Ники Минажийн тухай бидний мэдэхгүй цочирдом баримтууд

1982 оны 12-р сарын 8-ны өдөр мэндэлсэн нэрт дуучин, реппер Ники Минаж (Nicki Minaj) нь олон гайхалтай уран бүтээл туурвиж хэдийн алдаршиж, дэлхийд нэрээ цуурайтуулсан бөгөөд өвөрмөц төрх, стилльтэй нэгэн билээ. Харахад л шал өөр ертөнц, өнгө төрх мэдрэгдэх түүний тухай хүн бүрийн мэдээд байдаггүй хачирхалтай баримтуудыг дуулгахаар бэлтгэлээ. Эдгээр нь таныг гайхшруулж, балмагдуулна гэдэгт итгэлтэй байна. 

Ники Минажийн тухай бидний мэдэхгүй цочирдом баримтууд

1 Түүний жинхэнэ нэр

Түүний жинхэнэ нэрийг Оника Таня Марадж (Onika Tanya Maraj) гэдэг бөгөөд Ники Минаж нь тайзны нэр аж. Тэрээр уран бүтээлийн карьераа эхлэх үедээ "Cookie", "Harajuku", "Barbie" гэх нэрнүүдийг ашиглаж явсаар эцэст нь Ники Минаж дээр тогтож, өнөөдөр энэхүү нэрээрээ алдаршиж яваа юм. 

Түүний жинхэнэ нэр

2 Түүний өөрчлөлт

Мэдээж супер од болоход гадаад төрх маш чухал. Тэрээр урьд өмнө нь өнөөгийн төрхөөсөө нэлээдгүй өөр байсан төдийгүй цаг хугацааны эрхээр өөрчлөгдөж, биеийнхээ хэд хэдэн хэсэгт мэс хүргэж, засвар хийлгэсэн байдаг. Реппер бүсгүй хөхөө томруулж, өгзгөө аварга том хэмжээтэй болгосон төдийгүй хамар, эрүү зэргээ ч мөн янзлуулсан бөгөөд эдгээр өөрчлөлт нь амжилтанд хүрэхэд нь маш том нөлөө үзүүлсэн гэх үзэх хүмүүс цөөнгүй. 

Түүний өөрчлөлт

3 Бусдаас өөр

Тэр бол бусдаас тэс өөр нэгэн. Өөрийн гэсэн дотоод ертөнцтэй, үзэл бодолтой бөгөөд үүнээсээ ухарч буцна гэж үгүй. Түүний хувьд гоё сайхан, үзэсгэлэнтэй харагдах гэхээс илүүтэй өвөрмөц байхыг зорьдог гэдгээ хэд хэдэн удаа ярилцлага өгөхдөө дурдаж байсан төдийгүй түүний энэхүү зураг нь Ники Минаж гэж хэн бэ гэдгийг баталж өгөх юм. Цэнхэр өнгөөр биеэ будаж, час улаан өнгийн даашинз өмсөж зургаа авахуулах бүсгүй тун цөөхөн болов уу? 

Бусдаас өөр

4 Намайг долоогооч

Тэрээр бусдын анхаарлыг өөртөө татахын тулд юу ч хийхэд бэлэн байдаг аж. Олны харцыг зөвхөн өөртөө унагахын тулд элдэв хувцсаар гоёж, ёслол арга хэмжээнд оролцож байсан удаатай. Хамгийн алдартай нь түүний зайрмаган хувцас бөгөөд хүн бүхнийг алмайруулж, хэсэгтээ шуугиан тарьж байжээ. 

Намайг долоогооч

5 Жүжигчин болохыг хүсдэг

Реппер бүсгүйн нэгэн нууцхан мөрөөдөл нь жүжигчин болох аж. Тэрээр ‘The Other Woman’ гэх кинонд туслах дүр бүтээж, өөрийн жүжиглэх чадвараа гайхуулаад амжсан бөгөөд хэдий мөрөөдөл ч гэлээ биелэх боломжтой гэж үздэг. Түүний хувьд гайхалтай реппер гэдэгтэй маргах хүн үгүй боловч жүжигчин болох тухайд бага зэрэг эргэлзэж, чадахгүй байх хэмээн таамагладаг байна. 

Жүжигчин болохыг хүсдэг

6 Хэт задгай

Тайзан дээр, олны нүдний өмнө хагас нүцгэлж, хачин бүжиг хийх нь сүүлийн үед дуучид, уран бүтээлчдийн хамгийн гол үүрэг болж хувирчээ. Үүнийг хамгийн сайн хийдэг хүн бол Ники Минаж бөгөөд тэрээр дуугаа дуулах бүртээ булчинлаг залуусаар хүрээлүүлж, богино банзал эсвэл бараг л нүцгэн гарч ирэн үзэгчдийг алмайруулдаг юм. Харин энэхүү байдал нь өөрт нь хамгийн тухтай амар байдаг хэмээн реппер бүсгүй өмнө нь олон удаа дурдаж байв.

Хэт задгай

7 Феминист үзэлтэй

Цахим хуудсуудаараа дамжуулан халуухан зургуудаа цаг ямагт шахуу оруулдаг тэрээр энэхүү үйлдэл нь бусдыг садар самуунд огтхон ч уруу татаж байгаа хэрэг биш гэж үздэг бөгөөд эмэгтэй хүн гоо сайхнаа гайхуулах нь хэвийн, байх ёстой зүйл гэж ойлгодог байна. Тэр ч үүднээсээ түүнийг феминист үзэлтэн гэж хэлэх нь ч бий. Эмэгтэйчүүдийн эрх ашиг ихээр хөндөгдөж байгаад тэрээр эмзэглэж явдаг бөгөөд "Эмэгтэй хүн өөртөө итгэлтэй, бардам байх ёстой. Түүнээс биш бусдын зугааг гаргагчид биш" гэж хэлж байжээ.

Феминист үзэлтэй

8 Аавыгаа үзэн яддаг

Түүний хүүхэд нас, өнгөрсөн амьдрал тийм ч гэрэл гэгээтэй байгаагүй гэдэг. Реппер бүсгүйн аав нь архинд донтсон нэгэн байсан төдийгүй үргэлж дарамталж, ээжийг нь зодож, нэг удаа бүр байшингаа нь шатаах гэж оролдож байжээ. Хар бараан дурсамж ихтэй хүүхэд насаа ярих дургүй тэрээр нэг удаа аавыгаа үзэн яддаг болохоо нууж хаалгүй хэлж, түүнийг алахыг хүсдэг байсан хэмээж байв. Мэдээж энэ нь хүн бүрийг цочроож орхисон билээ.

Аавыгаа үзэн яддаг

9 Түүний шивээс

Хип хопын ертнөцөд хөл тавьсан уран бүтээлчид ихэнхдээ толгойноос хөлийн үзүүр хүртлээ битүү шивээс хийлгэж, өөрсдийгөө гоёдог. Харин Ники Минажын тухайд ердөө ганцхан шивээстэй бөгөөд "Бурхан чамтай үргэлж хамт" гэх утгатай Хятад ханз байдаг юм. 

Түүний шивээс

10 Тоглоомон бамбаруушыг үр хүүхэд шигээ хайрладаг

Тэрээр тоглоомонд маш дуртай төдийгүй тэднийгээ яг л хүүхэд шиг халамжилж, хайрладаг байна. Хотоос хот руу тоглолт ажил зэргээр явахдаа үргэлж тоглоомуудаа авч явдаг төдийгүй тэднийг тоглоом биш яг л амьд мэт ойлгож, хажуудаа байлгадаг аж. Нэг удаа тэрээр ягаан өнгөтэй тоглоомон сармагчингаа онгоцонд алга болгож, олж өгсөн хүнд нь 50,000 доллар өгөх болно хэмээж байжээ. Үүнээс харахад түүний хувьд тоглоомнууд нь маш өндөр байр суурь эзэлдэг бололтой.  

Тоглоомон бамбаруушыг үр хүүхэд шигээ хайрладаг

11 Түүний нүцгэн зургууд

Хамгийн халуухан гэгддэг оддын нэг бол Ники Минаж гэдэгтэй маргах хүн ховор бизээ. Аварга том өгзөг, цээж дүүрэн хөх, нарийн бэлхүүс, гоолиг хөл зэрэг нь урлагийн бүтээл гэлтэй. Харин тэрээр энэхүү сайхан биеээ илүү дутуу хувцсаар нуулгүй утсан дээрээ буулгаж, олон нийтэд тарааж байсан юм. Энэ нь нэг хэсэгтээ л шуугиан тарьж, реппер бүсгүйг албаар олны анхаарлыг татах гэсэндээ нүцгэн зургаа дэлгэсэн хэмээх яриа хүртэл гараад байжээ. 

Түүний нүцгэн зургууд

12 Хэтэрхий өөрийгөө дөвийлгөдөг

Тэр өөртөө дэндүү итгэлтэй байдаг. Тиймдээ ч өөрийгөө бусдаас үргэлж дээгүүр тавьж, хэт дөвийлгэх нь олны дургүйцлийг төрүүлдэг юм. Ники Минаж өөрийгөө хамгийн шилдэг реппер, хэнтэй ч харьцуулах аргагүй гэхчлэн олон удаа телевиз, сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурдаж байсан төдийгүй гоё сайхан байхад яаж тийм болсон нь хэнд ч хамаагүй гэхчлэн үзэгчдийг хүртэл доош нь хийж байсан удаатай. 

Хэтэрхий өөрийгөө дөвийлгөдөг

13 ДОХ-ын эсрэг тэмцэгч

Хүн төрөлхтний айдас болсон ДОХ өвчнийг анагаах эм, эмчилгээг олж нээхээр эрдэмтэд судалгааны ажлаа үргэлжлүүлэн явуулсаар байгаа. Мэдээж судалгаа явуулахад их хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдах нь гарцаагүй тул реппер бүсгүй 2012 онд 250 сая долларыг хандивлаж, өөрийн чанар чансааг гайхуулж байжээ. 

ДОХ-ын эсрэг тэмцэгч

14 Бүсгүйчүүдийг сонирхдог

Ники Минаж 2014 онд "Rolling Stone" сэтгүүлд ярилцлага өгөхдөө эмэгтэй хүмүүс хичнээн халуухан болохыг дурдахын зэрэгцээ урьд өмнө бүсгүйчүүдтэй болзож байснаа ч нуулгүй хэлж байжээ. Тэрээр хоёр хүйстнээ сонирхогч бөгөөд зарим тохиолдолд эрчүүдээс илүү бүсгүйчүүд анхаарлыг нь татаж, хайрыг нь булааж байсан гэдэг ч сүүлийн үед чиг хандлага нь тогтворжиж, эгэл жирийн байдалд шилжиж байгаа аж. 

Бүсгүйчүүдийг сонирхдог

15 Тверчкин бүсгүй

Тверк буюу өгзөгний бүжгийг Ники Минаж шиг сайн хийж чадах хүн гэж байхгүй. Тонтгор том өгзөгөө ашиглаж, олныг ангайтал хөдөлгөж чадах бөгөөд энэ нь бүр түүний хобби гэнэ шүү. 

Тверчкин бүсгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()