1
Алкохол
Зарим согтууруулах ундаанд их хэмжээний калори агуулж байдаг. Гэхдээ хамгийн гол нь согтууруулах ундаа хоолны дуршлыг нэмэгдүүлж, цадсан гэсэн мэдээлэл очдог тархины хэсгийг будлиантуулж орхидог байна. Хичнээн цатгалан байсан ч, шар айраг ууж байхад танд амаа хөдөлгөмөөр санагддаг л биз дээ?
2
Газтай ундаа
Бид цаг үргэлж энэ тухай сонсож байдаг ч, газтай ундаа уух муу зуршлаа гээж чаддаггүй. Гэхдээ хэвлийгээрээ турмаар байгаа л бол хорт зуршлаа хаях л хэрэгтэй болж дээ. Учир нь таргалуулдаггүй гэсэн тодотголтой газтай ундаа хүртэл хүний цусны эргэлтийг удаашруулж, таргалахад хүргэдэг ажээ.
3
Бохь
Бохь зажлах үед таны тархи, ходоод хоол идэхэд бэлдэж эхэлдэг. Дээрээс нь ходоодны хүчил ихээр ялгарч, хүн өлсдөг гэнэ.
4
Давс
Давс, элсэн чихрийг маш бага хэмжээгээр хэрэглэх ёстой. Ялангуяа даралт өндөртэй бол... Давстай хоол эрүүл мэндэд муугаар зогсохгүй гэдсээр таргалуулдаг билээ.
5
Түргэн хоол
Түргэн хоолонд маш их хэмжээний калори агуулагддаг тул эрүүл мэндийн хувьд маш хортой. Тэгсэн ч гэсэн та түргэн хоол идэхээ больж чадахгүй байгаа бол хэвлийгээрээ хэзээ ч турж чадахгүй гэсэн үг юм шүү .
6
Майонез
Та майонез, эсвэл майонезтай салатанд дуртай бол одоохон үүнийгээ болих хэрэгтэй. Учир нь майонезийн 80% нь өөх тос байдаг гэнэ. Тиймээс оронд нь жимс, ногоо эсвэл улаан лоолийн сүмс хэрэглэж байгаарай.
7
Шарсан төмс
Шарсан төмс ханасан өөх тосны соронзон л гэсэн үг. Ханасан өөх тос тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг тул хүн хэр их идэж байгаагаа тэрхэн зуур мартаж орхидог гэнэ шүү.
8
Зайрмаг
Чихэр, сахараар дүүрэн хүнс гэдсээр таргалуулах нь мэдээж шүү дээ.
9
Хий
Гэдэс дүүргэдэг бүтээгдэхүүн битгий хэрэглэж байгаарай. Ямар ч туранхай хүн зарим нэг төрлийн хүнс хэрэглэсний дараа гэдэс нь дүүрч, хөөж орхидог. Тийм учраас аль болох гэдэс дүүргэдэг хүнснээс зайлсхийх нь зүйтэй.
10
Сахаргүй бүтээгдэхүүн
Сахар орлуулагчтай хүнсний бүтээгдэхүүн зөвхөн чихрийн шижин өвчтэй хүмүүст л ач тусаа үзүүлдэг. Гэхдээ хэвлийгээр таргалуулсан хэвээрээ л байдаг ажээ.
Нээрээ л мэдсээр байж эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хор хөнөөлтэй хоол хүнсийг бид өдөр тутмын амьдралдаа ихээр хэрэглэдэг билээ. Гэвч үүнд цэг тавихад одоо ч гэсэн оройтоогүй юм шүү. Тиймээс эрүүл мэнддээ анхаарцгаагаарай.