Сүнс хорогдсон хотууд

Та сүнс байдаг гэдэгт итгэдэг үү? Хүн төрөлхтөн гуравдагч ертөнц, сүнс хэмээх зүйл байдаг, байдаггүй хэмээн хоёр тал болон маргалдсаар ирсэн. Харин ном сурвалж, сүнсний талаар баримтууд дээр сүнсийг хэдийн үхсэн ч, түүнийгээ мэдэлгүй бидэнтэй цуг оршсоор байдаг талаар өгүүлдэг юм. Тэгвэл бид та бүхэндээ дэлхийн олон эрдэмтэн судлаачид, хүмүүсийн анхаарлыг татдаг, дэлхийн хамгийн аймшигтай хотуудыг танилцуулж байна.

Сүнс хорогдсон хотууд

10 Эстес Парк хот, Колорадо муж, АНУ

Хүний анхаарал татаж, айдас төрүүлэх зүйлс огт харагдахгүй боловч ихэнх зочид буудлууд нь чөтгөр шулмын хорлолд автаж, зочидоо тайван байлгадаггүй аж. Тус хотын хамгийн алдартай сүнстэй зочид буудал бол "Stanley" юм. Фрийлэн (Freelan) болон Флора Стэнли (Flora Stanley) нарын захиалгаар энэхүү зочид буудлыг 1909 онд АНУ-ын Колорадо мужид барьжээ. Үйлчлүүлэгдийн хэлж буйгаар "Энэ зочид буудлын хаа нэгтэй эздийнх нь сүнс хорогдсон байх. Заримдаа тэдний дуу хоолой сонгсогддог" гэж хэлж байжээ. Үүнтэй зочид буудлын ажилчид ч гэсэн санал нийлж байгаа аж. Аймшгийн төрөл жанраар зохиол туурвидаг Стивен Кинг (Stephen King)-ийн "The Shining" гэх зохиолоос сэдэвлэн бүтээсэн киноны зураг авалтыг уг зочид буудалд хийж байсан бөгөөд энэ явдлаас хойш илүү аймшигтай болсон гэж ярьдаг байна.

Эстес Парк хот, Колорадо муж, АНУ

9 Прага хот, Чех улс

Прага хот нь Европын хамгийн үзэсгэлэнтэй, түүх соёлын дурсгалт газар хэмээгддэг билээ. Үүнээс гадна хаа саагүй хэрэн хэсэг сүнстэй гэдгээрээ ч алдаршиж чадсан. Тус хотын гэрэл муутай, нууцлаг гудамжуудад өөрийгөө амьд хэмээн итгэн явах сүнснүүд байдаг гэх төдийгүй тэд бүгд өөр өөрсдийн түүхтэй байх юм. Жишээлбэл тэндхийн хамгийн алдартай галзуу эрийн сүнс нь эхнэрээ хайж, зөвхөн нэг газраа эргэлдэж байдаг бөгөөд хажуугаар өнгөрсөн бүсгүйг дагаж, айлгаж орхидог байна. Мөн өөр нэгэн өндөр залуухан сүнсний тухайд эд хөрөнгийг нь хулгайлж, амийг нь хөнөөсөн эрийг олж авах гэж гудамжаар эргэлддэг аж. 

Прага хот, Чех улс

8 Даблин хот, Ирланд улс

Даблин хот нь мөн л эртний түүхэн дурсгалт газар бөгөөд нууцлаг зүйлс ихтэй. Ялангуяа "Hellfire" гэх клуб их алдартай төдийгүй хий үзэгдэл, сүнс чөтгөр хургасан хэмээн хотын оршин суугчид ярилцдаг байна. Тус газарт очсон хүн бүрийн чихэнд хий зүйлс сонсогдож, үзэгдэж эхэлдэг төдийгүй хүмүүсийн биед хүрч байгаа нь мэдрэгдсэн гэхчлэн утга учир нь үл тайлагдах сонин содон зүйлс их болж байжээ. 

Даблин хот, Ирланд улс

7 Саванна хот, Жеоржи муж, АНУ

Нэг хэсэг тус хотыг сүнстэй хот, үхэгсдийн хот хэмээн нэрийдэж байсан юм. Учир нь АНУ-ын Хувьсгалын дайны үеэр нас барсан цэрэг эрсийн цогцсыг Саванна хотын ойролцоо оршуулсан байдаг. Жишээлбэл "Lucas" гэх кино театр нь 1921 онд байгуулагдсан бөгөөд 1976 онд " The Exorcist" аймшгийн киног гаргасны дараа хаалгаа барьжээ. Харин 2001 онд буцаад нээгдэж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ч театрын ажилчид болон үзэгчид хий хоосон үзэгдлүүд харах болж, тэнд хэн ч очихоо больсон гэдэг. 

Саванна хот, Жеоржи муж, АНУ

6 Афин хот, Охайо муж, АНУ

"Athens Lunatic Asylum" сэтгэцийн эмнэлэг 1874 онд баригдсан бөгөөд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг өвчитнүүдийг цахилгаанд цохиулж, мөстэй усанд хэвтүүлж гэхчлэн элдвээр тамладаг байжээ. Тэдний тамлал, яргалалыг тэсвэрлэлгүй амиа алдсан маш олон хүн байсан төдийгүй тэдгээр сүнснүүд хотыг тойрон явж, хүн бүхэнд гомдолоо ярих гэж хичээдэг байна. 

Афин хот, Охайо муж, АНУ

5 Ром хот, Итали улс

Олон зуун жилийн түүхт Ром хот нь маш олон сүнсний түүхтэй. Тунгалаг урсах голын дээгүүр баригдсан гүүр орчмоор, харанхуй гудамж талбайгаар холхих сүнснүүд олон боловч хүнд хор хөнөөл учруулдаггүй аж. Ром хотод айдас төрүүлэм газрууд маш олон төдийгүй хүмүүс аль болох болгоомжилж, харанхуй газраар ганцаар явахаас эмээдэг гэнэ. 

Ром хот, Итали улс

4 Парис хот, Франц улс

Хайр дурлалын хот гэгддэг Парисыг сүнстэй гэдгийг дуулаагүй хүн гэж ховор болов уу? Ялангуяа хүн бүрийн очиж үзэхийг хүсдэг Эйфлийн цамхаг орчмоор олон үхдэлийн сүнс хэрэн тэнэж, хүмүүсийг айлгадаг байна. Ялангуяа нэгэн бяцхан охины сүнс байнга цамхагийн ойролцоо байдаг бөгөөд тэрээр цамхаг дээрээс үсэрч амиа хорлосон гэдэг. Охины сүнс цамхагийн орой дээр гарахад үзэгдэж, сонсогдож аялагчдийн зүрхийг зогсоох шахдаг байна. 

Парис хот, Франц улс

3 Эдинбург хот, Шотланд улс

Шотланд улсын нийслэл, хамгийн том хот болох Эдинбург нь агуу их түүхтэй. 18-р зуунд тус хотын нэгэн нууцлаг зооринд хүмүүсийг барьж хорин, тамлан хөнөөдөг байжээ. Харин өвчин зовлон, аймшигт бүхнийг туулан насан эцэслэсэн хүмүүсийн сүнс хотод хорогдож, хүмүүст үзэгдэж, сонсогдож, өөрсдийгөө байна гэдгийг мэдрүүлэх гэж хичээх болсон аж. 

Эдинбург хот, Шотланд улс

2 Лондон хот, Англи улс

Лондон хотыг дэлхийн хамгийн аймшигтай, сүнс шүгэлсэн нийслэл хэмээн нэрийддэг байна. Учир нь тус хотод маш олон сүнсний түүх байдаг. Жишээлбэл 1907 онд Лондонгийн ханыг даган явсан нэгэн эрийн чанх ард нь хүний хар сүүдэр хөөж явсан гэх төдийгүй эргэж харахад нь агаарт замхран алга болсон байдаг. Мөн 1960-аад оны үед нэгэн гэр бүлийнхэн машинтайгаа хурдны замаар явж байхад урд нь нэгэн бүсгүй гарч ирснээ гэнэт алга болсон гэхчлэн сүнстэй холбоотой түүхүүд маш олон бий. 

Лондон хот, Англи улс

1 Нью Орлеан хот, Луизиана муж, АНУ

Нью Орлеан нь дэлхийн хамгийн аймшигтай, сүнстэй хот хэмээгддэг юм. Тус хотод байрлах " St. Louis" оршуулгын газар нь мөн л сүнс шүглэгдсэн гэдэг төдийгүй хажуугаар нь өнгөрсөн хүнийг ч зүгээр явуулахгүй элдвээр айлгаж, хоргоодог байна. Та тус хотын тухай маш олон түүх сонсож байсан гэдэгт итгэлтэй байна. 

Нью Орлеан хот, Луизиана муж, АНУ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()