Одоог хүртэл учир нь тайлагдаагүй алдартай зургууд

Ямар нэгэн зураг хараад өөрийн эрхгүй таны дотор арзайж, хамаг бие жихүүцэм санагдаж байсан уу? Тэгвэл дэлхий дахины хүмүүсийг зүрхийг чичрүүлж, гай зовлон дагуулсан хамгийн нууцлаг 7 зургийг бид танд хүргэж байна. Магадгүй анх харахад юу ч мэдрэгдэхгүй байж болох ч, бие дээрээ аюул гамшгийг нь туулсан хүмүүс олон зууны туршид тэр тухайгаа өгүүлсээр ирсэн болохоор итгэхгүй гээд ч яах билээ дээ?

Одоог хүртэл учир нь тайлагдаагүй алдартай зургууд

1 "Isleworth"-ийн Мона Лиза

Луврийн музейг зоригсодын ихэнх нь домогт Мона Лизаг харахыг хүсдэг нь нууц биш. Тус зургийг тойрон олон тайлагдаагүй нууцууд байдаг бөгөөд удаан ширтвэл "Stendhal syndrome" буюу зурган дотор орсон юм шиг сэтгэгдэл төрж, улмаар амиа хорлолт руу хөтөлдөг өвчин тусах магадлалтай байдаг. Гэхдээ "Isleworth"-ийн Мона Лиза буюу алдарт Мона Лизагаас хэдэн жилийн дараа зурагдсан бас нэгэн зураг байдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Үүнийг мөн л Леонардо Да Винчи (Leonardo da Vinci)-ийн бүтээл гэж үздэг бөгөөд одоо Мадрид хотын Прадо музейд хадгалагддаг ажээ. Магадгүй "Isleworth"-ийн Мона Лизагийн ачаар Мона Лизагийн зурагны жинхэнэ нууц тайлагдах ч юм билүү. 

"Isleworth"-ийн Мона Лиза

2 "The Stagecraft"

Лаура П (Laura P.) гэгч зураач Жэймс Кид (James Kidd)-ийн гэрэл зургийг хуулбарлан зурсан юм. Жэймс Кидд тухайн үед зургийг дарахад ямар ч хүн байгаагүй, гэнэт л зурган дээр гараад ирсэн гэж баталдаг аж. Харин энэхүү уран зургийг гүйдэлтэй гэж ярьдаг юм. Учир нь зураг хаа ч өлгөсөн үргэлж далийж орхидог бөгөөд өөр ойлгомжгүй тохиолдлууд ч гарч байжээ. Ингээд эцэст нь тус зургийг шатаахаас өөр аргагүй болсон аж.

"The Stagecraft"

3 "The Crying Boy"

Италийн зураач Бруно Амадио (Bruno Amadio) дэлхийн хоёрдугаар дайны дараа уйлж байгаа 65 өнчин хүүхдийн хөргийг зурж, жуулчдад худалдсан билээ. Гэхдээ доорх зургийг Английн зарим газар хараагдсан гэж ярьдаг учир түүний хамгийн алдартай бүтээлд тооцогдох болсон юм. Зураач хүүгийн зургийг зурж эхлэхээсээ өмнө уйлуулахын тулд нүднийх нь өмнө чүдэнз зурж айлгасан гэдэг бөгөөд тус зураг байсан нийт 50 орчим газарт гал гарч байсан гэнэ шүү. 

"The Crying Boy"

4 "The Rokeby Venus"

Диего Велацкус (Diego Velazquez)-ийн "The Rokeby Venus" нэртэй тус бүтээл "Venus" бурхны толин дээрх тусгал буруу өнцгөөс харагдаж байгаа учраас тун нууцлагт тооцогддог. Мөн дээрээс нь ямар нэг далдын хүчтэй гэнэ. Зургийг эзэмшиж байсан бүх хүмүүст ямар нэг гай зовлон учирсан бөгөөд бүгд л устган, зайлуулахыг оролдож байсан юм. XX зууны эхээр тус зураг гар дамжин явсаар Лондонгийн үндэсний музейд хадгалагдах болсон ч, 1914 онд Английн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч "Venus"-ийг таван удаа "хутгалж" орхисноор дахин учир битүүлэг зүйл тохиохоо больжээ. 

"The Rokeby Venus"

5 "The Rain Woman"

Украйн улсын зураач Светлана Телецийн урласан тус зураг мөн л хачин сонин түүхтэй. Зураач тус бүтээлээ ердөө тавхан цагийн дотор зурж дуусгасан бөгөөд энэ хугацаанд хэн нэгэн гараас нь барьчихаад зурж байх шиг санагдаж байсан гэж ярьжээ. Түүгээр ч зогсохгүй худалдаж авсан хүмүүс нь бүгд нойргүйдэж, эсвэл айдас түгшүүрт автан буцаасан юм. Заримд нь бүр хүн хараад байх шиг санагддаг байсан гэнэ шүү. 

"The Rain Woman"

6 Испанийн генерал "Bernardo de Galvez"-ийн хөрөг

Техасын Галвестонд байдаг "Галвез" зочид буудал нь сүнстэй холбоотой хачин сонинд дуртай хүмүүсийн цугладаг газар юм. Харин зочид буудалд байдаг Испанийн генерал "Bernardo de Galvez"-ийн хөргийг дэндүү тод зурсан тул хүмүүст хаанаас нь ч харсан генерал цоо ширтээд байгаа мэт санагддаг гэнэ. Гэхдээ хамгийн хачирхалтай нь тус хөргийн гэрэл зургийг яаж ч авсан үргэлж сарнидаг, эсвэл толбо болчихсон юм шиг гардаг ажээ. 

Испанийн генерал "Bernardo de Galvez"-ийн хөрөг

7 "The Hands Resist Him"

Зураач Билл Стоунхам (Bill Stoneham) тус зургаа хүүхэд насныхаа гэрэл зургаас сэдэвлэн зурсан гэж хэлдэг. Хажууд нь зогсох хүүхэлдэй хаалганы цаадхи мөрөөдлийн ертөнцийнх нь хөтөч байгаа юм гэж зураач тайлбарласан ч, чухам ямар гээч мөрөөдлийн ертөнц гэхээрээ ийм байдаг байна аа? Шөнөөр зурган дээрх хүүхдүүд хөдөлж эхэлдэг, гүйдэлтэй, сүнстэй зураг гэж хэлэх хүмүүс байхад зургийн эзэмшигчид зургийг гэртээ тавихаар толгой өвдөж, айж түгшиж эхэлдэг гэж ярьдаг ажээ.  

"The Hands Resist Him"

Танд аль нь үнэн юм шиг санагдаж байна? Бас хамгийн аймшигтай нь аль нь вэ? 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()