1
Ухарч алхах, гүйх
Та үүнийг ямар дасгал юм бол гэж гайхаж сууна уу? Энэ бол ухарч гүйх юм. Тус дасгал нь гүйх, алхах зэргээс 6 дахин илүүтэй илүүдэл өөх, калорийг шатааж, таныг тураах шидтэй аж. Үүнээс илүү үр дүнгээ хурдан үзүүлэх дасгал гэж байхгүй бөгөөд тураахаас гадна биеийг эрүүлжүүлж, булчинг давхар чангалдаг гэнэ.
2
Биед онцгой нөлөөлнө
Энэ нь булчингийн үйл ажиллагааг дэмжиж, хөгжүүлнэ. Та ердөө 100 удаа ухарч алхахад 1000 удаа урагш алхсантай тэнцэхүйц нөлөөг биед үзүүлнэ гээд бод доо?. Иймд та дасгал хийдэг цагаа багасгаж, ухарч алхах хэрэгтэй бөгөөд биеэ чангарч, өөхөө хайлж байгааг мэдрэх болно. Зөвхөн таныг тураах бус хүзүү сээр болон нурууны булчин жирийн үеийнхээс илүү хөдөлгөөнд орж нэг ёсны дасгал болж өгөхөөс гадна, нурууны бөгтөр засах онцгой ач тустай ажээ.
3
Ашиг тус
ХӨЛНИЙ БУЛЧИН
Та өвдгөндөө хэт их ачаалал өгөлгүйгээр хөлний булчингаа чангалах боломжтой. Энэ нь шилбэ болон гуяны дотор булчинг чангалж, хөгжүүлнэ.
ӨВДӨГ БЭРТЭХЭЭС СЭРГИЙЛНЭ
Урагш харж гүйхэд унаж, өвдгөө бэртээх магадлал өндөр байдаг. Харин ухарч гүйж байгаа тохиолдолд тус асуудал мартагдана.
АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛЖ СУРНА
Ухарч гүйх, алхах нь тэнцвэрээ олох, анхаарлаа төвлөрүүлэх чадварыг давхар сайжруулж байдаг. Ардах замаа харах гэж байнга эргэж харахдаа тэнцвэрээ хадгалах хэрэг гардаг тул гүйж сурсан хүмүүс анхаарлаа төвлөрүүлэх, тэнцвэрээ олох тал дээр мэргэжилтнүүд болсон байдаг гэнэ.
НУРУУ, ХҮЗҮҮ
Дээр дурдсанчлан эгц, тэгш ухарч алхах нь нуруу болон хүзүүнд маш зөв дасгал болж, өвдөхөөс урьдчилан сэргийлдэг төдийгүй бөгтөр засах сайн нөлөөтэй юм.
ТАРХИНД САЙН НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ
Үргэлж хийдэг нэг л хэвийн дасгалуудаа өөрчлөн, шинэ зүйл туршиж үзэх нь таны тархийг ажиллагаанд оруулж, сэргээх давуу талтай. Нэг ёсондоо та биеэ гоё сайхан болгохын зэрэгцээ тархиа цэнэглэж байна гэсэн үг аж.
ХЭВЛИЙН БУЛЧИН ЧАНГАРНА
Арагш цэх байрлалтай болж гүйхэд хэвлийн булчин чангарч, биеийг төгс галбиртай болгож өөрчилнө.
4
Зөвлөгөө
- Хэрвээ та ухарч гүйхээр шийдсэн бол өөрийн хамгийн сайн мэддэг газраасаа эхлээрэй. Та тэнд хаана юу байгааг мэдэх тул унах асуудал бага гарна. Мөн биеийн тамирын заал, талбай зэрэг газруудад гүйж болох юм.
- Мөн шууд хурдтай гүйвэл бэртэх магадлалтай тул эхлээд ухарч алхаж сураарай. Дараа нь аажим аажмаар хурдаа нэмэгдүүлж болно.
- Хэрвээ та гадаа гүйхээс эмээж, ард элдэв зүйлс тээглэж мэднэ гэж бодож байвал гүйлтийн зам дээр ухарч гүйж болно. Гэхдээ анхаарал болгоомжоо хэрхэвч алдаж болохгүй.