1
Түүний эхнэрийн зураг
Попын хатан, үзэсгэлэнт дуучин Бейонси үргэлж хүчирхэг, төгс харагдаж чаддаг. Харин түүний энэхүү хүндийн өргөлтийн тамирчин шиг гарсан зурганд нөхөр нь дургүй төдийгүй харахаас ичдэг гэнэ. Чухам яаж байгаад зурган дээр ингэж булчинлаг, эрэгтэй хүн шиг гарсан нь тодорхойгүй боловч хүн бүр энэхүү зургийг үзэж, цочирдож, балмагддаг нь үнэн юм. Хэдийгээр бид бүгд Бейонсиг үзэсгэлэнтэй, төгс эмэгтэй гэдгийг мэдэх хэдий ч, энэхүү зураг олон хүнд гайхшрал төрүүлж, эр нөхрийг нь хүртэл ичээгээд амжжээ.
2
Айлгүй төрх
Охидын дунд трэнд болсон уруулаа цорвойлгож зураг авахуулах стиль Жей Зи-д хэр зохиж байна? Түүний энэхүү өвөрмөц, содон царай эхнэр, хүүхэд, ээж аавд нь өхөөрдөм хөөрхөн харагдаж болох ч, өрөөл бусдад таатай мэдрэмж төрүүлэхгүй л болов уу?. Тэр ч үүднээсээ реппэр залуугийн элэг хөшөөм энэхүү зураг цахим сүлжээнд цацагдсан даруйдаа шуугиан дэгдээж, багагүй хэл ам тариад байсан юм.
3
Дугуй унаж сурч байгаа бяцхан хүү
Анх харахад энэ зурганд тийм сүртэй гайхаад байх зүйл үгүй юм шиг санагдана. Гэхдээ ахин дахин сайтар ажвал тэрээр яг л анх удаа дугуй унаж, ойччихвий хэмээн хөлөө хавчиж, алгуурхан гишгэж буй балчир насны хүүхэд мэт харагдаж ажээ. Ямар эр хүн нь түүн шиг ингэж дугуй унах билээ дээ. Хүн бүр л Жей Зигийн энэхүү зурганд сэтгэгдэл үлдээж, хөгшин царайтай бяцхан хүү гэхчлэн доромжилжээ.
4
Жей Зи эхнэрээ хуурсан уу?
Хосууд бүрт тулгардаг томоохон асуудал бол хардалт, нэгнээ хуурах явдал байдаг билээ. Харин eu асуудал алдартай хосуудыг ч мөн тойролгүй дайраад гарчээ. Тэд хамтдаа сагсан бөмбөгийн тоглолт үзэж байхдаа Жей Зи утсаараа оролдож, харин түүний гэргий хардсан аястай харж байгаа зураг нь бүрэн утгаараа шуугиан тарьж чадсан юм. Хүн бүхэн л реппэрийг эхнэрээ хуурсан арчаагүй амьтан хэмээн гоочилж, тэднийг тун удахгүй салах биз гэхчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байв.
5
Цагдаагийн газрын зураг
Гэмт хэрэгт холбогдож, цагдаагийн газарт хэд хэдэн удаа баригдаж очсон түүний энэхүү зураг интернэтэд цацагдана гэдэг хар дарсан зүүднээс өөрцгүй хэрэг юм. Цахим сүлжээг ашигладаг олон сая хэрэглэгчид түүний зургийг үзэж, хувь хүн талаас нь үнэлэхээ болих нь реппэрийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой биз ээ.
6
Ус руу үсэрч байгаа агшинг олон янз болгож өөрчилсөн нь
Техник технологийн хөгжил нэмэгдэхийн хэрээр хүмүүсийн компьютер ашиглах чадвар сайжирч байгааг энэхүү эвлүүлгэнээс харж болно. Жей Зи-гийн ус руу үсэрч байгаа зургийг фотошопчид ашиглаж, олон төрөлд хувиргаж, олон нийтийг хөгжөөгөөд авсан юм. Цахим сүлжээгээр бусдын элэг доог, тоглоом, доог тохуу болсон нь Жей Зи-д таалагдаагүй төдийгүй эдгээр зургуудыг интернэтээс устгахыг хүсч байгаа аж.
7
Шоучин хүү
Мэдээж оддын үдэшлэгт оролцож, шоудаж байгаа зурагнууд цахим сүлжээгээр нэг тархсан байдаг тул энэ тийм ч ичгэвтэр зураг биш гэж хэлж болох юм. Гэхдээ түүний энэ зураг яг л ахлах сургуулийн хүүхэд архи уух гээд баярлаж байгаа юм шиг бусдад харагджээ. Ялангуяа түүний зөөлөн зангидсан гараа дээш өргөсөн нь яг л өсвөр насны айлгүй охин шиг зурган дээр гарчээ.
8
Инээдтэй царай
Сагсан бөмбөгийн тэмцээнийг үзэсгэлэнт эхнэрийнхээ хамт үзэж суусан Жей Зи өөрийн авьяас чадвараа гайхуулан, хуруун дээрээ бөмбөг эргүүлж байхдаа гаргасан түүний царай интернэт ертөнцийг хэсэгтээ л шуугиулж, халуун сэдэв болоод байсан юм. Зарим хүмүүс алдарт реппэрийг "Яг мэлхийтэй адилхан харагдаж байна, Бейонси энэ зургийг хараад түүнээс салахыг хүссэн байх" гэхчлэн инээдтэй боловч доромжилсон өнгө аястай сэтгэгдлүүд ихээр ирж байсан гэнэ.
9
Эмэгтэйлэг төрх
Түүний уруулаа цорвойлгож авахуулсан зураг нь эмэгтэйлэг шинж чанартай болохыг нь харуулсан. Харин Жей Зи энэхүү зурган дээрээ мөн л айлгүй охин шиг гарчээ. Яг л "За одоо миний зургийг аваарай" гэж байгаатай адил пооз авч, зогсож байгаа түүний зураг залууст огтхон ч таалагдаагүй юм. Мэдээж реппэр эрийн энэхүү зураг нь цахим сүлжээг донсолгож, Жей Зиг интернет рүү нэвтрэх хүслийг нь хүртэл үгүй хийж байсан гэнэ.
10
Турьхан хөл
Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлсэн энэхүү зураг хүн бүхэнд таалагдах нь гарцаагүй. Алдарт хосууд хайрын бэлэг тэмдэг болгож биесээ зөөлөн үнсэж, харин тэдний бяцхан гүнж хөөрхөн гэгч нь эцэг, эхээ харж зогсоно. Гэхдээ энэ зурганд байгаа нэг хачирхалтай зүйл бол Жей Зигийн хөл юм. Нарийнхан, хоорондоо ямар ч завсар зайгүй түүний хөл хүмүүст огтхон ч таатай санагдаагүй бөгөөд шүтэн бишрэгчдийнх нь урмыг хугалж орхисон билээ.
11
Үсрэлт
Жей Зигийн эхнэрийнхээ хамт гүн хөх далай руу үсэрч байгаа уг зураг цахим ертөнцийг шуугиулж, нэг хэсэгтээ л түүний тухай яриа тасраагүй юм. Түүний энэхүү зургийг таслан авч, элдэв зурагтай нийлүүлж, багагүй шоглоод авсныг та дээр байрлах зурагнаас харсан биз ээ.
12
Уруул
Түүний уруул яг л саран хэлбэртэй боорцог шиг харагдаж байгаа биз? Хүмүүс түүний нүүрний зурагнаас уруулыг нь ойртуулж таслаад сар хэлбэрт боорцогтой харьцуулж тавьсан нь үнэхээр олныг хамарч, ярих сэдэв болж чадсан билээ. Цахим сүлжээний хэрэглэгчид "Бейонси энэ уруулыг яаж үнсэж чаддаг байна аа? Шууд л боорцог идмээр санагдаж эхэлдэг байхдаа" гэхчлэн доромжилдог байна. Харин реппэр энэхүү зургийг интернэтээс устгуулж чадсан хэдий ч хүмүүс ахин дахин оруулж, хянах аргагүй болгосон аж.
13
Шилтгээн дэх хаан
Бид заримдаа өөрсдийгөө хянаж, анзааралгүй хүмүүсийн элгийг хөшөөж, инээдийг хүргэм царай гаргачихсан байдаг. Тэгвэл тийм зүйл Жей Зи-д тохиолдсон юм. Тэрээр гэртээ нэвтрүүлэгт оролцож байхдаа эвшээж, өөрийгөө эвгүй байдалд оруулах зургийг авахуулжээ.
14
Хартай залуу
Үзэсгэлэн, төгс хайртай эхнэрээ алдчих вий гэх айдас Жей Зи-д байдаг бололтой. Утсаараа оролдох эхнэрээ хардсан байдалтай харж суух нь хүмүүст буруу ойлголт төрүүлж, хосуудыг асуудалтай байгаа бололтой, Жей Зи маш хартай гэхчлэн өөрсдийн таамгаа дэвшүүлж байжээ. Харин реппер эр энэ тухайгаа тайлбарлахдаа "Би яагаад түүний утас руу харснаа ч санахгүй байгаа. Ямартай ч хардаж, сэрдээгүй. Хүн зүгээр л өөрийн мэдэлгүй нэг тийшээ хардаг даа. Тийм л зүйл болсон" гэж хэлжээ.
15
Алганы амт үзсэн нь
2014 оны “Met Gala” арга хэмжээны үдэшлэгийн дараа Беойнсигийн эмэгтэй дүү Соланж Нөүлес (Solange Knowles) цахилгаан шатан дотор хүргэн ах болох Жей Зи рүү учир зүггүй дайрч, муудалцаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаж, дэлхий нийтийг шуугиулаад амжсан билээ. Тэрхүү үйл явдлын дараа цахилгаан шатнаас гарч ирж байгаа реппэрийн царай үнэхээр гайхаж, балмагдсан харагдаж байгаа юм. Хүмүүс түүний гаргасан энэхүү өвөрмөц царайг зүгээр өнгөрүүлэлгүй мөн л элдвээр шоглож, олныг хөгжөөж байв. Тэгээд ч хадам дүүдээ зодуулж цочирдсон царайтай зургаа олонд үзүүлж, тараахыг хүсэх хүн гэж байхгүй л болов уу.