Таны гоо үзэсгэлэнг үгүй хийдэг 15 хорт зуршил

Сайхан царай төрхтэй болох нь эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл билээ. Тиймдээ ч бүсгүйчүүд маань зорилгодоо хүрэхийн тулд хөрөнгө мөнгө, цаг заваа харамгүй зарцуулдаг боловч зарим тохиолдолд алдаа гаргаж, гоё сайхан болох гэсэн биш, эсрэгээрээ гоо үзэсгэлэнгээ үгүй хийх нь бий. Иймд нийт охид, бүсгүйчүүддээ зориулан үзэсгэлэнт царай төрх, намирсан урт гэзгийг тань үгүй хийдэг хорт зуршлуудыг танилцуулъя. 

Таны гоо үзэсгэлэнг үгүй хийдэг 15 хорт зуршил

1 Үсээ чанга боох

Үсээ чанга боох нь царай төрхийг цэгцтэй сайхан харагдуулах хэдий ч үс унах бас нэгэн шалтгаан болдог байна. Үс амьд тул арчилж байх хэрэгтэй бөгөөд хэрэв та үсээ хэт чанга боож, нойтон байхад нь самнах зэргээр болчимгүй хандвал гэмтэж, унахаас гадна өнгө зүс нь хүртэл алдагддаг аж. Иймд болж өгвөл үсээ сул боож, хааяа ч болов задгайлж, хуйхаа амрааж хэвшвэл зохимжтой. 

Үсээ чанга боох

2 Хэт их сүү уух

Сүү ууснаар арьс толигор болж, гэрэлтэж эхэлдэг гэж үздэг. Гэвч хэт их сүү уух нь эсрэгээрээ арьсны тослогийн хэмжээг алдагдуулж, батга үүсэх, хэт тослогтох зэрэг асуудлыг үүсгэдэг байна. Иймд та хэрэглэж байгаа сүүний хэмжээгээ үргэлж хянаж, болж өгвөл буцалсан ус ууж байгаарай. 

Хэт их сүү уух

3 Зөвхөн нүүрэндээ нарны тос түрхэх

Бид нүүрэндээ нарны тос түрхэж, нарны хорт туяанаас арьс, гоо сайхнаа хамгаалдаг боловч гарын арьсаа арчлахаа мартаж орхидог. Үнэн хэрэгтээ гарын арьс нь хамгийн эмзэг хэсэг юм. Хэрэв гарын тос огт түрхэхгүй бол амархан үрчлээс тогтож, нөсөө толбо үүсч эхэлдэг байна. Ялангуяа жолоо барьж явахдаа гарандаа нарны тос түрхэхээ хэрхэвч мартаж болохгүй. 

Зөвхөн нүүрэндээ нарны тос түрхэх

4 Хөлөө ачиж суух

Мэдээж хөлөө ачиж суух нь бүсгүй хүний хөлийг урт, үзэсгэлэнтэйгээс гадна халуухан харагдуулдаг. Гэвч энэ нь таны эрүүл мэнд, гоо сайханд маш их хор хөнөөл учруулж байдаг аж. Та яагаад хөлөө ачиж сууж болохгүй тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай. 

Хөлөө ачиж суух

5 Үсээ чийгтэй байхад нь самнах

Үсээ угаасны дараа буюу чийгтэй байхад нь самнах маш буруу юм. Энэ нь үсний бат бөх чанарыг алдагдуулж, унах, гэмтээх зэргээр сөрөг нөлөө үзүүлдгээс гадна хамгийн аймшигтай нь үс салаалах шалтгаан болдог байна. Тиймээс та үсээ угаагаад, зөөлөн алчуураар ороож, хатаасны дараа самнаж байгаарай.

Үсээ чийгтэй байхад нь самнах

6 Нүүрээ будахаас өмнө хөмсөгөө зулгаах

Хөмсөг бол нүүрний төрхийг тодорхойлж өгөх гол хүчин зүйл билээ. Өөрийн царай төрхөнд тохирох хөмсөгтэй бол та тэр чигтээ үзэсгэлэн төгс харагдах боломжтой. Гэхдээ орой нүүрээ угаасны дараа хөмсгөө зулгааж, засч байгаарай. Бүсгүйчүүд ихэвчлэн нүүрээ будахаасаа өмнө хөмсгөө зулгааж, зовхио улайлгаж, орхидог төдийгүй арьс гэмтэсний дараа амраалгүй шууд будаг түрхэх нь буруу юм. 

Нүүрээ будахаас өмнө хөмсөгөө зулгаах

7 Үсний сэнсээ хэт халааж хэрэглэх

Зөвхөн үсний сэнс гэлтгүй үснийг индүүг ч мөн хэт халааж хэрэглэх нь маш буруу үйлдэл юм. Таны үсийг гэмтээж, унагааж өнгө зүсийг нь гундаах төдийгүй салаалуулж, нэг ёсондоо үсийг тань үхүүлэх аж. Та үсээ сэнсээр хатаахдаа дор хаяж 15 см-ийн зайд барьж, дундаж хэмээр үлээлгээрэй. 

Үсний сэнсээ хэт халааж хэрэглэх

8 Нүдээ нухлах

Нүдээ гараараа нухалснаар гарт тань наалдсан нян бактери нүдэнд шингэж, нүд улайх, загатнах зэрэг шинж тэмдэг илрэх төдийгүй цаашлаад нүдний өвчлөлд хүргэдэг аж. Мөн энэ нь сормуусыг ихээр унагах бөгөөд бат бөх байдлыг нь алдагдуулдаг байна. 

Нүдээ нухлах

9 Бухимдал, стресстэй

Үргэлж бухимдаж, стресстэй байх нь гоо сайхнаас гадна эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг. Арьсанд үрчлээс тогтож, батгашиж эхлэх төдийгүй зүрх дэлсэж, гэдэс дотор өвдөж эхэлдэг гэнэ. Иймд та өөрийгөө тайтгаруулж, стрессээс ангижрах аргыг олж, ганц олдсон амьдралаа гуниг гутрал биш гоо сайхан төрх, инээмсэглэлээрээ чимж яваарай. 

Бухимдал, стресстэй

10 Нүүрээрээ оролдох

Бид бүх зүйлсд гараараа хүрч, мэдэрдэг. Тухайн зүйлс элдэв төрлийн нян бактери тээсэн байх бөгөөд гарт халдааж, эрүүл мэндэд заналхийлж байдаг. Харин бид юу ч бодолгүй өнөөх бохир гараараа нүүрэндээ хүрч, оролдож, эмзэг турьхан арьсаа гэмтээж орхидог сул талтай. Та болж өгвөл нүүрэндээ хүрэхгүй байх хэрэгтэй төдийгүй үнэхээр хүрэхээс өөр аргагүй бол эхлээд гараа сайтар угааж цэвэрлээрэй. 

Нүүрээрээ оролдох

11 Хэт их хуурай энгэсэг түрхэх

Таны хийж байгаа хамгийн буруу зуршил бол байн байн энгэсгээ давхарлах юм. Бид будаг арилчихлаа гээд л энгэсгээ түрхэж, арьс гялтайгаад байна гэсэн нэрийдлээр дахиад пүдр түрхдэг. Энэ мэтчилэн өдөрт хэд хэдэн удаа хуурай пүдр түрхэх нь арьсыг гэмтээж, улам бүр өнгө зүсийг нь алдагдуулж байдаг. Хэрэв арьс тань тослогтсон бол эхлээд цаасан салфеткиар бага зэрэг дарж, тосыг нь шингээсний дараа энгэсэг тавьж болно. 

Хэт их хуурай энгэсэг түрхэх

12 Цүнхэндээ их зүйлс авч явах

Эмэгтэй хүний цүнх үргэлж элдэв зүйлсээр дүүрэн замбараагүй байдаг. Гэхдээ энэхүү муу зуршлаа яг одооноос засах хэрэгтэй. Учир нь хэтэрхий хүнд цүнх үүрэх нь мөр, цээжинд сөрөг нөлөө үзүүлж, бөгтөр нэгэн болгох хандлагатай байдаг. Үүгээр үл барам стресс, бухимдлуудыг ч араасаа дагуулдаг аж. 

Цүнхэндээ их зүйлс авч явах

13 Их хэмжээний тэжээлийн тос түрхэх

Бид тэжээлийн тос түрхэж, арьсандаа анхаарч байна гэж боддог боловч энэ нь эсрэгээрээ арьсыг гэмтээхийг үгүйсгэхгүй юм. Гэхдээ мэдээж хэт их тос түрхсэн  тохиолдолд шүү дээ. Та орой тосоо түрхэхдээ маш нимгэн түрхэж, хурдан шингээх хэрэгтэй бөгөөд ингэснээр арьсанд амьсгалах боломж гарч, шинэхэн энергээр цэнэглэгдэж, гялалзсан тунгалаг болдог байна. 

Их хэмжээний тэжээлийн тос түрхэх

14 Хэт их гүйх

Мэдээж дасгал хөдөлгөөн нь эрүүл амьдралын зөв хэвшил гэдэгтэй маргах хүн үгүй. Гэхдээ ямар ч зүйлийн тунг хэтрүүлвэл хэрэггүй зүйл болдогтой адил дасгалаа ихдүүлж, хэт их гүйх нь арьсны тослогийг нэмэгдүүлж, үрчлээс тогтоодог аж. 

Хэт их гүйх

15 Цэвэр жимсний шүүс уух

Шинэхэн жимсний шүүс нь чихрийн агууламж өндөртэй тул тогтмол ууж хэрэглэснээр арьсыг хуурайшуулж, үрчлээс нэмэгдүүлдэг. Үүний оронд та ногоо идэж, амин дэм, витаминаар биеэ цэнэглээрэй. 

Цэвэр жимсний шүүс уух

Бид өөрсдөө ч мэдэлгүй алдаа гаргачихсан байх юм. Би л гэхэд дээр дурдсан алдааны талыг нь өдөр тутамдаа хийж хэрэгжүүлдэг. Харин одооноос бага багаар алдаа дутагдлаа засч, гоо сайхандаа анхаарах болно гэж бодож байна. Бүсгүй та ч мөн надтай адил өөрчлалт хийж, буруу зуршлуудаа хаяарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()