2017 онд хүмүүсийг хамгийн ихээр бухимдуулах 15 зүйл

Хоёр оны зааг дээр хүн болгон түрүү жил тохиолдсон явдлуудаа үнэлж, цэгнэдэг. Шинэ онд биднийг олон гайхалтай зүйл хүлээж байгаа нь ойлгомжтой ч, судлаачид бидний амьдралд хамгийн их нөлөөлөх 15 хүндрэлийг таамгалжээ. Ингээд бидний бэлтгэсэн мэдээллийг хамтдаа сонирхъё. Чухам ямар зүйлс ирэх жил биднийг уурлуулж, бухимдуулах юм бол?

2017 онд хүмүүсийг хамгийн ихээр бухимдуулах 15 зүйл

1 Хувийн зүйл гэж байхгүй

Хэдийгээр иргэдийн утасны өгөгдлийг үзэхийг АНУ-ын засгийн газраас хууль бус гэж тогтоож өгсөн ч, шинэ аппликэйшнүүдийг хянаж, тагнахад улам амар болсон гэх мэдээ сүүлийн үед ихээр бичигдэх болжээ. "Facebook", "Twitter", "Instagram" оны эхээр олон нийтийн сүлжээний хяналтын компани болох "Snaptrends", "Geofeedia"-аас холбоогоо тасалсан билээ. Гэвч бидний өдөр тутмын амьдрал техник технологи, шинэ дэвшлээс хэтэрхий хамааралтай болсоор байгаа нь харамсалтай. ОХУ-ын хакеруудын ачаар АНУ-ын үндэсний аюулгүй байдлын хамгаалалт сайжирсан ч, өдөр тутмын хэрэглээ болсон хувь хүмүүсийн гар утасны хяналт нэмэгдэх болох нь ээ. 

Хувийн зүйл гэж байхгүй

2 Цахим сүлжээ

10-р сард "Twitter", "Amazon", "Netflix", "Paypal", "Reddit", "Spotify" зэрэг алдарт вэб хуудсууд цахим сүлжээний халдлагад өртсөн юм. Хакерууд вэб хуудсуудад хуурамч мэдээлэл явуулан, жинхэнийг нь тасалж орхисон билээ. Энэ халдлагыг хэн хийсэн нь тодорхойгүй боловч цахим сүлжээн дэх томоохон хуудсуудыг хааж, дэлхий ертөнцөд үймээн дэгдээх гэж байсан гэсэн таамаг байгаа юм. 2017 онд цахим сүлжээ байхгүй болчихвол яана аа.

Цахим сүлжээ

3 Дэлхийн дулаарал

Дональд Трамп (Donald Trump)-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон явдал дэлхий дахины хувьд огт таамаглаагүй, гэнэтийн явдал болсон билээ. Харин зөнч Нострадамус 2017 онд дэлхий дахиныг хамарсан санал зөрөлдөөнөөс болж, дайн гарна гэсэн юм. Хамгийн аймшигтай нь дэлхийн дулаарлын эсрэг өчнөөн их хөрөнгө зарсан аль нэг улсын тэвчээр алдарч, биологийн зэвсгээр анхны дайралт эхэлнэ гэсэн бөгөөд хэрэв Нострадамусын зөв бол Америк дээсэн дөрөөн дээр байгаа байж мэдэх юм. 

Дэлхийн дулаарал

4 Пицца

"Instagram" дээр пицца зууж яваа хархны зураг тавигдсанаас болж пицца энэ жил нэлээд том асуудалд орсон юм. Үүнээс болоод олон нийтийн цахим сүлжээгээр пицца идэхээ больё, эрүүл хооллолтыг дэмжиж, холестролоос татгалзъя гэсэн уриа яваад байгаа аж. Ингээд 2017 онд пицца худалдаалахаа больчихвол яана вэ? 

Пицца

5 "Vine"

"Twitter" өнгөрсөн 10-р сард "Vine" аппликэйшнийг хаалаа гэж мэдэгдсэн удаатай. Гэхдээ азаар тийм зүйл болсонгүй. Гэхдээ "Vine" шинэ хувилбар гаргаснаа зарлаж, 6 секундын бичлэг "Twitter"-т шууд нийтэлж болдог болсон билээ. Мэдээж богинохон хэдий ч, яваандаа 15 секунд болтлоо уртсах аж. Гэсэн хэдий ч, өөрийн гэсэн аппликэйшнтэй байхын оронд зөвхөн "Twitter"-ээр дамжуулж нийтлэл оруулах боломжтой бөгөөд нэг үгээр хэлбэл "Twitter" "Vine"-ийг үгүй хийж орхисон билээ. 

"Vine"

6 Хаалттай мэдээ

Орчин цагийн мэдээллийн эрин үед хуурамч мэдээ гэдэг толгойны өвчин болоод байгаа. Үүнээс болж "Facebook" нийтлэгдэж буй мэдээнүүдийнхээ аль нь үнэн, аль нь худал болохыг тогтоодог компани хөлсөлж авахад хүрсэн. Ингээд л асуудал дуусчихмаар санагдаж байвч "Facebook" хэн хүссэн нь юу хүссэнээ нийтэлдэг, мөн өөрийн гэсэн хуудас чөлөөтэй нээж болдог учраас тийм ч амар биш юм. Тиймээс "Facebook" хамгийн хүчирхэг цахим хуудас гэсэн нэрээ хадгалж үлдэхийн тулд ёс зүйн шаардлагаа хойш нь тавих хэрэгтэй болсон гэсэн үг. 

Хаалттай мэдээ

7 Итали дахь аялал

Сонгуулиас хойш Америкчууд улсынхаа ирээдүйн талаар тун их санаа зовниж байгаа юм. Трамп амласан ёсоороо бөөн бөөн мөнгө урсган оруулж ирэх болов уу, эсвэл улсыг дампууруулж орхих юм болов уу? Энэ асуултын хариулт тодорхойгүй байгаа ч, Грекийн санхүүгийн хямралыг олон хүн санаж байгаа юм. Нострадамус Итали улсын ажилгүйдэл, зээлийн түвшин эдийн засгийн гүн хямралд орно гэж зөгнөсөн удаатай. Шинжээчдийн үзэж буйгаар Италийн хямрал Грек, Испаний улсынхаас ч ноцтой байх тул Итали руу 2017 он гарахаас өмнө аялаж үзсэн нь дээр байж мэдэх юм. 

Итали дахь аялал

8 Үнэгүй дуу

Фрэнк Оушн (Frank Ocean) зэрэг дуучид дуугаа шууд төлбөртэй цахим хуудсанд гаргадаг болсноос хойш ойрын ирээдүйд шинэ дууг зөвхөн төлбөр төлж байж сонсох хэрэгтэй болохыг хүмүүс ойлгож авсан билээ. Дараа жил "Amazon", "Apple", "Google", "Youtube" зэрэг том компаниуд ч мөн энэ жишгийг дагах биз ээ. 

Үнэгүй дуу

9 "Ransomware"-ийн аюул

2017 онд цахим гэмт хэрэг бүгд "Ransomware" болж хувирчээ. "Ransomware" гэдэг нь компьютерийн үйл ажиллагааг хориглож, мөнгө нэхдэг програм юм. Мөн хакерууд хуурамч цахим хуудас, апликэйшнээр хохирогчдынхоо нууц, хувийн мэдээллийг нь олж аваад задруулна хэмээн сүрдүүлж мөнгө авдаг аж. Олны өмнө нуух зүйлгүй амьдардаг хүмүүс айх аюулгүй байж мэдэх ч, "Ransomware"-үүд худал мэдээлэл зохион, гэмгүй хүмүүсээс ч мөн нэхдэг гэнэ. 

"Ransomware"-ийн аюул

10 Шууд дамжуулалт

Хүмүүс юу хийж байгаагаа бусдад харуулах дуртай байдаг. Энэ жил "Facebook"-ийн "Live" зөвхөн оддын хэрэгцээ биш болж, олон нийтийн дунд маш хурдан газар авсан билээ. Тэгэхээр дараа жил бид бүгд өөрсдийн реалити шоутай болж мэдэх нь ээ. 

Шууд дамжуулалт

11 "Youtube"-ийн шоглоом

4-р сарын 1-нд Виталий Здровецкий, Денис Роади (Dennis Roady), Адам Сэлэ (Adam Selah) зэрэг хүмүүс авьяасаа ашиглан, хүмүүсийг хуурч "Youtube" дээр тавьсан билээ. Сүүлдээ нэг товлчуур даруулж, мөнгө олохын тулд хүмүүсийг хуурдаг болсон. Эл явдал ирэх онд ч гэсэн газар авч, даамжрах нь гарцаагүй. 

"Youtube"-ийн шоглоом

12 Хуурамч нэрээр худалдаа хийх

Технологичид хуурамч эсвэл хуулбар аппликэйшнээр дамжуулан хүмүүсийн зээлийн картны мэдээллийг олж аваад хувьдаа завших явдал ихсэж магадгүй хэмээн үзэж байгаа юм. Дээрээс нь тэд бусдын цахим шуудангийн хаяг, аппликэйшнүүдийн нууц үгийг мэдэж аваад таны өмнөөс худалдан хийж авч чаддаг болно хэмээн эмээж байгаа ажээ. 

Хуурамч нэрээр худалдаа хийх

13 Мэдээллийн хулгай

Хакер ойрын ирээдүйд хүчээ авна гэдэг нь тодорхой болсон. Түүнээс гадна хувийн мэдээлэл алдагдах явдал ихсэх өндөр магадлалтай байгаа юм. Хиллари Клинтоныг санаж байгаа биз дээ? Хэрэв энэ жишгээр явбал супер одууд болон улс төрчдийн мэдээлэл задарч, ичгүүртэй байдалд орж, нэр төр, ажил хэрэг нь шалбаагтай хутгалдаж магадгүй юм. 

Мэдээллийн хулгай

14 Иогийн өмд

Иогийн өмд яагаад бүх хүмүүст таалагддаг байсныг та мэдэх биз ээ. Алдарт Ким Кардашян (Kim Kardashian), Кэйт Хадсон (Kate Hudson) нарын иогийн өмдтэй төрх олонд цацагдаж бүгд хошуурч байсан цаг саяхан ч гэлээ, дараа жил моодноос гарах болжээ. Учир нь бүсгүйчүүд хөвөн даавуун өмдийг илүүд үзэх болсон байна. Гэхдээ жинсэн өмд хэзээ ч моодноос гарахгүй гэдэгт итгэлтэй байж болох юм. 

Иогийн өмд

15 Хуурамч бичлэг

Цахим ертөнцөд бичлэг ихээр цацагдах болсныг та анзаарсан биз ээ. Гэвч эдгээр нь ердөө л ямар ч хэрэггүй, хүмүүсийн анхаарлыг татах гэсэн арга юм. Дараа жил ч гэсэн энэ давалгаа үргэлжилж, "Та юу болохыг нь хараад ч итгэхгүй дээ" гэсэн хэв маяг бүхий гарчигтай хуурамч бичлэгүүд цахим ертөнцөөр дүүрэн байх нь ээ. 

Хуурамч бичлэг

Ирээдүй биднээс тийм ч хол оршдоггүй. Ганцхан минутын дараа юу болохыг хэн ч урьдчилан тааварлаж чадахгүй шүү дээ. Тиймээс дээр бичсэн 15 зүйл яг таг тохиолдох үгүйг хэн ч мэдэхгүй бөгөөд урдчилсан таамаг гэдгийг ойлгоорой. Таны бодлоор биелэх магадлалтай нь аль нь вэ? 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()