1
Суурь тос
Нүүрэндээ тохирсон суурь тос хэрэглэх нь тун чухал. Өөртөө тохирсон тосоо олохын тулд олон янзын тос түрхэж, туршиж үзээрэй. Хамгийн чухал нь тос, арьсны өнгөтэй таарах ёстой юм шүү.
2
Нүүрний будаг
Сүүлийн үед нүүрний энгэсгийг дугуйруулж тавьдаг болсон. Нүүрэн дээр ямар ч шулуун шугам, гурвалжин, дөрвөлжин байх ёсгүй бөгөөд бор саарал өнгөтэй байх хэрэгтэй. Шанааныхаа ясны дөнгөж дээх нь түрхээрэй.
3
Хөмсөгний хэлбэр
Хөмсөгний засалт нүүрний будалтыг тэр чигт нь тодорхойлдог тул үснийхээ өнгөтэй зохицуулж хөмсгөө будах нь зүйтэй. Бараан үстэй бүсгүйчүүдийн хөмсөг үснээсээ үл ялиг цайвар байж болдог. Харин цайвар үстэй бүсгүйчүүдэд арай бараан хөмсөг сайхан зохьдог ажээ.
4
Нүдний хэлбэр
Дээд талын сормуусандаа тулган контур тавибал нүд том харагдаж, сормуусыг тодотгодог. Мөн нүднийхээ доогуур контур зурвал нүд жижигхэн харагддаг байна.
5
Контур
Хүн болгон контур зурж болно. Гол нь яаж зурах аргаа мэддэг байх нь чухал. Үзүүрийг нь хэтэрхий дэрвийлгэх юм бол хүний нүдний хэлбэрийг тэр чигт нь өөрчилж орхидог юм. Нүдний төгсгөлийн булан таны энгэсэгтэй зохицож байх хэрэгтэй. Мөн нүдээ анилгүйгээр контурынхаа төгсгөлийг зурж заншаарай.
6
Нүдний тень
Хоёроос дээш өнгийн тень уусган будаж байгаарай. Тэгвэл өнгө илүү уусч сайхан харагдана. Гэхдээ хөвсгөр багс хэрэглэхээ мартаж болохгүй юм.
7
Сормуусны будаг
Сормуусаа хэтэрхий их будах нь насаар ахимаг, хөнгөн явдалтай нэгэн шиг харагдуулна. Тиймээс сормуусны будгаа тохируулж, хөнгөн тавьж өгөөрэй.
8
Хацар өнгөлөгч
Багсаа өнгөлөгчин дээрээ зөөлөн товшиж, шингээн аваад шанаандаа түрхэнэ. Гэхдээ өнгө уусгахаа мартав аа.
9
Уруул хүрээлэгч
Уруул хүрээлэгч уруулын будагны өнгөтэй төгс зохицож байх ёстойг бүү мартаарай. Бас хэтэрхий өргөн зурвал бүдүүн харагдах бөгөөд эхлээд уруулаа хүрээлчихээд, дараа нь уруулаа будаж заншаарай.
10
Нүдний доорх хөх толбо
Зурагт үзүүлсэн шиг гурвалжин хэлбэрээр өө дарагч түрхвэл нүдний доорх хөх толбо алга болно.
11
Нарны тусгал
Гэрэл, сүүдрийг тослогтдоггүй газраа тавих хэрэгтэй. Мөн нарны гэрэл тусч, цаанаасаа л гэрэлтдэг хэсгүүддээ тавьбал илүү сайхан харагдана. Жишээ нь шанаа, хөмсөгний яс, нүднийхээ дотор хэсэгт, хамрын ясан дээрээ тавиарай.
Туршиж үзтэл нээрээ л урьд өмнөхөөсөө илүү үзэсгэлэнтэй болсон юм шиг санагдлаа. Тийм болохоор та ч гэсэн туршаад үзээрэй. Үр дүнг нь богино хугацаанд мэдрэх болно.