Одууд шинэ оныхоо амралтыг яг одоо хаана өнгөрүүлж байна вэ?

Дэлхий нийтээр алдар нэрээ цуурайтуулж, авьяас чадвараа гайхуулсан одууд яг одоо хаана, юу хийж байгаа бол? Баярын амралт эхэлж, тэд ч энд тэндгүй аялж зугаалан, аз жаргалд умбаж яваа байхдаа. Ингээд та бүхэндээ одууд шинэ оныхоо амралтыг хаана өнгөрүүлж байгаа тухай мэдээллийг хүргье. 

Одууд шинэ оныхоо амралтыг яг одоо хаана өнгөрүүлж байна вэ?

1

Дуучин Майли Сайрус (Miley Cyrus)-ийн тухайд баярын амралтаар зугаалж явах бус гэртээ өнжиж, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийсэн байна. 

2

Үзэсгэлэнтэй, өхөөрдөм Селена Гомез (Selena Gomez) "Texas Roadhouse" ресторанд шүтэн бишрэгчийнхээ хамт Снайпчат ашиглаж, цагийг зугаатай өнгөрүүлж байгаа аж. 

3

Харин халуухан дуучин Жастин Бьебер (Justin Bieber)-ийн тухайд Барбадосын арал дээр амарч байна. 

4

Саяхнаас болзож, олны анхаарлыг татах болсон алдарт дуучин Женнифер Лопез (Jennifer Lopez) болон реппер Дрейк (Drake) нар хамтдаа халуун дулаан уур амьсгал бүрдүүлэн баярлаж байгаа бололтой. 

5

Харин загвар өмсөгч Белла Хадид (Bella Hadid) хүйтнийг үл тоон хөгжин, зугаацаж байна. Тэрээр найз нөхөдтэйгээ салхинд гарч, ууланд авирсан аж. 

6

Өвөрмөц өнгө төрх, хүчирхэг хоолойг нэрийн хуудсаа болгосон дуучин Мадонна (Madonna) гэр бүлийнхэн, найз нөхдийнхөө хамтаар агаар салхинд гарчээ. 

7

Үзэсгэлэнт жүжигчин Софиа Вергара (Sofia Vergara) нь хүүгийнхээ хамтаар халуун орнуудаар аялж, хүн бүрийн атаархлыг төрүүлж явна. 

8

Нэрт загвар өмсөгч Алекса Чанг (Alexa Chung) баярын өдрүүдээр галзуу хулганад сууж, эрч хүчийг мэдрэхээр шийджээ. 

9

Хүн бүхний харцыг булааж, хайрыг татдаг дэндүү төгс Адриана Лима (Adriana Lima) гэр бүлийнхний хамт халуун орныг зорьж, амарч байна. 

10

Америкийн нэрт жүжигчин Дрю Бэрримор (Drew Barrymore) бяцхан охидтойгоо зугаалж яваа аж. 

11

Харин нэрт хөлбөмбөгчин Давид Бекхам (David Beckham)-ийн хүү Круз Бекхам (Cruz Beckham) гэр бүлийнхэнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлж байна. 

12

Алдарт загвар өмсөгч, модель Синди Кравфорд (Cindy Crawford)-ийн охин Кай Гервэр (Kaia Gerber) далайн эрэгт амарч явна. Тэр ч ээжээсээ дутахгүй халуухан биетэй юм аа. 

13

Нэрт жүжигчин Хилари Дапп (Hilary Duff) бяцхан хүүтэйгээ агаар салхинд гарч, зугаалаад тун ч завгүй яваа бололтой. 

14

Үзэсгэлэнтэй, халуухан жүжигчин Шей Митчелл (Shay Mitchell) нохойтойгоо хамт баяраа тэмдэглэж байгаа бололтой. Түүний үзэсгэлэн гоо өдрөөс өдөрт нэмэгдэх юм. 

15

Жүжигчин Риз Уизерспун (Reese Witherspoon) ч мөн адил бусдаас юугаар дутах вэ гэсэн шиг халуун орныг зорьжээ. 

16

Харин Давид Бекхамын том хүү Брүүклин Бекхам (Brooklyn Beckham) гэрийнхэнтэйгээ хөгжилтэй аялал хийж байгаагаа хүмүүст мэдэгдэж, далайн ус руу үсэрч орж байгаа бичлэгээ инстаграмдаа байршуулжээ. 

17

Нэрт дуучин Жон Леженд (John Legend) бяцхан охин, үзэсгэлэнт гэргийтэйгээ баяраа тэмдэглэсэн байна. 

18

Нас бол тоо гэдгийг батлан харуулсаар яваа үзэсгэлэнтэй бүсгүй Эва Лонгориа (Eva Longoria) халуухан биеэ наранд ээж баярлаж байгаа аж. 

19

Зохиолч, жүжигчин Эми Шумер (Amy Schumer) Нью Йорк хотоор зочлоод завгүй байгаа бололтой. 

20

Халуухан загвар өмсөгч Келли Рорбах (Kelly Rohrbach) баярын өдрүүдээ эгэл жирийн, энгийн өнгөрүүлж байна. 

Харин та амралтаа хаана өнгөрүүлж байна?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()