Хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн археологийн олдворууд

Хүн төрөлхтний түүхийн талаар сонирхдог, гайхамшигтай, хачин сонин зүйлст дуртай уншигчид минь наашаа суугаарай. Бид танд дэлхий ертөнцийн түүхийг тэр чигт нь өөрчилсөн, үнэлж баршгүй гайхамшигт олдворуудыг танилцуулах гэж байна.

Хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн археологийн олдворууд

Өнгөрсөн үед цэцэглэн хөгжиж, оргилдоо хүрч, эцэстээ сүйрэн унасан тоолж барамгүй улс орон бий. Гэвч бидэнд бичигдэн үлдээсэн зүйл ховор тул археологичдын судалгаа, малтлаганд найдан, түүхийн ямар хуудсыг бидэнд шинээр нээн таниулах бол хэмээн амьсгаа даран суух хүн олон байдаг. Тэгвэл бид танд өчүүхэн ч атугай тус хүргэж, мэдлэгт тань нэмэр болох үүднээс хамгийн их өөрчлөлт авчирсан 12 олдворын талаар хүргэе. Таалан соёрхоно уу.

 

1 Шавар арми

Хятадын Шанши мужийн тариачин худаг ухаж байхдаа нэгэн нүсэр армийг 1947 онд илрүүлжээ. Мянга мянган дайчид Цинь Ши Хуан хааны бунхны өмнө хааныгаа дараа төрөлд нь хамгаалахаар зогсож байв. Цинь Ши Хуан МЭӨ 259-210 оны хооронд амьдарч байсан Хятадын хаан юм. Энэ олдвор нь хүн төрөлхтний хувьд урьд хожид үзэгдээгүй том нээлт болсон бөгөөд эзэн хаад дараа төрөлд нь хэрэг болох юу байна тэр бүгдтэйгээ оршуулагддаг байсныг илрүүлсэн тул эзэн хаадын талаарх хүмүүсийн бодлыг эрс өөрчилж орхисон юм. Бүр бүхэл бүтэн армийг хүртэл хаантай нь хамт оршуулдаг байсан гээд бод доо? Гэхдээ хачирхалтай нь цэргүүд 60 жилийн өмнө олдсон атал эзэн хааных нь бунхан одоо болтол олдоогүй байгаа гэнэ шүү. 

Шавар арми

2 Сөнөсөн тэнгисийн бичиг

Сөнөсөн тэнгисийн баруун хойд хэсгийн хэд хэдэн газраас эртний гар бичмэлийн цуглуулга олдсон юм. Судлаачид тус гар бичмэлийг хамгийн эртний "Хуучин гэрээ"-нээс 1000 жилийн өмнө бичигдсэн гэж үзэж байгаа бөгөөд хүн төрөлхтөн удахгүй тухайн цаг үед амьдрал ямар байсныг мэддэг болох нь ээ. 

Сөнөсөн тэнгисийн бичиг

3 "Behistun Inscription" буюу Дариус хааны зарлиг

Олон хэлээр бичигдсэн Дариус хааны зарлигийг анх 1598 онд Перс улсад дипломат даалгавар гүйцэтгэж явсан Английн аялагч Роберт Ширли (Robert Sherley) олсон юм. Хадан дээрх сийлбэрээс харахад МЭӨ 523-521 оны хооронд тус үйл явдал болсон бөгөөд олдворын ачаар Месопотами, Сумир, Аккад, Перс, Ассир улсуудын талаар мэдэх боломж олдож байгаа юм. 

"Behistun Inscription" буюу Дариус хааны зарлиг

4 " Olduvai" хавцал

1911 онд Германы шавьж судлаач Вилгелм Катвинкел (Wilhelm Kattwinkel) эрвээхий хөөж явахдаа тус хавцал руу унаж, гайхалтай түүхийн олдворыг нээж орхисон юм. "Olduvai" хавцалд "Australopithecus", "Homo Habilis", "Homo Erectus" гэсэн хүн төрөлхтний гурван тусдаа аймаг байсны зэрэгцээ "Hipparions" буюу гурван туурайтай морины үлдэгдэл бас олдсон ажээ.

" Olduvai" хавцал

5 "Angkor Wat" буюу Нийслэлийн сүм

1601 онд Испанийн иргэн Марчело Рибандейро (Marcelo Ribandeyro) Камбож улсын ширэнгэн ойгоос "Angkor Wat"-ийг олсон ч, юу гэдгийг нь мэдэж чадаагүй тул 200 жилийн турш мартагдаж орхижээ. "Angkor Wat" буюу "Нийслэлийн сүм" нь дэлхийн хамгийн том шашны байгууламж юм. Сүм гурван давхар бөгөөд олон тооны шат, хонгилтойн зэрэгцээ 5 цамхагтай аж. Сүмийг "Хмерчүүдийн сүнс" гэж нэрлэдэг ба цагтаа агуу соёл иргэншлийн амин зүрх байсныг нь судлаачид дуу нэгтэй баталдаг гэнэ. 

"Angkor Wat" буюу Нийслэлийн сүм

6 Трой

Хомерийн яруу найрагт олонтаа дурсагддаг эртний Илион буюу Трой хотыг Германы археологич Хейнрих Шлиман (Heinrich Schliemann) 1870 оны үед олжээ. Малтлагын дүнд тус эртний хот нь I Трой - IX Трой хүртэл хэд хэдэн үед хуваагддагийг илрүүлсэн бөгөөд Хомерийн дүрсэлсэн Трой хот нь VI Трой буюу МЭӨ 1900-1300 онд хамаарагдана гэж үзэж буй ажээ. 

Трой

7 "Antikythera" механизм

1901 онд Грекийн арлуудын ойролцоо сүйрсэн хөлөг онгоцноос тус механик эдийг олжээ. "Antikythera" механизм нь МЭӨ 100 оны үед хамаарагдах бөгөөд 30 ширхэг хүрэл арааг модон хайрцганд хийсэн байсан юм. Үүнийг од болон гариг эрхсийн хөдөлгөөнийг тооцоолоход ашигладаг байсан бөгөөд судлаачид тус багажийн ачаар Олимпийн наадам яг хэзээ эхэлснийг тодорхойлж болно хэмээн үзэж байгаа гэнэ. Учир нь "Antikythera" механизм нь илүү ч үгүй, дутуу ч үгүй 4 жилийн мөчлөгтэй ажээ. 

"Antikythera" механизм

8 "Denisovan"-ийн шүд

Оросын Бийск хотын ойролцоо "Denisovan" агуйн ойролцоо эртний хүний шүд, хурууны яс олдсон юм. Судлаачид "Denisovan" хүнийг 50000 гаруй жилийн настай гэж үзэж байсан ба олон судалгаа хийсний дараа урьд нь мэдэгдэж байгаагүй энэ эртний хүн Алтайн бүс нутагт амьдарч байсныг тодорхойлсон байна. Мөн тэднийг бараан арьс, хар нүдтэй, хар үстэй байсан гэж үзжээ. 

"Denisovan"-ийн шүд

9 Помпей

Ромын эзэнт гүрний колони байсан Помпей хотод олон тооны сүм хийд, театр, барилга байшин байсан юм. Мөн тэмцээний талбай, хэлэлцүүлгийн танхимтай байжээ. 79 оны 8-р сарын 24-нд газрын хөрснөөс арчигдах үедээ Помпей хот 20000 орчим оршин суугчидтай байсан ба сүйрлийн үеэр бүгд үнсэн товрог болсон билээ. Помпей хотын балгасыг анх 1599 онд олж нээсэн ч, 1748 онд албан ёсоор судалж эхэлсэн бөгөөд Помпей хотын үнэт олдворын ачаар Ромын эзэнт гүрний аж амьдралыг судлах боломжтой болсон юм. 

Помпей

10 "Lascaux"-ийн агуй

"Lascaux"-ийн агуйг 1940.09.12-нд 4 хүүхэд санамсаргүй олж нээсэн аж. Агуйд буга, үхэр, муур, шувуу, хирс, баавгай зэрэг 2000 гаруй амьтдыг зурсан байжээ. Судлаачид "Lascaux"-ийн агуйд хүмүүс амьдардаггүй байсан, харин үе үе уран бүтээл туурвих гэж айлчлан зочилдог байсан хэмээн үзэж байгаа ажээ. 

"Lascaux"-ийн агуй

11 "Rosetta"-ийн чулуу

МЭӨ 196 онд хамаарагдах "Rosetta"-ийн чулууг анх Египет улсад 1799 онд олсон юм. Чулуун дээр Египетийн ардын болон дүрс үсэг, эртний Грек хэлээр V Птолеми хааныг магтан дуулсан бичээс байдаг аж. Тус чулуу анх сүмд байсан ч, хожим нь "Rosetta" тосгоны ойролцоо хананд шигтгэсэн түүхтэй гэнэ. 

"Rosetta"-ийн чулуу

12 "Machu Picchu"

Перугийн түүхэн байгууламж болох Инкагийн хэрмийг 1440 онд бүтээн босгож, 1532 он хүртэл оршин тогтножээ. Тус хэрмийг анх Иэлийн их сургуулийн түүхч Хирам Бингам (Hiram Bingham) олж нээсэн юм. "Machu Picchu" уулын нэрээр олонд алдаршсан Инка хаант улсын чулуун байгууламж нь нийт 200 барилгатай бөгөөд 365х300 метрийн талбайг хамран оршдог ажээ. 

"Machu Picchu"

Хүний сониуч зан, мэдэх сурах гэсэн хүсэлд хязгаар гэж үгүй. Тиймдээ ч археологич, түүхч мэргэжлүүд бий болоо биз ээ. Тэдгээр хүмүүсийн ачаар бид өнгөрснөө эргэн судалж, тэднээс суралцах боломжтой болсны зэрэгцээ олон хачирхалтай нууцыг нээж олсон юм. Мэдээж дээрх 12 олдвороор хүн төрөлтхний түүхийг бүрэн таньж мэднэ гэж үгүй ч, олдворууд тус бүртээ түүхийн нэгэн шинэ хуудсыг бидний өмнө дэлгэн тавьсныг марталгүй өнгөрч болохгүй билээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()