Орон орны 50 настай эмэгтэйчүүд ямар харагддаг вэ?

Ард иргэдийн наслалт улс орны хөгжлөөс ихээхэн хамааралтай. Дэлхийн хамгийн өндөр дундаж наслалттай орон Монако юм. Тус улсын дундаж наслалт 89.5 байдаг. Харин Япон улс 84.7 насаар удаалжээ. Тэгвэл дундаж наслалт, залуу харагдах хоёр хоорондоо хамааралтай болов уу? Үүнийг манай мэдээнээс хамтдаа олж мэдэцгээе. 

Орон орны 50 настай эмэгтэйчүүд ямар харагддаг вэ?

1 Польш

Польш улсын дундаж наслалт 76.8 байдаг. Эрэгтэй хүний тэтгэвэрт гарах нас нь 65, харин эмэгтэйчүүдийнх нь 60 байдаг ажээ. 

Польш

2 Англи

Английн дундаж наслалт 81.5 байдаг. Эрэгтэй хүний тэтгэвэрт гарах нас нь эмэгтэйтэй адилхан 66 байдаг хэдий ч, 2026-2028 оны хооронд 67 болгож нэмэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 

Англи

3 Бразил

Бразилын дундаж наслалт 73.6 юм. Эмэгтэйчүүд 60 насандаа тэтгэвэрт гардаг бол эрчүүдийнх 65 байдаг билээ. 

Бразил

4 Энэтхэг

Энэтхэг улсын хувьд хүн амын дундаж наслалт 66.2 байдаг. Харин эрэгтэй эмэгтэй хоёул ижил 60 насандаа тэтгэвэрт гардаг ажээ. 

Энэтхэг

5 Индонез

Индонезийн дундаж наслалт 70.6 байдаг гэнэ. Харин тэтгэвэрт гарах нас нь 1999 онд 60-аас 62 болж нэмэгдсэн боловч одоо 65 нас хүртлээ ажиллаж болдог болсон байна. 

Индонез

6 Итали

Италийн дундаж наслалт 82.9, харин эрэгтэй эмэгтэй ялгаагүй төрийн албанд ажилладаг бол тэтгэвэрт 65 насандаа гардаг бол хувийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүд 60 насандаа гавъяаныхаа амралтыг авах эрхтэй болдог ажээ. 

Итали

7 Испани

Испани улсын дундаж наслалт 82.3 байдаг. Харин одоогийн байдлаар хүмүүс нь 65 насандаа тэтгэвэрт гардаг бөгөөд 2027 оноос наана 67 болгож нэмэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 

Испани

8 Канад

Канадын дундаж наслалт 81.2, харин тэтгэвэрт гарах нас нь 65 байдаг. Сонирхуулахад тэтгэврийн дээд хэмжээ нь сард 1092.5 ам доллар байдаг гэнэ шүү. 

Канад

9 Сенигал

Сенигал улсын дундаж наслалт 63.2 байдаг. Тэтгэвэрт гарах боломжтой нас нь 53 боловч 55 наснаас өмнө тэтгэвэрт гарсан бол жил бүр тэтгэврийг 5% хасдаг ажээ. 

Сенигал

10 Серби

Сербийн дундаж наслалт 75.2. Эрэгтэйчүүд нь 65 насандаа, эмэгтэйчүүд нь 60 насандаа тэтгэвэрт гардаг. 

Серби

11 Орос

Хойд хөршийн дундаж наслалт 70.4 жил. Эрчүүд нь 60 насандаа, эмэгтэйчүүд нь 55 насандаа тэтгэвэрт гардаг. Гэхдээ тэтгэврийн нас эрт байх нь ОХУ-т хүндрэлтэй байгаа тул 5 жилээр уртасгах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 

Орос

12 Америк

АНУ-ын дундаж наслалт 78.7 байдаг. Тэтгэврээ бүрэн бүтнээр нь авах нас 65. Гэхдээ 62 насанд тэтгэвэрт гарч болдог хэдий ч, тэтгэврийн хэмжээ нь 80% хүртэл буурдаг юм. Харин одоо 1943-1954 оны хооронд төрсөн хүмүүс 66 насандаа бүрэн хэмжээний тэтгэвэр авах эрхтэй болсон ажээ. 

Америк

13 Финлянд

Финляндын дундаж наслалт 80.6 байдаг бол тэтгэвэрийн нас нь 63-68 байдаг ажээ. Гэхдээ Финляндын засгийн газар тэтгэврийн насны хамгийн доод хязгаарыг 65 болгох төлөвлөгөөтэй байгаа юм. 

Финлянд

14 Франц

Францын дундаж наслалт 82.5. Францын хуулиар бол тэтгэвэрт гарах нас нь 67 байдаг. Гэхдээ 42 жил ажилласан бол 62 насандаа тэтгэвэрт гарч болдог ажээ. Харин 2008 оны хуулиар хүн өөрөө хүсвэл 70 нас хүртлээ ажил хөдөлмөр эрхэлж болдог болсон гэнэ. 

Франц

15 Монгол

Монгол улсын дундаж наслалт 67.3 байдаг ажээ. Эрэгтэй хүн 60 насандаа тэтгэвэрт гардаг бол, эмэгтэйчүүд нь 55 насандаа гардаг юм. Харин эмэгтэй хүн дөрвөөс дээш хүүхэд гаргасан бол 50 насандаа тэтгэвэр авч болдог билээ. 

Монгол

Таны бодлоор дундаж наслалт, гоо үзэсгэлэн хоёр хамааралтай юу? 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()