон ганцхан тэврэлт хүний тэр өдрийн үйл бүтээмжинд сайнаар нөлөөлдөг. Бүр амьдралд хандах хандлагыг нь ч өөрчилж мэднэ. Гэхдээ зөвхөн тэврүүлж байгаа хүнд л сэтгэл санааны өөрчлөлт гардаггүй. Тэвэрч байгаа хүнд хүртэл сайхан санагдаж, хоёр хүн илүү их ойлголцож, сайн нөхөд болох эх үндсээ тавьдаг ажээ.
2
Өвдөлт намжаана
Тэврэлтийн үед тархинд окситоцин даавар ялгарч, ээжүүд төрөлтийн өвдөлтөө хүртэл мартдаг. Тиймээс тэврэлдэж байгаа хүмүүс бүхий л сөрөг бодол, өвдөлт зовлонгоо мартаж, аливааг сайн сайхан, өөдрөгөөр харж эхэлдэг гэнэ.
3
Даралт бууруулна
Тэврэлтээр зөвхөн хүний сэтгэл санаанд өөрчлөлт гарах бус бие махбод хүртэл өөрчлөгддөг. Хүнтэй тэврэлдэх үед хүний арьсны мэдрэгчүүд дохио хүлээн авч, биеэр дамжуулан тархинд илгээдэг. Ийм аюулгүй мэдрэмж бүхэл биеэр тархсанаар хүний булчин шөрмөс тайвширч, судас тэлж, даралт буурдаг ажээ.
4
Зүрхэнд тустай
Хойд Каролинагийн их сургуулийн судлаачид ойр дотныхоо хүнтэй биеийн харилцаанд ороогүй удсан хүмүүсийн зүрх дэлсэж эхэлдгийг олж тогтоосон байна. Үүнээс болж, зүрх цус ихээр шахаж, цусны эргэлт тогтворгүй болж, хүн стрессдэг аж. Харин дотны хүмүүстэйгээ хамт байж, байнга тэврэлддэг хүмүүсийн зүрхний үйл ажиллагаа хамаагүй тогтвортой, дэлсэх нь бага байдаг тул урт удаан, амар жимэр амьдрах боломжтой гэнэ шүү.
5
Айдсаасаа чөлөөлөгдөнө
Хүн тэвэрснээр хүний өөртөө итгэх итгэл нэмэгдэж, айдас багасдаг. Учир нь хүүхэд байхдаа хайртай тоглоомоо тэвэрдэг байснаас хүний биед тэврэлт бол аюулгүй байдлын шинж болон үлдсэн байдаг аж.
6
Хүүхдүүд эвсэг болно
Тэврэлт хүүхдүүдэд гайхалтай нөлөө үзүүлж, эрүүл, жаргалтай өсч торниход тусладаг. Эцэг эх хүүхэддээ хэр их сэтгэл зүйн дэмжлэг үзүүлнэ, хүүхэд төдийчинээ тогтвортой, тайван болж төлөвшдөг байна. Мөн хүнд хэцүү нөхцөл байдлыг таван туулах чадвар сайтай, хүмүүстэй нийцэрхүү болдог ажээ.
7
Настайчуудад аз жаргал бэлэглэнэ
Настай хүн бүр нийгмээс тусгаарлагдаж, алслагдах вий хэмээн айж явдаг. Ганцаардал өвчинтэй адил үр нөлөө үзүүлж, гутарснаас болж цагаасаа эрт хорвоог орхих нь ч бий. Харин таних танихгүй нь хамаагүй, хэн нэгний тэврэлтийг мэдэрснээр хүний биед наснаас үл хамааран эерэг химийн урвал явагдаж, жаргалтай болдог байна.
8
Тайвширна
Тэврэлдэж буй хүмүүсийн арьсны мэдрэх чадвар сайжирч, тогтворжин, мэдрэлийн бүхий л эсүүд тайвширдаг. Харин мэдрэлийн эсүүд тайван болсноор хүн элдэв айдас түгшүүр, сэтгэл зовнилоо мартдаг билээ.
Та яг одоо дэргэдээ байгаа хүнээ тэвэрч, өөртөө болон хажуу дахь хүндээ эдгээр эерэг өөрчлөлтүүдийг авчраарай.