1
Баяр баяслыг үгүй хийх сөрөг бодол
Үргэлж таны эрч хүч, баяр баяслыг үгүй хийж байдаг сөрөг бодлуудаас ирэх ондоо ангижраарай. Шинэ жилийг шинэхэн сэтгэлгээ, бодолтой угтах сайхан биш гэж үү?
2
Өөртөө итгэлгүй байдал
Хүнийг хамгийн ихээр чимдэг зүйл бол өөртөө итгэлтэй байдал юм. Харин үүнийгээ гээсэн нэгэн сул дорой, сүр сүлдгүй харагддаг бөгөөд энэ нь аз жаргал, баяр хөөрийг ч давхар үгүй хийж байдаг. Та энэхүү уйтгартай байдлаас ангижрахыг хүсвэл өөртөө итгэлгүй байдалдаа баяртай гэж хэлээрэй.
3
Бусдад атаархах сэтгэл
Сайн яваа нэгэндээ атаархаж, хар буруу санах нь түүнд биш танд сөргөөр нөлөөлж, бухимдаж, стресстэхэд хүргэдэг. Иймд та ирэх жилдээ бусдын амжилтанд атаархах биш баярлаж чаддаг хүчирхэг, энэрэнгүй болж хувираарай.
4
Биелүүлж чадаагүй амлалт
Бусдад болон өөртөө хийж харуулах болно гэсэн зүйлсээ биелүүлж чадаагүй байгаа бол зүгээр л бууж өгөөд мартаарай. Харин шинэ ондоо хийж чадахгүй зүйлсээ бусдад амлаж, нэр хүндээ газарт унагахаас сэргийлээрэй.
5
Өнгөрсөнд хийсэн алдаа
Хэдийн болоод өнгөрсөн зүйлсийн араас байнга шаналах нь сэтгэл санаа тавгүйтүүлж, бухимдал дагуулахаас өөр зүйлгүй. Иймд та шинэ ондоо тэр бүхнийг мартаж, эрч хүч, энергиэр өөрийгөө цэнэглэх хэрэгтэй.
6
Өвдөлт, уйтгар гуниг
Муу муухай зүйлс, зовлон зүдгүүрийг сэтгэлдээ тээлээ гээд танд наалдаж, гийгүүлэх зүйл үгүй. Ирэх ондоо аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсч байгаа бол тэрхүү гутранги байдал, гунигтай бодол зэргээсээ хагацаарай.
7
Таны аз жаргалыг үгүй хийдэг хүмүүс
Амьдралд хэрэггүй болж, аз жаргалыг тань үгүй хийдэг хүмүүсээс зайгаа барьж, тэднээс харилцаа холбоогоо таслахад буруудахгүй. Ганцхан олдсон амьдралдаа бухимдал үүсгэх хүмүүсээр хүрээлүүлж, аз жаргалаа үгүй хийх шаардлага байгаа гэж үү?
8
Сэтгэл өвтгөм хайрын түүх
Мэдээж хүн бүрт зүрх сэтгэлд хадгалагдан үлдсэн хайр дурлалын шарх гэж байдаг. Харин тэрхүү шархыг сэтгэлдээ тээж явах биш ор тас мартаж, сэргэлэн цовоо шинэ оноо эхлүүлээрэй. Жинхэнэ хайртайгаа удахгүй учрах ч юм билүү...
9
Гар утсандаа хэт донтох
Техник технологийн дэвшил, ухаалаг утас зэрэг нь амьд харилцааг үгүй хийж, олон залуусыг бодит амьдралаас холдуулж орхисон билээ. Харин 2017 онтой золгохдоо та энэхүү хорт зуршлаа хаяж, хүмүүстээ нүүр тулан ярилцдаг, бодитоор амьдардаг нэгэн болох хэрэгтэй юм.
10
Хий хоосон төсөөлөл
Мэдээж мөрөөдөж, төсөөлөхөд мөнгө төлөхгүй боловч хий хоосон зүүд зэрэглээ мэт төсөөлөл, таныг юу ч бүтээх чадваргүй, ядруухан нэгэн болгож хувиргадаг. Ирэх ондоо та энэ хэвээрээ байхыг хүсэхгүй бол өөрчлөлтийг эрэлхийлж, өөдрөг байгаарай.
11
Таныг хайрлахын оронд ашигладаг хүмүүс
Бусдаас хайрлуулж, бусдыг хайрлаж амьдарна гэдэг хамгийн гайхалтай. Гэхдээ таныг гэхгүй, таныг хайрлахгүй хүнээс сэтгэл гуйж амьдрах шиг утгагүй зүйл гэж үгүй юм. Тиймээс маргаашнаас бүхнийг шинээр эхэлж, ганцаараа хайрлаж, ганцаараа бүхнийг үүрэхээс татгалз.
12
Хэт эмзэг, мэдрэмтгий байдал
Бүх зүйлсээр хүндээр хүлээн авч, өөрийгөө зовоох хүмүүс олон байх юм. Хэрэв та ч мөн тэдний нэг бол тус хэрэггүй байдлаа хурдхан орхихыг зөвлөе.
13
Гомдол
Жилийн сүүлийн өдөр та өөрийг тань гомдоосон хүн бүрийг уучилж, сөрөг бодол, үзэн ядалтаас өөрийгөө чөлөөлөөрэй.
15
Хуучин толь
Муу муухай энерги шингэсэн хуучин толио сольж болно. Гэхдээ энэ нь зөвхөн танд таагүй мэдрэмж төрүүлдэг бол шүү дээ. Та бүхнийг шинээр эхлэхээр шийдсэн бол толио ч мөн солихыг зөвлөе.
16
Зүгээр л аз жаргалтай бай
Амьдралын хамгийн чухал зүйл таны бодлоор юу вэ? Хүн бүр л үүнд аз жаргалтай байх гэж хариулах биз. Гэхдээ хэрхэн аз жаргалыг олж авах вэ? гэдэг нь үргэлж асуулт болсоор ирсэн. Харин та аз жаргалыг жижиг зүйлээс ч амтлах боломжтой гэдгийг та мэдэх үү? Ердөө л эерэг хандлага таныг хорвоогийн хамгийн жаргалтай нэгэн болгох юм.